x

“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар бүтээх “Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эрдэмтэн, доктор, зохиолчид батламжаа гардан авснаар албан ёсоор эхэллээ.

Энэхүү бүтээлийн редактор, зохиогчоор сонгогдсон эрдэмтэн судлаачдад батламж гардуулах ёслол ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болж, бүтээлийг туурвих түүхч эрдэмтэд оролцов. 30 боть бүтээх ажлыг Шинжлэх ухааны академид төвлөрүүлэн хийх бөгөөд Монгол Улсын бүрэн түүхийг 1 боть (1954), 3 боть (1966-1968), 5 (2002) ботиор хэвлүүлж байсан ч энэ удаа үндэсний хэмжээний түүхч, эрдэмтдийг өргөн хүрээтэй хамруулан иргэдэд эх түүхийн талаар нэгдмэл ойлголт өгөх зорилгоор Монгол Улсын бүрэн түүхийг бичих ажлыг ийнхүү эхлүүлж байгаа нь энэ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлд гардуулав.  

Батламж гардуулах үеэр тус номын ерөнхий редактор, академич С.Чулуун “Монгол Улсын  түүх 30 боть нь Монголын бүхий л цаг үеийн түүхэнд хамгийн олон ботиор  бичигдэж буй төрийн албаны түүх юм. Монголын түүхийн туршид монголчууд өөрсдөө өөрсдийнхөө төрөөс захиалан бичсэн хамгийн олон боть гарна. Өнөөдөр бидний бүтээхээр зүтгэж буй Монгол Улсын  түүх 30 ботид орох бичсэн үг, өгүүлбэр бүр ирээдүйд Монголын түүхийн чиг баримжаа  үнэний мадаг болон үлдэх түүхэн хариуцлага юм. 2024 оны арваннэгдүгээр сард Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын түүхийг 30 ботиор нэгтгэн бүтээх ажлыг эхлүүлсэн. Түүхийг 1934, 1950, 1954, 1968, 1984, 2003 онд үе шаттай бичиж хэвлүүлэхдээ мөн л ШУА дээр төвлөрүүлж ирсэн уламжлалтай. Учир нь сүүлийн 30 жилийн хугацаанд эрдэм шинжилгээний боловсон хүчний чадавх эрс сайжирч, судалгааны суурь бааз бэхжсэн. Монголчууд өөрсдийн түүхийг төрийн захиалгаар олон ботиор бүтээж ирсэн уламжлалтай. Манж Чин улсын үед хааны зарлигаар “Гадаад Монголын аймгуудын түүх” зэрэг олон боть бүтээл туурвисан бол Монгол Улсын Богд хааны зарлигаар 11 боть бүтээл хийж байв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 5 боть түүх хэвлэж, өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 30 боть түүх бүтээх ажил үргэлжилж байна” хэмээн ярилаа.

Тэгвэл ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь эртнээс уламжлан ирсэн төрт ёсны баялаг түүх, үндэсний хэл, өв соёл юм. 30 боть ном нь үе үеийн түүхч, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүн, мөн Монголын түүхийн талаар олон улсын эрдэмтэн мэргэдийн туурвисан бүтээлүүдийг нягтлан нэгтгэсэн шинжлэх ухааны үнэт мэдлэгийн сан болно. Эх орныхоо тусгаар тогтнолын нэгэн тулгуур болсон түүхийг ирээдүй хойч үед өвлүүлэн үлдээх энэхүү их үйлсийг бүтээлцэж ирсэн эрдэмтэн судлаач та бүхний нэр төрийн хэрэг. Монголын түүхийн 5 боть бүтээлийг 2003 онд эхлүүлснээс хойш даруй хорь гаруй жил өнгөрчээ.

Энэ хугацаанд манай эрдэмтэн судлаачид арвин их бүтээл туурвиж, олон шинэ эх сурвалж, хэрэглэгдэхүүнийг шинжлэх ухааны эргэлтэд оруулж, мэргэжлийн боловсон хүчний нөөцөө бэхжүүллээ. Иймээс манай судлаачид түүхээ дахин нэгтгэн баяжуулж, маргаантай асуудлуудад мэргэжлийн түвшинд хариу өгөхүйц шинжлэх ухааны нэгдсэн дүгнэлт бүхий цогц бүтээл туурвихаар зорин ажиллаж байна. Өнөөдөр Монголын нийт түүхч, эрдэмтэн судлаачдын хувьд эх орныхоо их түүхийг олон ботиор туурвих хангалттай туршлага, чадавх бүрдсэнийг онцлон тэмдэглэе” гэв. 

“Монголын түүхийн олон үе, чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлийн шалгуур шаардлагыг хангасан, өндөр ур чадвартай мэргэжлийн судалгааны хүрээлэн, төв, музей, их дээд сургуулийн нийт 150 гаруй түүхч эрдэмтдээс академич 9, шинжлэх ухааны доктор (Sc.D) 19, доктор (Ph.D) 107, магистр 14 оролцож байна. “Монгол Улсын түүх 30 боть” нь Монголын эртний түүхээс Их Эзэнт улс хүртэл 10, Эзэнт улс болон түүний дараах 17 зууны хаадын үе хүртэлх 10, Чин улсын эрхшээлээс өнөөг хүртэл 10 ботиос бүрдэнэ. 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top