x

АНУ, Орос цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцов

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ дахь командлал (EUCOM) пүрэв гарагт мэдээлжээ.

Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулах, хязгаарлах арга хэмжээний талаарх Америк-Оросын гэрээний /START-III, Шинэ START/ хугацаа дуусаж байгаа үед талууд ийм тохиролцоонд хүрч байна. Уг гэрээ нь хоёр улсын цөмийн зэвсгийг хязгаарлах тухай цорын ганц баримт бичиг юм.

“Цэргийн байгууллагуудын хооронд яриа хэлэлцээг хадгалах нь дэлхий дахиныг энх тайван, тогтвортой байлгах чухал хүчин зүйл бөгөөд ил тод байдлыг нэмэгдүүлэх, хурцадмал байдлыг намжаах арга замыг бий болгодог” тус командлалын мэдэгдэлд дурджээ. Яриа хэлэлцээг сэргээж байгаа нь алдаатай тооцооллоос сэргийлэх зорилготой гэж EUCOM онцолсон байна.

Өндөр түвшний харилцаа холбооны сувгийг 2021 оны намраас зогсоосон бол одоо НАТО-гийн Европ дахь Нэгдсэн цэргийн хүчний командлагч генерал Алексус Гринкевич, Орос, Украин улсуудын өндөр албан тушаалын төлөөлөгчид хэлэлцээ хийсний дараа сэргээж байна.

START–III гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан НАТО “хариуцлагатай, хүлээцтэй байхыг” уриалсан гэж АР агентлаг мэдээлжээ. Мөн Axios цахим хуудсанд гурван эх сурвалжийг эш татан бичсэнээр, АНУ, Оросын талууд уг гэрээний нөхцөлийг үргэлжлүүлэн дагаж мөрдөх талаар тохиролцоонд хүрэхэд ойртсон гэжээ. Талуудын хэлэлцээ Абу-Даби хотод болж, 24 цаг үргэлжилсэн боловч тохиролцоонд хүрээгүй байна.

Одоогоор START-III -ын нөхцөлийг нэмэлт хугацаанд, магадгүй зургаан сарын хугацаанд дагаж мөрдөх боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Цагаан ордны зүгээс уг мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top