x

1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьцаалъя

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаас 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар болсныг өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул нэгж хувьцаанд 65.550 төгрөг, нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор болжээ. Үүнээс иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааны ноогдол ашигт 208.5 тэрбум төгрөг олгохоор болсон.

Гэхдээ энэ мөнгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан олгохоор болсон байна. Үүнтэй холбоотойгоор зарим иргэд, эрдэмтэн мэргэдийн зүгээс 1072 хувьцааны ноогдол ашгаар юу хийж болох талаар санаа оноогоо уралдуулж эхлээд байгаа. Тухайлбал, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр шинээр барих ДЦС-д хөрөнгө оруулах санал гаргасан байна. Нэгдүгээрт, ноогдол ашигт хуваарилж байгаа 65550 төгрөг гэдэг иргэдийн амьжиргаа, амьдралын чанарт төдийлөн нөлөөлөхөөр хэмжээний мөнгө биш. Одоогийн ханшаар бол 2кг махны үнэ.

Хоёрдугаарт, монголчуудын хамгийн аминд тулсан асуудал эрчим хүч болохыг өнгөрсөн өвлийн тохиол, цахилгаан дулааны тасалдал, үргэлжилсэн хязгаарлалтууд бидэнд дахин сануулсан билээ. Харамсалтай нь эрчим хүчний шинэ эх үүсвэр барих мөнгө төсөвт суугаагүй, төсвийн тийм боломж ч байхгүй гэдгийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч, гараа өргөсөн. Энэ тохиолдолд Н.Тэгшбаярын гаргасан санал зөв ч байх.

Гэсэнч сануулахад, бидэнд бас энэ зүгийн туршлага бий. Ковидын өмнөх жил буюу 2019 онд жишээ нь “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны ноогдол ашгийг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад татаж авсан. Өнөөдрийнхөөс бараг хоёр дахин их буюу 375 тэрбум төгрөг, иргэн бүрээс 130 мянган төгрөг. Гэсэн ч үүний үр дүн иргэдэд огт наалдаагүй. Тэр байтугай тавьсан замаар нь нэг ч тонн ачаа тээвэрлээгүй.

Одоо яригдаж байгаа 208 тэрбумыг цахилгаан станц руу хийлээ гээд иргэдэд хэзээ үр өгөөж нь ирэх, хэзээ цахилгаан станцтай болохыг бид таашгүй. Эрчим хүчний сайдын ярьснаар бол 2 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэж байгаа. Үлдсэн 1,8 их наядыг нь хэзээ, хаанаас босгож ирэх вэ? 

Тийм болохоор хувьцааны ноогдол ашгаа эргэлтэнд оруулъя гэвэл одоо байгаа сангууддаа байршуулах нь зөв байх. Хамгийн наад зах нь Тэтгэврийн сан буюу Нийгмийн даатгалын сан байна. Манай дарга нарын ярьснаар бол сангийн хөрөнгийг арилжааны банкуудад хүүтэй байршуулдаг. ЭТТ-н хувьцааны ноогдол ашгийг ч гэсэн иргэдийн хувьцаа хэлбэрээр энэ санд байршуулбал нэгдүгээрт, иргэд жинхнээсээ хуримтлалтай болно. Хоёрдугаарт, сангийн хөрөнгө нэмэгдсэнээр тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой болно. Ингээд "нэг сумаар хоёр туулай буудах" боломжтой юм.

Яг үнэндээ өнөөдөр олгож байгаа хувьцааны ноогдол ашиг бол иргэдэд амьжиргаанд тийм ч нэмэртэй мөнгө биш. Тиймээс ирээдүйдээ хөрөнгө оруулах, хуримтлал үүсгэх боломжийг нь нээж өгөх ёстой.

ЭТТ компаниас мэдээлснээр 2020-2024 онуудад нийт 3.4 сая иргэнд 2.7 их наяд орчим төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараасан. Хэрэв энэ мөнгөөр хуримтлал үүсгэсэн бол хамгийн багадаа иргэн бүр дансандаа сая төгрөгийн хувьцаатай, бодит хуримтлалтай, тэр нь өсөн үржих боломжтой сууж байх байлаа.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MARA (197.211.52.72)
    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
    2026 оны 03 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 12 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 17 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 21 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 22 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top