x

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна

Монголын сайд нарын төлөөлөл хуучин Хаант Орос Улсад айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгээс Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмжихийг хүсэж Английн Элчин сайдын яаманд илгээсэн захидал тус улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.

Захидлыг 1913 оны 12 дугаар сарын 24-нд Санкт Петербург хот дахь Британийн Элчин сайдын яаманд хүргүүлснийг тухайн үеийн дипломат хэл болох францаар хөрвүүлэн Элчин сайд Жорж Бьюкенэн тайлбарын хамт Лондонд илгээж байсан түүхтэй.

Түүхэн энэ баримтыг Британид хадгалагдаж буй Монголын түүх соёлтой холбоотой дурсгалуудыг нэгтгэсэн “Британи дахь Монголын түүх соёлын өв” номд хэвлэжээ. Захидалд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, улсын дотоод хэрэг, худалдаа, үйлдвэр, гадаад харилцааны бүрэн эрхтэй гэдгийг батлан тунхагласан тухайгаа дурдсан байдаг.

Гэвч Английн Элчин сайд 1912 оны Орос-Монголын гэрээнд оролцож асан оросын дипломатч, Монголд сууж байсан М.Кростовецтэй зөвлөлдсөнөөр Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн няцаалт өгчээ. Английн Гадаад хэргийн яам тус асуудлыг тусгайлан хэлэлцэхэд нэг зөвлөх нь “Оросын Монголтой хийсэн гэрээний нэгэн адил гэрээг хийж болно” гэсэн санал гаргасан ч хуралдааны эцэст “Худалдаа, эдийн засгийн ашиг бага” гэх үндэслэлээр дээрх захидалд хариу өгөхөөс татгалзсан. Энэ нь Монгол Улсыг геополитикийн хэрэгсэл болгоод зогсохгүй, асуудлыг бүхэлд нь Английн Засгийн газраас “Төвөдийн хэлэлцээрт ашиглаж буй халхавч” хэмээн дүгнэсэн байдаг тухай тус номд бичжээ.

Оросын хоёрдмол үзэл санаанд сэтгэл дундуур болсон Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгт хандан, Их Британи, Франц, Герман, АНУ, Япон, Дани, Бельги, Нидерланд, Австри, Унгар улсад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улс төрийн дипломат харилцаа тогтоох, худалдааны гэрээ байгуулах хүсэлтээ илгээжээ. Монгол Улс тухайн үедээ гадаад харилцааны бие даасан байгууллага байгаагүй тул шууд болон шууд бус суваг ашиглаж хүсэлт захидал илгээж байсны эх хувь өдгөө Английн Үндэсний төв архивт байгаа юм.

Хэдийгээр монголчууд Чин гүрний эрхшээлээс гарсан түүхэн дэвшилтэт алхам нь дотооддоо маш том өөрчлөлтийг авчирсан ч тухайн үеийн их гүрнүүдийн хоорондын геополитикийн харилцааг давж эс чадсан нь олон улсад Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа хүлээн зөвшөөрүүлээгүй шалтгаан болжээ. Монголын талаас Английн Засгийн газарт өгсөн уриалга-захидал нь Английн хувьд бүс нутгийн хэмжээнд их гүрний ашиг сонирхол нь зөрчилдсөнтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн энэхүү нууц захидал нь цуврал ботид орсон бичгийн шинэ баримт болохыг номын зохиогч, тус музейн захирал, Академич С.Чулуун онцлоод, “Сайн ноён хан Намнансүрэнгийн тэргүүтэй Монголын сайд нарын төлөөлөл улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр Орост 3 сар болсон нь ХХ зууны хамгийн урт хугацаанд хийсэн төрийн айлчлал юм. Мөн улс төрийн хамгийн олон төлөөлөгчтэй уулзсан айлчлал ч гэж хэлж болно. Оросын хаантай гэхэд хоёр удаа, УИХ-ын гишүүд, 11 сайд, дарга гээд бүх түвшний хүнтэй уулзсан байдаг”-ийг тодотгосон юм.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 1878 онд Алтан ургийн язгууртан, нутаг усандаа "Догшин цоохор ноён" хэмээн алдаршсан Төгс-Очирын хоёр дахь хүү болж мэндлэн, 1896 оноос Сайн ноён хан, 1912 оноос нас барах хүртлээ Ерөнхий сайдаар 7 жил ажиллажээ.

Тэрээр 1911 онд манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Оросын хаант улсаас тусламж гуйх бичигт гарын үсэг зурж, тусгаар тогтносны дараа Засгийн газар бүрдүүлэхэд Шадар сайдаар, 1912 онд Богд хаант тусгаар Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар томилогдон, 1915-1919 онд Цэргийн яамны сайдын албыг хавсран хашиж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 2 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top