x

Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана гэв

Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг садар самуунд уруу татаж, зохисгүй агуулга түгээж байгаа тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Австралийн засгийн газар тус компанийн удирдлагуудтай уулзах хүсэлт гаргажээ. Түүнчлэн АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж буй эсэхийг холбогдох байгууллага шалгахаар болсон байна.

Австралийн Харилцаа холбооны сайд Аника Уэллс Roblox компанид албан бичиг илгээж, тус платформ дээр хүүхдүүд гэмт этгээдүүдийн бай болж, хор хөнөөлтэй контент үзэж байгаа гэдэгт "маш их санаа зовниж" байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Хүүхдүүд Roblox дээр аймшигтай дүр зураг бүхий контент үзэж, мөн гэмт этгээдүүд тус платформыг ашиглан бага насны хүүхдүүдийг уруу татаж байна гэх мэдээллүүд үнэхээр сэтгэл сэрдхийлгэм байна. Австралийн эцэг эхчүүд, хүүхдүүд Roblox-ыг илүү хяналттай, шүүлтүүртэй болгохыг хүсэж байна" гэжээ.

Харин Roblox-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, тус компани нь хэрэглэгчдийг хамгаалах талаар бусад платформуудынхаас илүү хатуу бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг гэдгийг дурдаад, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ талаар сайд А.Уэллстэй уулзаж ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

"Бид хувийн мэдээллээ солилцохыг хориглосон шүүлтүүртэй, чатлах үед зураг, видео илгээхийг зөвшөөрдөггүй. Мөн чатыг ашиглахын тулд насаа заавал баталгаажуулах шаардлагатай байдаг тул хүүхэд, өсвөр үеийнхэн зөвхөн үе тэнгийнхэнтэйгээ харилцах боломжтой байдаг" гэж тус компани цахим шуудангаар илгээсэн тайлбартаа дурджээ.

Сайд А.Уэллсийн мэдэгдэл нь Австралийн засгийн газар болон уг платформ хоорондын харилцаа таагүй болж байгааг харуулж байна. Roblox нь хүүхдүүдийг цахим сүлжээгээр дамжуулан уруу татахаас сэргийлэх зорилгоор чатлах насны хязгаарлалтыг өнгөрсөн онд нэвтрүүлсэн юм.

Австралийн Цахим аюулгүй байдлын комиссар Жули Инман Грант уг арга хэмжээг сайшааж, өнгөрөгч оны 12 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн олон нийтийн сүлжээний хоригт Roblox-ыг хамруулахгүй байх зөвлөмжийг өгч байсан юм. Гэсэн хэдий ч Ж.Инман Грант Roblox-ын насны ангилалд тохирсон аюулгүй байдлын функцүүдийг шалгах болно гээд хэрэв уг платформ хүүхдийг хамгаалах тухай хуулийг дагаж мөрдөхгүй бол 49.5 сая австрали доллар (35 сая ам.доллар) хүртэлх хэмжээний торгууль ногдуулах арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ.

"Roblox тоглоомоор дамжуулан хүүхдүүдийг ашиглах, хор хөнөөлтэй материал түгээх асуудал үргэлжилсээр байгаад бид ихээхэн санаа зовниж байна" гэж Ж.Инман Грант хэллээ.

Эх сурважл: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top