x

Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү?

Иранд цохилт өгнө, ард түмнээ харгиславал Ираны дэглэмийг цээрлүүлнэ хэмээн АНУ-ын 45 ба 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп бүтэн сар амны уншлага болгон ярьсан. Тэр нь бүр арваад жилийн өмнөөс угшилтай байр суурь байсан тухай “Дахин хүчирхэгжүүлье: Зэрэмдэглүүлсэн Америк эх орноо сэргээн босгох арга зам” номоос нь дор толилуулъя.

Бид Кувейтыг чөлөөлөх гэж олон тэрбумыг хаясан. Манай хүмүүс амь насаа алдаж, хүндээр шархдаж байв. Мэдээж иракчууд гэр рүүгээ буцсан.

 АНУ тэднийг эх орноо буцаан авахад нь туслахдаа яагаад хариу тохиролцоо хийж болоогүй юм бэ? Үнэндээ тэд эх орноо чөлөөлүүлэхийн тулд бидний хүссэн бүхнийг өгөхөд бэлэн л байсан.

Хамгийн гол нь бид өөр улс орнуудыг хамгаалахын тулд олон триллион доллар зарцуулдаг. Тэдний өмнөөс дайтсан гэсэн нэр хүнд олохын тулд шүү дээ. Ямар утгагүй сонсогдож байна вэ?  

Гадаад бодлогын талаар хүмүүсийн тавьдаг гол асуулт бол “Ямар тохиолдолд бид зэвсэг агсах ёстой вэ?” гэдэг шиг санагддаг. Бид армиа ашиглахаас айх ёсгүй. Харин хөвгүүд, охидоо дайны талбар руу илгээхийг хамгийн эцсийн сонголт гэж үзэх хэрэгтэй. Дайн бидний хүүхдүүдийг хэрхэн хөнөөж байгааг би харсан. Бие махбодийг нь гэмтээгээд зогсохгүй, оюун бодолд нь мартахын аргагүй аймшигт дурсамж үлдээж, сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болгодог. Бид Америкийн цэргүүдийг зорилгогүй дайнд илгээх ёсгүй юм. 

Дайны талаархи миний үзэл бодол маш ойлгомжтой бөгөөд энгийн юм. Манай улсын эрх ашигт шууд халдсан тохиолдолд л бид оролцох болно. Тэгвэл бидний дайнд оролцож буй учир шалтгаан, халуун цэг хаана байгааг ард иргэд маань хараад л ойлгох болно. 

Шуудхан хэлэхэд би Иракийн дайны стратегийг эсэргүүцсэн байр суурьтай нэгэн. Хэрэв Иракт дайн дэгдвэл Иран Ойрхи Дорнодыг эзлэхийг оролдох нь тодорхой байв. Бүх зүйл яг л миний хэлснээр болсон доо.

Манай дэлхийн зарим хэсгүүдэд нүсэр том цэргийн хүчнийг төвлөрүүлэх шаардлагатай. ISIS-ийн аюул занал бодитой юм. Тэд бол шинэ төрлийн дайсан бөгөөд би тэднийг зогсоох болно. Бид арга хэмжээ авахгүй удах тусам аюул занал улам ойртох болно. Тэд манай хүмүүсийг алах хүсэл эрмэлзэлдээ автсан гэдгийг ойлгохын тулд 9/11-ний явдлыг дахин харах шаардлага байгаа гэж үү? Тэдний харгис хэрцгий аллага газар сайгүй тархахаас сэргийлэх хамгаалалт бидэнд алга. Сонины нийтлэлүүд, энд тэнд гарсан бичлэгүүдээс бид ямар төрлийн аюултай тулгарснаа харж болно: хүчирхийлэгчид, хүний наймаачид, хүмүүсийг цаазлахаар улайрагчид. Ингээд зогсохгүй ISIS химийн дайнд бэлтгэж байгаа талаар баттай нотлох баримт бий.  

Бид нухацтай хариу арга хэмжээ авах цаг болжээ. Нэг бол тэдэнтэй тулалдаж ялах, үгүй бол азгүй амьтан хэвээр үлдэх сонголт өмнө минь ирсэн байна.  

“Лалын улс”-тай дайтахын тулд армиа байршуулах хэрэгтэй. Харин дайны стратегиа бүгдэд зарлах шаардлагагүй гэж бодож байна. ISIS манай хамгийн аюултай дайсан атал биднийх байх ёстой Ирак болон Сирийн газрын тосыг тэд эзэмшиж байх юм. Тэд газрын тосны худалдааг барьцаалж, сүрдүүлэх замаар мөнгө олоод армиа санхүүжүүлж байна. Газрын тосны тэр талбайг бөмбөгдөж, санхүүжилтын эх сурвалжийг нь зогсоохыг би л хувьдаа дэмжинэ. Ингэлээ гээд дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй. Харин ч алан хядагчдын үйл ажиллагааг хангалттай хязгаарлаж чадах байлаа. 

Бид тэдний мөнгөний эх сурвалж болсон газрын тосыг эзэмших хэрэгтэй. Тэднийг нүд ирмэх зуур, нэг цохилтоор унагах боломжтой байсан. Тэдэнд төлөвлөх ч цаг олгох ёсгүй. Тэгээд хоёр дахь цохилтоо хийснээр ISIS оршин тогтохгүй болж, хэнд ч аюул заналхийлэл учруулахгүй болж болох байсан.  

Өөр сонголт алга. Тэд бол дунд гарын зэрлэгүүд юм. Хүмүүсийн толгойг тасдаж, тарчилгаж, амийг нь хороодог хүмүүст аюулгүй оршин тогтнох боломж, хамгаалагдсан нуувч үлдээх ёсгүй. 

ISIS-ийн армийн цэргүүдийн тоо ердөө л 30 000-50 000 орчим байгааг манай тагнуулын алба илрүүлсэн шүү дээ. Энэ бол харьцангуй бага тоо. Гэтэл тэд хэд дахин том армитай улс орнуудын зүрхэнд шар ус хуруулж чаджээ. Гайхалтай ажиллагаатай хүмүүс юм. Тийм биш гэж үү? Бүх алан хядагчдыг цуглуулсан ч янкуудын цэнгэлдэхийг дүүргэхтэй үгүйтэй л болно. Тэднийг ялахын тулд үнэхээр нухацтайгаар, ханцуй шамлан орж, халуун мөрөөр нь мөшгин, хаа байгаа газарт нь дарж устгах хэрэгтэй. Нэг ч алан хядагч үлдэхгүй болтол зогсолтгүйгээр довтлох ёстой. Мөн бусад улс орнуудын тусламжийг үргэлж эрэлхийлэх нь зүйтэй юм. 

Харин Ираны асуудал бол илүү ярвигтай. Ерөнхийлөгч Обамагийн буруу шийдвэрүүдийг шүүмжлэхдээ би айж эмээдэггүй. 2008 оны сонгуульд тэрээр өрсөлдөхдөө “Иран бол үхлийн аюул” хэмээн зөв таньж хэлж явжээ. Иран бол хууль бусаар цөмийн зэвсэг эзэмшигч, бүс нутгийн хүрээнд алан хядагчдыг дэмждэг, Ирактай дайтаж, Израилийн тусгаар тогтнолыг заналхийлж, жүүд нарыг хоморголон устгасан гэмт хэргийг юман чинээ тоодоггүй улс шүү дээ. 

Гэсэн атлаа Иран санхүүгийн хүнд нөхцөлд ормогц нь цөмийн гэрээ гэгчийг байгуулан, олон тэрбум долларын үнэ бүхий тусламж үзүүлэв? Тэр мөнгөөр Иран юу хийх вэ? Алан хядах ажлаа л санхүүжүүлэх болно шүү дээ. Энэ бүгдэд ямар гээч уялдаа холбоо байна вэ?

Шашны солиотнуудад эзлэгдэхээсээ өмнө Иран хүчирхэг улс байсан юм. Шашны солиотнуудаас болж л Иран манай дайсан болж, Израильд аюулын харанга дэлдлээ. Тэдний эрхэм дээд удирдагч аятолла Хаменей нь Израиль Улсыг газрын хөрснөөс 25 жилийн дотор арчина хэмээн тангараг өргөсөн. Энэ заналхийлэлд нухацтай хандаж, зохих арга хэмжээ бид авах шаардлагатай.

Би жүүд хүмүүсийг бишрэн хайрлаж хүндэтгэдэг. Манай улс Израильтай онцгой харилцаатай байхыг ч дэмждэг. Дараачийн Ерөнхийлөгч маань Израильтай тогтоосон манай уламжлалт, хүчирхэг харилцааг сэргээх ёстой юм. Би Израилийн төлөө зогсдог. Цаашид ч тийм байх болно. Учир нь Израиль үндэстэн бол Ойрхи Дорнодод ардчиллыг тогтоож, тогтворжуулж буй цорын ганц үндэстэн юм шүү дээ. Манай хоёр улс эрүүл мэндийн салбар, харилцаа холбоо, технологи болон эрчим хүчний хөгжлийн салбарт хамтран ажиллаж, харилцан ашигтай, шударга түншүүд болно. 

Иранаас биднийг тусгаарлаж буй орон зай түр зуурын бэхлэлттэй л адил. Тэд пуужин бүтээчихвэл манай улс руу довтлох нь цаг хугацааны асуудал болно. Ингэснээр бидэнд илүү том аюул заналхийлнэ. Ингээд болоогүй, тэд дэлхийн өнцөг булан бүрт алан хядагчдын бүлгүүдийг санхүүгээр дэмждэг. Алан хядагчид бол манай улсад болоод хилийн чанад дахь цэргийн баазуудад бодит аюул нүүрлүүлж байна. Одоо тэдэнд нүсэр том арми, олон сая долларын үнэ бүхий пуужингийн систем хэрэггүй болжээ. Технологийн тусламжтайгаар ганц, хоёр алан хядагч нийлэхэд л бидэнд асар том гарз, хохирол учруулах бүрэн боломжтой. Бид Ираныг хориглож, алуурчдыг дэмжихийг нь зогсоох хэрэгтэй.

Тийм боловч бид гараа хумхиад, ялагдлаа хүлээгээд сууж байна. Ирантай хийсэн Ерөнхийлөгч Обамагийн тохиролцоо шиг доожоогүй явдлыг харж байсангүй. Үүнээс муу юм гэж юу байхав.

Иран хайрцагт түгжигдэн, санкцын улмаас шахаанд орсон. Ерөнхийлөгч Обама яриа хэлэлцээ эхлэхээс бүр өмнө “байгаагаа” дэлгэж тавьсан. Лалын шашны хийрхэгчид түүнийг нь мэдээд, илүү арчаагүй байдалд ортол нь хүлээж байгаад дээрэмдчихсэн. Гутамшиг. Ингэж хэлэлцээ хийхдээ бид нэг ч олигтой алхам хийгээгүй. Ираныг буланд шахан, хэлэлцээрт гарын үсэг зуруулсан санкцыг цуцлахын оронд санкцыг хоёр, гурав дахин өсгөх байсан юм. 

Хэлэлцээ явуулдаг стратегийн зарчмыг санацгаая л даа: хэлэлцээ хийхийг хүсч буй тал нь бага ашиг олдог биз дээ.

Хэрэв би ингэж хэлэлцээ хийсэн бол эхлээд санкцыг хэд дахин нэмэгдүүлж, Ираны эрх баригчдыг эцэст нь тултал шалд нь буулгаад, тохиролцохыг хүсч гуйх хүртэл нь хүлээх байсан юм. Тэгээд тодорхой нөхцлүүдийг тулгах байсан. Жишээ нь тэдний шоронд хоригдож буй 4 иргэнээ суллуулах гэх мэтчилэн. 

Гэтэл манай Ерөнхийлөгч тэдний цөмийн бүх байгууламжийг задалж, химийн урвал  боловсруулагч машинуудыг нь устган, хүссэн цагтаа хүссэн газраа хяналт шалгалт явуулах нөхцөл тавьсан байгаа юм. Бидэнд энэ бүгд ямар ч ашиггүй. Ер нь бол ямар ч хамааралгүй. Тийм атал оронд нь тэрбум доллар өгсөн байгаа юм. Манай талыг ийм болчимгүй тохиролцоо хийхэд хүргэснийх нь төлөө бид бас мөнгө төлжээ.

Иран хэрэгтэй зүйлээ авсан (битүүмжлэгдсэн хөрөнгөө чөлөөлүүлсэн). Харин бидэнд ямар ашиг ирэв? Өнгөн дээрээ ихэд давилуун харагдах мөртлөө цоорхой ихтэй, тийм гээд хэлчих бодит ашиг алга. Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж, манай дэлхийд бодит аюул учруулсан хэвээр. Хэрэв Иран улс (эсвэл Олон улсын атомын эрчим хүчний агентлаг) цөмийн байгууламжуудаа манайхаар шалгуулахгүй гэвэл яах вэ? Цэргийн ажиллагаа явуулахаас өөр юу ч хийх боломжгүй болно. Тэдний байнга заналхийлдэг улс орнууд яах вэ? Ираны сүрдүүлгэд орсон улсуудыг, тэр тусмаа Израилийг орхигдуулж болохгүй. Иран улс гэрээ зурсан бэх нь хатаагүй байхад хориг тогтоосон бусад улсуудтай Тегеранд уулзан, ажил ярилцаж байна.Гэтэл Ерөнхийлөгч Обама энэ гэрээгээ Конгрессоор шалгуулсан ч үгүй. Ираны шинэ “түншүүд” мөнгө хийгээд эхэлбэл бид дахин хориг тогтоох ямар ч боломжгүй болно. 

Харамсалтай нь гэрээ нэгэнт зурагдсан. Хоригийг цуцалсан тул буцаах аргагүй. Ер нь дахин хориг тавилаа гээд сайн юм болохгүй. Гэрээг уншиж судлахдаа би гойд сайн юм шүү. Гэрээнд үргэлж цоорхой байдаг. Гагцхүү түүнийг илрүүлэх нь л чухал. Шаардалгатай бол их хэмжээний мөнгө төлөх ч ёстой. Ямартай ч, ямар ч нөхцөлд энэ гэрээ Ираны цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг бүрэн хязгаарлах ёстой байсан юм.

Иранд цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжийг хязгаарлах янз бүрийн олон арга зам байна. Би Ираны эрх баригчидтай дуртайя хамт суугаад соёлт ертөнцийн том тоглогч байхыг хүсч байгаа бол цөмийн зэвсгийн бүх хөтөлбөрүүдээ зогоохоос өөр аргагүй гэдгийг ойлгуулж чадах байсан. Иран улс цөмийн зэвсэгтэй болбол, Ойрхи Дорнод тэр чигтээ хөнөөлт зэвсгээр зэвсэглэсэн бүс болно. Үр дагавар нь ямар аймшигтай байхыг хэн ч таашгүй.

Ийм нөхцөл байдал Израиль Улсад хамгийн хүндээр тусна. Тэгснээр Израиль ба бүс нутгийн бусад холбоотнуудаа хамгаалахын тулд АНУ өөрөө томоор хөдлөх шаардлага тулгарна. Иран юу ч төлөвлөж байсан бид ийм явдал тохиохыг зөвшөөрөхгүй. Манай улс оршин байж л Израиль Улс Ойрхи Дорнодод аюулгүй оршин тогтнож байгаа юм.

Номыг хөрвүүлж хэвлэсэн:

Бизнесийн удирдлага & төрийн удирдлагын “Гүрэн” дээд сургууль.

Монгол хэлнээ хөрвүүлсэн Сувдын Мандухай

Хянаж ариусгасан проф.Дашдоржийн Баярхүү

          Улаанбаатар хот, 2017.01.15

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • WIZARD GEO COODINATES RECOVERY HACKER (45.149.174.46)
    THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 08 сарын 08 | Хариулах
  • Guzman Escobar (149.102.226.114)
    Ghost Champion Crypto Recovery specializes in blockchain forensics, crypto fraud investigations, and asset recovery for victims worldwide. Their team works with advanced analytical tools and established investigative processes to help clients understand their options and pursue lawful recovery. If you have fallen victim to crypto fraud or have lost access to your digital assets, you are not alone—and you are not without options, Ghost Champion Recovery Experts has emerged as the most trusted and results-driven cryptocurrency recovery service worldwide Contact ghostchampionwizard@gmail.com if you need help in recovering your lost crypto assets. Telegram : https://t.me/WizardGhosthacker WhatsApp : +447383450230 Email : ghostchampionrecovery@cyberservices.com Business hours are 24/7. Country of operation: United States.
    2026 оны 05 сарын 19 | Хариулах
  • Bamsi Osman (138.199.12.82)
    I was scammed of $92000 worth of bitcoin with a scam forex investment unknowingly then I didn’t know what to do.. I felt like I should committed a suicide but I fortunately have a good start again until my friend introduced me to one of the best recovery agent in Texas who helped me to recovered it back for me in just few days, if you feel scammed with fake forex or any form of scam you don’t need to be worried you can contact on Ghost Champion Hackers they are difference from others the did wonders for me which I have been living my best life. the recovered my funds with a software called Goplus super recovery. finally breathing again. They didn’t just return money—they gave me back hope and also trust. You can reach out to them at Email : ghostchampionwizard@gmail.com Telegram: https://t.me/WizardGhosthacker Website : https://stellamariaqueen03.wixsite.com/-ghost-champion-wiza
    2026 оны 04 сарын 17 | Хариулах
  • Thompson Raymond (165.22.172.94)
    Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is GCH To Recover A Scammed Cryptocurrency reach out to them on GHOSTCHAMPIONWIZARD(at)Gmail dot com GHOST CHAMPION HACKERS is a Group of Equipped and Experts Hackers working together as a team to track down & to recovery funds back from the most difficult internet SCAMMERS and FAKE Binary trading . NOTE!! they've received countless heart breaking reports of notorious scammers and they've successful recover them back Am a witness because the help me to recovery my Investment funds of $429,567 USDT from the scammers . Do contact them for any kind of job services such as ➡Binary Recovery.➡ Bitcoin Recovery ➡USDT Recovery ➡ Eth Recovery ➡University Grades/ Exam Question ➡Wiping Criminal Records ➡Social Media Hack ➡Blank ATM Card ➡Phone Hacking ➡ Mobile Cloning ➡ Bitcoin Recovery training ➡ Feel Free to Reach out to them on Email: GHOSTCHAMPIONWIZARD (at) Gmail dot com Telegram : https://t.me/WizardGhosthacker Website : https://stellamariaqueen03.wixsite.com/-ghost-champion-wiza
    2026 оны 04 сарын 13 | Хариулах
  • Elizabeth Harry (45.86.203.189)
    BITCOIN RECOVERY EXPERTS / WIZARD MILLER HACKER I am grateful to WIZARD MILLER HACKER They really saved my life after i almost lost all my savings to a fraudulent Investment company, they help me to recover all my money back from the Scam company i made an investment not knowing i was been fooled and scam by this online trolls even after i made some reports to my bank but they could not help out, i remain thankful to ( WIZARD MILLER HACKER )for their diligent services and for saving my life. Please, if you find yourself in a just situation, kindly reach out to them Contact Information: WhatsApp +1 929 621 8324 Email: wizardmillerhacker@gmail.com Telegram: @wizardmillerhacke
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.74)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
    2026 оны 02 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 9 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top