x

УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзав.

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран өргөжин тэлж, эдүгээ "Стратегийн түншлэл"-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал илэрхийллээ. Тэрбээр, Дэлхий дахины хөгжлийн чиг хандлага хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хоёр орон стратегийн түншүүдийн хувиар тогтмол уулзаж, идэвхтэй харилцаатай байхын чухлыг тэмдэглэв.

Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр талын яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж буйг онцолсон юм.

Элчин сайд Чой Жин Вон, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлэв. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд 2025 онд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд ийн хоёр орон хоорондын дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулан хадгалж ажиллаж буйгаа ноён Чой Жин Вон дурдсан юм.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгааг тодотгоод, эрчимтэй хөгжиж буй харилцаагаа бэхжүүлэн өргөжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах нь чухал ач холбогдолтой гэлээ. Мөн тэрбээр, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгааг дурдаад, энэ бага хурлыг амжилттай зохион байгуулахад БНСУ-ын туршлага, дэмжлэг, өндөр түвшний оролцоо нэн чухал байгааг Элчин сайд Чой Жин Вонд уламжиллаа.

Мөн тэрбээр Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан хоёр сар гаруйн хугацаанд иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөдөлмөрлөж байгаа хүнд төр дарамт биш боломж өгдөг болох шинэчлэлийг хийхээр зорьж "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж, "Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай" Улсын Их Хурлын тогтоол батлуулан, бизнесийн орчныг дэмжин ажиллаж буйгаа дуулгав. "Чөлөөлье" санаачилгын хүрээнд зах зээл дахь чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгардаг саад бэрхшээлүүдийг арилгах, зөвшөөрлийн тоог бууруулах эрх зүйн реформ хийж буйгаа онцлоод "Тэр дундаа банкны реформ хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Хоёр улсын санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн найдаж байна" хэмээсэн.

Үргэлжлүүлэн талууд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой асуудал, хоёр талын ховор металлын салбарт эхлүүлээд буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, санхүү, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг стратегийн чухал ач холбогдолтой шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцав. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар, тэр дундаа "10 аймгийн төвийн дулааны станц барих" төслийн ажлыг урагшлуулах талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг шинэ шатанд гаргах Элчин сайдын зорилгод Монгол Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top