x

60 жил хувийн цуглуулгад нуугдсан Рембрандтын эрдэнэ олон нийтийн хүртээл болно

Хэдэн арван жилийн турш нэр нь үл мэдэгдэх зураачийнх хэмээн үзэж  байсан нэгэн бүтээл Рембрандт Харменс ван Рейнийх болохыг Амстердамын уран зургийн Рейксмюсеум музейн судлаачид тогтоожээ. 

“Сүм дэх Захариагийн бараалхал” гэдэг нэртэй уг зургийг чухам хэн зурсан болохыг тогтоохын тулд орчин үеийн сканнерын технологийг ашигласан бөгөөд энэ аргачлалыг өмнө нь Рембрандтын өөр нэг шилдэг бүтээл болох “Шөнийн харуул” зургийг сэргээн засварлахад ашиглаж байв. 

1633 онд зотон дээр зурсан уг бүтээлд Библид гардаг нэгэн үзэгдлийг дүрсэлжээ. Тодруулбал, Адислагч Иоанны эцэг болох лам Захариа хүүгээ удахгүй төрөх гэж байгаа тухай мэдээг дуулгасан тэнгэрийн элч Гавриилыг сүмийн дотор байхад нь харж буйг дүрсэлсэн ажээ. Зурган дээр тэнгэр элчийг дүрслээгүй боловч түүний ирснийг баруун дээд буланд харагдах гэрэл илтгэдэг. 

Зургийг эзэмшиж байсан нэгэн цуглуулагч уг бүтээлийг музейд удаан хугацаагаар түрээслүүлсэн бөгөөд түүнийг гуравдугаар сарын 4-нөөс үзэх боломжтой.

Энэхүү зургийг 1898 онд Амстердамын Хотын музейд дэлгэсэн Рембрандтын томоохон үзэсгэлэнд толилуулж байсан боловч 1960 онд зураачийн бүтээлүүдийн жагсаалтаас хассан байна. Дараа жил нь хувийн цуглуулагч худалдаж авсан тул урлаг судлаачид 60 жилийн туршид зургийг нарийвчлан судлах боломжгүй байв. Гэвч одоогийн эзэмшигч нь саяхан Рейксмюсеумд хандсанаар нарийвчилсан шинжилгээ хийх боломжтой болжээ.

Эх сурвалж: DW 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 39 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 44 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 49 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 33 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 23 цаг 0 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 23 цаг 8 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 25 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 26 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top