x

Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэдэхээр байна​ ​

Өмнөговиос сонгогдсон гишүүд тойргийнхоо өрхүүдэд түлээ нүүрсний тусламж үзүүлээд, эсвэл үлэмж хямд үнээр борлуулж дэмжлэг үзүүлсэн тухай мэдээ уншаад гайхдаг байлаа. Гэтэл тус аймгийн ДЦС нь нүүрсгүй болчихлоо гэхээр бүр ч гайхлаа. Гэвч харамсалтай нь үнэн гэнэ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Даланзадгадад 50 Мвт-ын хүчин чадалтай ДЦС барих төслийг санхүүжүүлэх 500 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар олгож, аймгуудаас анх удаа бонд гаргасан анхдагч болсон.

Нөгөөтэйгүүр энэ нь тухайн нутаг дэвсгэрт эрчим хүчний хэрэглээ жилээс жилд арав гаруй хувиар өсөж буйтай холбоотой. Тиймээс зайлшгүй эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлж байж хэрэглээний аюулгүй байдлаа хангах шаардлагатай. Тус сумын хэрэглээ 60 сая кВтв.цаг байгаагаас одоо ажиллаж буй 9 МВт-ын хүчин чадалтай ЦС нь хуучирч, дөнгөж тал хувийг нь буюу 30.6 сая кВт хэрэглээг даах чадвартай, үлдсэнийг нь төвийн эрчим хүчний системээр хангаж буй нь найдвартай бус байна.

“Даланзадгадын ДЦС” ТӨХК-ийн нийт хувьцааны 66 хувийг Эрчим хүчний яам, 34 хувийг “Эрчист Монгол” ТӨХХК хариуцдаг. Хамгийн сүүлд авсан мэдээллээр буюу 2025 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар нийт өрийн хэмжээ нь15.5 тэрбум төгрөгт хүрчээ. Алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь үнэ тарифын зөрүүтэй ихээхэн холбоотой аж. Тухайлбал, цахилгааны өөрийн өртөг нь 1 кВт.цаг нь 701 төгрөг атал 200 төгрөгөөр нийлүүлж, нэгж киловатт тутамд 501 төгрөгийн алдагдал хүлээж байна. Дулааны өөрийн өртөг нь 136.4 Гкал байхад түүнийг 32 төгрөгөөр худалдаж нэг Гкал тутамд 103.7 төгрөгийн алдагдал хүлээдэг байх юм.

Алдагдалтай ажиллаж буй дараагийн шалтгаан нь техникийн хоцрогдолтой холбоотой. Үндсэн тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа нь дуусчихаж. Технологийн уур ашиглах боломжгүй, сэлбэг материалын олдоц муу. Анх “Өсөх зоос” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2.1тэрбум төгрөгийн үнэтэй турбин, 2.5 тэрбум төгрөгийн үнэтэй турбингенератор, сэлбэг материалыг үнэ төлбөргүй нийлүүлж байсан аж.

Тус станцын үндсэн тоноглолуудын хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн гурван зуухтай, гурван иж бүрдэл турбингенератортой, дулаан хангамжийн хувьд гурван иж бүрдэл бойлер, өндөр хүчин чадалтай насосуудаар дамжуулан Даланзадгад хотынхоо 400 гаруй ААН, 3000 орчим айл өрх, тоолууртай 61 хэрэглэгчийг дулаанаар хангаад байдаг боловч дээр дурдсанчлан насжилт нь дуусан болон сэлбэг хэрэгсэл дутагдалтай байгаа үед найдвартай гэх аргагүй юм.

Гэтэл түгшүүр зарлах шалтгаан нэмэгдсээр. Юу гэвэл нүүрсний үнэ өндөр байгаа нь Даланзадгад цахилгаан станцыг алдагдалтай ажиллах гол хүчин зүйл болдог. Тухайлбал, Тавантолгой бүлэг ордоос нүүрсийг уурхайн аман дээрээс 110 мянган төгрөгөөр авч байгаа нь нийслэл дэх станцуудын авдаг үнээс өндөр байгаа юм. Нэг нутаг оронд байгаа мөртлөө шүү дээ. Гэтэл нийслэл дэх цахилгаан станцууд үүний тал үнээр шахам буюу 62-63 мянган төгрөгөөр дээрх ордоос нүүрсээ авдаг.

“Энержи ресурс” ХХК болон “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-аас нийт 51 мянган тонн нүүрсний талаас илүү хувийг буюу 30 мянган тонныг нь үнэ төлбөргүй нийлүүлэхээр болсон нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн томоохон ажил болсныг онцлох нь зүйтэй байх. Гэвч цаашдаа нүүрсний үнийг дотоодын зах зээлийн жишиг үнээр тогтоох асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Одоогийн байдлаар станцын алдагдлын шалтгаанд үнэ тарифын зөрүү маш том байр суурь эзэлж цахилгаан үйлдвэрлэх өөрийн өртөг нь 701 төгрөг байхад 200 төгрөгөөр зарж, дулааны өөрийн өртөг нь 136 төгрөг байхад 32-хон төгрөгөөр зарж байхад нэгж дулаан, цахилгаанаас ямар хэмжээний алдагдал хүлээж байгаа нь тодорхой харагдаж байна.

Тиймээс “Даланзадгад” цахилгаан станцы үйлдвэрлэж буй цахилгаан, дулааны бөөний үнийг өртөгт нийцүүлдэггүй юмаа гэхэд ойртуулж дөхүүлсэн тарифтай болгож шинэчлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Энэ нөхцөлд компанийн орлого, зарлага, өр төлбөрийн нөхцөл яаж хүндэрсэн нь тодорхой. Одоогийн байдлаар нийт өр төлбөр нь 15 тэрбум төгрөг, үүнд Дэлхийн банкны болон МОН-2 төслийн зээл, татвар, НДШ, барьцаа хөрөнгийн өр, Тавантолгой компанийн зээл болон бусад урсгал зардлууд багтжээ.

Авлагын хувьд төсөвт байгууллагууд болон иргэд, ААН-үүдээс нийт 519 сая төгрөг, өнгөрсөн оны байдлаар гурван тэрбум орчим төгрөгийн төлөвлөгөөт алдагдалтай байгаа юм.

Энэ хүндрэлээсээ гарах арга зам нь юуны өмнө дээр дурдсанчлан дулаан, цахилгааны бөөний үнийг өөрийн өртөгт ойртуулан шинэчлэх, МОН-2 төслийн Солонгосын зээлийн үлдэгдэл болон хүүгийн зургаан тэрбум төгрөгийн өөрийг Засгийн газар өөртөө авч компанийн өрийг тэглэж болох юм. Мөн нүүрсний үнийг бусад цахилгаан станцад нийлүүлдэг жишиг үнээр авах зэргээр дэмжиж ажиллахгүй бол бонд босгож шинэ эх үүсвэртэй болох хүртэл тэсэх эсэх нь эргэлзээтэй. Магадгүй, Өмнөговийн цахилгаан станц нүүрсгүйгээс болж хөлдсөн гэх гашуун түүхийн гэрч болж үлдэж мэдэхээр байгааг Засгийн газар онцгой анхааралдаа авах шаардлагатай тулгараад байна.

У.Оргилмаа, baabar.mn

                                                                                                                                   2026.02.06.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.94.148)
    нүүрсэн дотор байж нүүрсгүй болно гэж байхуу арай юу үгүй юу
    2026 оны 02 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 1 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top