x

"Засгийн газарт чиглэл өгөх тухай" УИХ-ын тогтоол хэрэгжиж эхэллээ

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд (2025.11.11) Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах … асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тогтоол гаргахаар" гэж заасныг үндэслэн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооноос боловсруулж, Улсын Их Хурал 2025 оны 114 дүгээр тогтоолыг баталсан.

Энэхүү тогтоолд төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах, зарим арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан. Тухайлбал, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгох, үүнтэй холбогдуулан бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатай байгаа тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон юм.

Түүнчлэн төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай бол уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор зөвшөөрөл олголтын процессыг хялбарчлан цахим хэлбэрт шилжүүлж, хяналтыг сайжруулах, эрсдэл багатай, нэг удаагийн шинжтэй үйл ажиллагааг зөвшөөрөл шаардахгүйгээр мэдэгдэл хүргүүлж, эрхлэх боломжийг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг "төрийн хяналт шалгалт" нэрийдлээр хянаж, боогдуулдаг байдлыг таслан зогсоож, хяналтын төрлийг оновчлох, салбарын хяналтыг Засгийн газар дахь хяналтын чиг үүрэгт нэгтгэж, төвлөрсөн удирдлагаар хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан билээ.

Ингэснээр хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчинг сайжруулах, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломж бүрдэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжин төрийн үйлчилгээ цахимжиж, бүтээмж нэмэгдэн, салбар дамнасан, олон төрлийн хяналтыг нэгдсэн байдлаар төлөвлөж, үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдалд цогц үнэлгээ хийж, зөвлөн туслах замаар үйлчилгээ, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах нөхцөл бүрдэх юм.

"Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top