x

Монголчууд 1964 оноос хойш 16 дахь өвлийн олимпдоо оролцлоо

Хүн төрөлхтний эв найрамдалын бэлгэ тэмдэг өвлийн XXV олимп 16 хоногийн турш үргэлжилж, албан ёсоор хөшгөө хаалаа.

Энэ удаагийн олимпод 92 орны тамирчид өрсөлдсөнөөс Норвегийн баг 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл медальтайгаар тэргүүлэв. Тэгвэл АНУ-ын баг 12 алт, 12 мөнгө, есөн хүрэл медальтайгаар удаалсан бол Нидерланд, Итали, Германы баг айрагджээ. Харин Азийн төлөөллөөс Япон топ 10-т багтсан бол Хятад 12, Солонгос, 13, Казахстан 19 дүгээр байрт шалгарсан байна. Олимпын наадамд нийт 92 орон оролцсоноос 29 нь ямар нэгэн байдлаар медальтай нутаг буцлаа. Үүнээс 20 нь олимпын аваргатай болжээ.

Манай улсаас гүйлтийн цана болон уулын цанын төрөлд гурван тамирчнаа сойсон бөгөөд хамгийн өндөр амжилтыг А.Ариунбат үзүүлэв. Тэрбээр анхны олимпын наадамдаа оролцохдоо 38 дугаар байрт шалгарсан юм. Тэгвэл олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах гурав дахь олимпдоо гурван зайд уралдсан бол Э.Ариунтунгалаг анхны наадамдаа хоёр зайд хурд, хүчээ сорилоо. Мөн олимпын наадмыг зургаан телевизийн найман сувгаар эх орон даяар шууд дамжуулахаас гадна Монголын таван сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин олимпын талбарт ажиллажээ.

Түүнчлэн хаалтын өдөр олимпын аварга болсон АНУ-ын хоккейн шигшээ багийн медалийг Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулсан нь онцлох үйл явдлын нэг болж, түүхийн хуудсанд үлдэв. АНУ-ын хоккейчид 46 жилийн дараа олимпоос гурав дахь алтан медалиа гардсан баярт мөчийг монголчууд хуваалцлаа.

Монголчууд анх 1964 оны Инсбрукийн өвлийн олимпод оролцсоноос хойш 16 дахь наадамдаа тасралтгүй тамирчнаа илгээсэн нь энэ юм.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top