x

Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэгдэл бий болно                                                                   

АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл орон даяар үргэлжилж, анх удаа улс төрийн намын гишүүчлэл цахим бүртгэлд шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор орон нутагт гарч буй зарим нэг “хурц” асуудлаар Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан, АН-ын Дотоод сонгуулийн хорооны гишүүнэээр ажиллаж байсан Г.Гантулгатай ярилцлаа.

-АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл явагдаж, гишүүддээ Гэрэгэ гардуулж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Дархан-Уул аймагт бүртгэлийн ажил хэр явагдаж байна?

-АН-ын дүрмийг шинэчилж, УДШ-д бүртгүүлсэн. Үүний дараа буюу хоёрдугаар сарын 01-нээс намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл эхэлсэн. Энэ сарын 10-ныг дуустал 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт бүртгэл явагдана. Шинэчилсэн бүртгэл дууссаны дараа энэ сарын 10-наас хойш намын дотоод сонгууль эхэлнэ. АН-ын дүрэмд заасан татварыг төлсөн буюу саналын эрхтэй гишүүд намын дотоод сонгуульд оролцоно.

АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр 2026 оны нэгдүгээр сарын 14-нд “АН-ын дотоод зохион байгуулалтыг үндсэн дүрэмд нийцүүлэх журам“- ыг баталсан. Энэ журмыг баримтлан намын дотоод сонгуулийг явуулна. Төв нам дээр Зохион байгуулах зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ зөвлөл нь аймаг, дүүргийн буюу дунд шатны намууд дээр сонгууль зохион байгуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй Дэд зөвлөлийг байгуулсан. Таван хүний хоёрыг нь Улс төрийн зөвлөлөөс томилсон, Дархан-Уулд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд бид хоёр томилогдоод ажиллаж байна. Зөвлөлийн гурван гишүүнийг аймаг, дүүргийн намын хороотой зөвшилцөж томилдог, энэ ажил маань өнгөрөгч баасан гаригт /2026.02.28/ Дархан-Уул аймагт хийгдсэн. Шинэчилсэн бүртгэл дууссаны дараа аймгийн намын хорооны гишүүд, намын хорооны даргын сонгууль, мөн ҮБХ-ны гишүүнийг сонгох сонгуулийг зохион байгуулна. Сумдад мөн сонгууль зохион байгуулах Дэд зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

-АН-ын зарим бүлэг фракциас бүртгэлийн ажиллагаанд саад учруулсан, намын дүрэм зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байна. МоАХ-ны шинэ, хуучин удирдлагууд үүнд идэвхийлэн оролцож байна гэдэг гомдол Дархан-Уул аймаг дээр гарсан байна. Чухам юу болсон юм бэ?

-Дархан-Уул аймгийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга нь Дархан-Уул аймаг дахь МоАХ-ны салбар зөвлөлийн дарга. Энэ хүн МоАХ-ны байранд тусдаа бүтэц байгуулаад шинэчилсэн бүртгэлийг хийсэн байна. “Дарханы АН-аас ирлээ” гэж хэлээд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалангаас 600 гэрэгэ, скайнерийн хамт авч аваад МоАХ-ныхоо байранд аваачаад тавьчихсан, тэндээ бүртгэл явуулж байна. Цагаан сарын золголт нэрээр айлуудаар яваад “Намын гишүүний татвар шүү” гээд мөнгө тарааж байна, зарим нэг үүрийн дарга нь өөрийнхөө хувийн данс руу гишүүдийн татварыг төвлөрүүлж байна гэх мэт гомдлууд ирсэн. 

Товчхондоо, шинэчилсэн бүртгэлтэй холбоотойгоор нам доторх бүлэг фракциудын тэмцэл нэлээд ширүүсч байна. Дарханд жишээ нь МоАХ-ны зүгээс кампаничилсан ажиллагаа явуулж гишүүн элсүүлэх, “МоАХ-ноос даргаа тавина” гэсэн яриа хөөрөө гаргах, гишүүдийн өмнөөс бүртгэл хийж, мөнгийг нь төлөх, багцалж орох ажлыг эрчимтэй хийж байна. Төв намаас томилогдож ирсэн зөвлөлийн гишүүнийг солино, өөрсдийнхөө хүмүүсийг томилно гэх мэт хэл ам гаргаж байна. МоАХ-ны даргаар ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хоёр хүн энэ ажлыг зохион байгуулж байна.

Шинэчилсэн бүртгэл явагдаад, дотоод сонгууль зарлагдаад ирэхээр ҮБХ-ны гишүүд, ҮБХ-ны гишүүн болох гэсэн хүмүүс дунд шатны намын сонгуульд хөндлөнгөөс оролцох, хөрөнгө мөнгө хаяж санхүүжүүлэх ажлыг хийж байх шиг байна. Дээрээс нь бүлэг, фракциуд бас санхүү мөнгө гаргаад явж байгаа юм байна. Манай нам УИХ-д 46 гишүүнтэй болсон, тэд бүгд орон нутаг руу ажиллаад эхэлчихсэн байна. УИХ-ын гишүүний эрх мэдлээр далайлгах, хөрөнгө мөнгө босгох, фракци бүлгийг санхүүжүүлэх, бүтэц бий болгож ажиллах явдал ажиглагдаж байна. Дарханд бол ил тод явагдаж байна. Тусдаа штаб байгуулаад, нам дотор нам байгуулчихаад яваад байна.

-Энэ үйлдэл нь намын дүрмийг зөрчихгүй юу? Хүлээлгэх хариуцлага бий юу?

-Шинэчилсэн дүрэмд хариуцлагатай холбоотой маш олон заалт байгаа. Сонгуульд оролцох эрхийг нь хасах, сонгуульт гишүүнээр ажиллуулахгүй байх, УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх гэх мэтчилэн. Гаргасан зөрчлийн дагуу намын Хяналтын хороо хуралдаж, хариуцлага тооцох дүрэмтэй. Дүрмийг бүх гишүүдээр хэлэлцүүлж баталсан. Тиймээс гишүүн бүр энэ дүрмийг баримтлах үүрэгтэй, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай. 

-Дархан-Уул аймагт болж байгаа энэ үйл явдалд МоАХ-ны дарга Х.Баттулга гэдэг хүн оролцоотой юу?

-МоАХ фракцийн ард манай Ерөнхийлөгч асан байдаг нь үнэн. Байн байн  Дарханд ирж заавар зөвлөгөө өгч, мөнгө санхүүгээр тусалж байгаа нь ч ойлгомжтой. Энэ мэтчилэнгийн дүрмийн бус үйл ажиллагаанууд л АН-ыг хагарал бутрал руу түлхдэг. АН-ын Хяналтын хороо шуурхай хуралдаад асуудлыг шийддэг байх ёстой.  Хяналтын хорооны гишүүд аль нэг бүлэг фракцид харъяалагдахгүй, тэдний эрх ашгийг хамгаалахгүй байх ёстой. Яг үнэндээ “АН хагаралтай  байна, эв  нэгдэлгүй байна” гэдэг яриаг Төв намаас Эрх мэдэл бүхий УИХ-ын гишүүд гаргаж өөрсдөө ирж  оролцдог юм. Үр дүнд нь Дунд шатны нам хагалдаг, гишүүд нь дарга нараа даган талцал тэмцэлд хүргэдэг.

 Жишээ нь АН-ын ХЭГ-ын дарга нь  намаас албан тушаал аваад, цалинжаад явж байж сүүлийн нэг сар нам дээрээ ирээгүй, МоАХ дээр очоод суучихсан.  АН-ын ХЭГ-ын дарга аль нэг фракц дээр гүйж очих ёсгүй. МоАХ-ны ажлаа хийе, дотоод сонгуульд идэвхтэй оролцъё гэж байгаа бол ХЭГ-ын даргаа өгөөд явах хэрэгтэй.

-Гэтэл өнөөдөр нөгөө тал маань Зохион байгуулах зөвлөлөөс томилогдсон Дэд зөвлөлийг гишүүнийг халъя, сольё, өөрсдийнхөө хүнийг томилъё гээд явж байдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ? Хаанаас шидсэн “чулуу” вэ?

-АН-ын Улс төрийн зөвлөлийн тогтоолоор “АН-ын дотоод зохион байгуулалтыг намын дүрэмд нийцүүлэх журам”-ыг баталсан. Энэ журмын 11.1.1 дэх заалтаар Зохион байгуулах Зөвлөлөөс томилогдож ирсэн хоёр хүний нэг нь би. Эсэргүүцээд байгаа нэг хүн нь Дарханы АН-ын даргад өрсөлдөхөө зарлаад, намаасаа тусдаа штаб байгуулаад, гишүүдийн өмнөөс татварыг нь төлөөд явж байгаа нөхөр. Энэ хүн 2020 оны сонгуулиар өөр намын нэр дээрээс УИХ болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшин АН-ын саналыг хувааж намаа ялагдуулсан. 2015 онд АН олонхи байхад намынхаа бодлого шийдвэрийг зөрчин МАН-д урваж аймгийн орлогч дарга болсон. Нөгөө нэг нөхөр нь Дарханы МоАХ-ны дарга асан. 2015 онд мөн л намынхаа эсрэг ажиллан сахилгын шийтгэл хүртэж байсан. Эдгээр хүмүүс намын эв нэгдлийг санаатайгаар бусниулж, намын шинэчлэлийн үйл хэрэгт саад хийж байна.

Тавдугаар үүрийн дарга нь бүртгүүлсэн гишүүдийн татварын мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан байна. Наймдугаар үүрийн дарга нь айлуудаар золгоод “Намын гишүүний чинь татвар шүү” гээд 12000 төгрөгөөр золгоод явж байна. Үе үеийн намын дарга нар, эрх мэдэлтнүүд дунд шатны намын ажил руу оролцож, н.Төмөртогоо мэтийн нөхдөөр гар хөл хийгээд, өөрсдөө дээгүүрээ МАН-тай тохирох, намаа унагах ажлыг хийдэг нь ил болсон зүйл.

Би бол дунд шатны Зөвлөлийн таван гишүүний нэг нь л шүү дээ. Намын дотоод сонгуульд миний нөлөө байхгүй, би сонгуульд оролцохгүй, санал өгөхгүй. Зөвхөн сонгуулиа шударга явуулъя гэдэг шаардлага тавьснаараа л тэдэнд саад болж байгаа байх. Би бол зарчмаа л барина, хэн нэгний талд үйлчлэхгүй, намын Үндсэн дүрэм зөрчих ямар ч үйлдэл гаргахгүй. АН  Дотоод сонгуулиа  шударга, Үндсэн дүрэм, баталсан журмынхаа дагуу хийхгүйгээс болж хагарал тэмцэл болдог, УИХ, орон нутагт ялагддаг.  Тийм учраас Үндсэн дүрмээ, зарчмаа л барьж ажиллах ёстой. АН ялъя  гэвэл хэн ч байсан дүрмээ сахих ёстой.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Gray (23.154.136.106)
    I humbly request that you speak with MICRO ASSET Union, a great hacker who assisted me in recovering my money after I fell for a dishonest Crypto Investment scammer. My fiancée broke up with me because I had lost all of my life savings to this ripper, and I was so destitute that I couldn’t even afford to purchase food or pay my rent. After seeing this hacker’s advertisement, I reached out to him at (cfranklyassetrecovery@gmail.com ); or (WhatsApp. +12494794844); and gave him the details of my predicament. I thought he was merely a hacker because he said he would assist me get my money back, but MICRO ASSET Union showed me that he could. I was startled when he eventually received my $485,000 USD back from the rippers.
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
  • FRANK MILTON (103.192.205.55)
    Losing any Scent on the dollar hurts like a bad stomach ache from eating from the wrong MaC.Donalds. This stablecoin stays near one dollar. Traders use it to swap for Bitcoin or Ethereum without big price jumps. New users pick it first for its ease. Banks hold cash reserves to back it up. Losses hit fast. A wrong wallet address sends coins to strangers. Scams on Telegram steal seed phrases. DeFi bugs or hacks drain funds. Billions vanish each year from these mistakes. Blockchains track every step. Copy your transaction hash. Check it on Etherscan. Follow the trail to the wallet or contract. cyberspacetechexpert@gmail.com +(44 7476618364) can help. Her team hunts funds across chains. They work with exchanges and devs to get assets back. People recover thousands of assets already even after being lost for years of failed agency and fake recovery experts. also teaches safety. Spot phishing in MetaMask. Secure your Ledger. Trade safe on Binance or Uniswap. Fix rookie slips into smart habits
    2026 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (197.211.63.97)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 03 сарын 09 | Хариулах
  • CARL RIC (95.134.63.157)
    In January, my life shifted in a way I never expected. I clicked a trading link given to me by someone I found on Telegram, believing it was legitimate. It looked professional. It felt secure. I trusted it. Until I tried to withdraw my money. Within seconds, everything was gone, transferred into a wallet claiming account without a trace. That was the moment the truth hit me: I had been scammed. The emotional fallout was brutal. For weeks, I couldn’t even speak about it. I thought people would judge me. I thought they’d say I should have known better. Then someone stepped in who changed everything Agent Jasmine Lopez ,She listened without judgment. She treated my fear as real and valid. She traced patterns, uncovered off-chain indicators, and identified wallet clusters linked to a larger scam network. She showed me that what happened wasn’t random it was organized and intentional. For the first time, I felt hope. Hearing that students, parents, and hardworking people had been targeted the same way made me realize this wasn’t stupidity. It was predation. We weren’t careless we were deliberately targeted and manipulated I’m still healing. The experience changed me. But it also reminded me that even in your darkest moment, there can be someone willing to shine a light. Contact her at Recoveryfundprovider@gmail.com WHATSAPP +44 7478077894
    2026 оны 03 сарын 07 | Хариулах
  • Бат инженер (202.9.40.184)
    МАН-ын явууллага уу
    2026 оны 03 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 12 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 17 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 21 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 22 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top