x

О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах уу гэдгийг харна

Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөчгийн зүгээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж байгаа. Энэ асуудалд та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хуулийн төсөлтэй нь танилцаагүй байна. Гэхдээ танилцахдаа хамгийн түрүүнд УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан шаардлага буюу Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах эсэх талаар анхаарна. Мөн Б.Батбаатар гишүүн төстэй хуулийн төсөл өргөн барьж байгаа гэж ойлгосон. Харьцуулаад, АН-ын бүлгийн байр суурь нэгтгэгдээд явна. Тэгэхээр бүлгийн шийдвэрээ дагана.

-Таны хувьд удахгүй эхлэх хаврын чуулганаар ямар хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна вэ?

-Ирэх хаврын чуулганаар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Энэ хуулийн төсөл дээр онцгой анхаарч ажиллана. Мөн залуу малчдыг дэмжих тухай, хүүхдийн эрхийн тухай, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тухай гэх мэт хуулийн төслүүд дээр ажиллаж байна.

-Та чуулган завсарласан энэ үед тойргоороо нэлээд явах шиг боллоо. Орон нутгийн иргэдийн аж амьдрал болон хаваржилт ямар байна вэ. Малчид, иргэдийн хувьд төр, засгийн бодлого шийдвэрт юуг хэрэгжүүлээсэй, юуг өөрчлөөсэй гэж хүсэж байх шиг байна?

-Намрын чуулган завсарласнаас хойш тойрогтоо тасралтгүй ажиллалаа. Долоон мянга гаруй сонгогчидтойгоо биечлэн уулзлаа. Цас зудын бэрхшээлтэй газруудад УОК-ын тусламж хүргүүлэх тал дээр анхаарлаа. Хангайн бүсийн аймгуудын хувьд тулгамдсан асуудал их байна. Хаврын чуулганы дундуур ч тойрогтоо ажиллана. Гэхдээ амралтын өдрүүдийг ашиглаж ажиллахгүй бол чуулганы ирц дээр олон нийт тун анхааралтай хандаж байгаа.

Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөчгийн зүгээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж байгаа. Энэ асуудалд та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хуулийн төсөлтэй нь танилцаагүй байна. Гэхдээ танилцахдаа хамгийн түрүүнд УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан шаардлага буюу Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах эсэх талаар анхаарна. Мөн Б.Батбаатар гишүүн төстэй хуулийн төсөл өргөн барьж байгаа гэж ойлгосон. Харьцуулаад, АН-ын бүлгийн байр суурь нэгтгэгдээд явна. Тэгэхээр бүлгийн шийдвэрээ дагана.

-Таны хувьд удахгүй эхлэх хаврын чуулганаар ямар хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна вэ?

-Ирэх хаврын чуулганаар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Энэ хуулийн төсөл дээр онцгой анхаарч ажиллана. Мөн залуу малчдыг дэмжих тухай, хүүхдийн эрхийн тухай, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тухай гэх мэт хуулийн төслүүд дээр ажиллаж байна.

-Та чуулган завсарласан энэ үед тойргоороо нэлээд явах шиг боллоо. Орон нутгийн иргэдийн аж амьдрал болон хаваржилт ямар байна вэ. Малчид, иргэдийн хувьд төр, засгийн бодлого шийдвэрт юуг хэрэгжүүлээсэй, юуг өөрчлөөсэй гэж хүсэж байх шиг байна?

-Намрын чуулган завсарласнаас хойш тойрогтоо тасралтгүй ажиллалаа. Долоон мянга гаруй сонгогчидтойгоо биечлэн уулзлаа. Цас зудын бэрхшээлтэй газруудад УОК-ын тусламж хүргүүлэх тал дээр анхаарлаа. Хангайн бүсийн аймгуудын хувьд тулгамдсан асуудал их байна. Хаврын чуулганы дундуур ч тойрогтоо ажиллана. Гэхдээ амралтын өдрүүдийг ашиглаж ажиллахгүй бол чуулганы ирц дээр олон нийт тун анхааралтай хандаж байгаа.

Тэгээд ч гишүүний үндсэн үүрэг учраас хууль тогтоох үйл ажиллагаандаа хариуцлагатай хандах ёстой гэдгээ ухамсарлаж байгаа.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягтай холбоотой шүүх хурал өчигдөр болсон. Энэ хэргийн талаар та өчигдөр 4/11 мэдээллийн цагаар мэдээлэл өгсөн байгаа. Таны хувьд яг ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хэрэг анх 2017 оноос яригдаж, шалгагдаж эхэлсэн гэж ярьдаг. Улмаар 2022 оны дөрөвдүгээр сард Н.Алтанхуягийг албан ёсоор яллагдагчаар татсан байдаг. Түүнээс хойш өнөөдөр 2026 оны гуравдугаар сар гэхэд бүтэн дөрвөн жилийн хугацаанд энэ хэрэг шүүхийн шатанд үргэлжилж байна. Энэ хугацаанд шүүхээс Н.Алтанхуягийг гурван удаа цагаатгасан. Өөрөөр хэлбэл, гурван шатанд цагаатгах шийдвэр гарсан гэсэн үг. Гэвч шийдвэр бүрийн дараа дахин дараагийн шат руу шилжүүлж, шүүхийн цагаатгах шийдвэрийг үл зөвшөөрч, хэргийг дахин үргэлжлүүлсээр өнөөдрийг хүрч байна. Ийм байдал Монголын хууль, шүүхийн практикт төдийлөн олон тохиолддоггүй зүйл.

-Энэ хэргийг улс төрийн нөхцөл байдалтай холбон харж байгаа хүмүүс бий. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Н.Алтанхуяг бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтойгоо ил тод илэрхийлсэн улстөрч. Ардчилсан намаас өрсөлдөж болох боломжит нэр дэвшигчдийн дунд ч тэр, нийгмийн судалгаа, олон нийтийн үнэлгээгээр ч тэр, өндөр рейтингтэй яваа хүмүүсийн нэг гэж үздэг. Мөн 2028 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх магадлалтай улстөрчдийн нэг. Ийм нөхцөлд энэ хэргийг зориудаар удаашруулж байна уу, эрх баригч намын нөлөө орж байна уу гэсэн хардлага Ардчилсан намын гишүүдийн дунд, цаашлаад олон нийтийн дунд гарч байгаа. Хэргийн явцыг харахаар ч ийм бодол төрөхөөр байгаа нь нууц биш. Дөрвөн жилийн турш үргэлжилж, гурван удаа цагаатгагдсан хэргийн процесс дахин сунжирч байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна.

-Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдөх магадлал өндөр улстөрч учраас хэргээр нь барьцаалах ажиллагаа хийгдэж байна гэж үзэж байна гэсэн үг үү?

-Зарим хүмүүсийн харж байгаа логик бол ийм. Монгол Улсад эрх баригч намаас өөр улс төрийн хүчнээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжгүй юм уу, Ардчилсан намаас нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд ялж болохгүй юм уу гэсэн асуулт гарч ирж байна. Нийгэмд тодорхой хэмжээнд танигдсан, рейтинг гайгүй улс төрчид гарч ирэх бүрд хууль, шүүхийн асуудалтай олон жил холбогдож явдаг байдал бий болчих вий гэсэн болгоомжлол ч байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хүрээнд гурван удаа цагаатгасан мөртлөө дөрөв дэх удаагаа ийнхүү дахин сунжирч байгаа хэрэг бараг байхгүй болов уу гэж бодож байна. Тиймээс Ардчилсан намын гишүүд, мөн УИХ-ын зарим гишүүд энэ асуудлыг нэг төрлийн хэлмэгдүүлэлт, эсвэл улс төрийн залхаан цээрлүүлэлт байж болзошгүй гэж харж байгаа. Хэргийн анхны шалгалтыг 2017 оноос тооцвол нийт есөн жилийн хугацаа өнгөрч байна. Харин яллагдагчаар татагдсан үеэс нь авч үзвэл дөрвөн жил гаруй хугацаанд хэрэг шийдэгдэлгүй сунжирч байна. Ийм нөхцөл байдал нь Ардчилсан намыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцуулах зорилготой нөлөөлөл байж магадгүй гэсэн болгоомжлол бидэнд бий. Тиймээс энэ асуудалд Монголын ард түмэн анхаарлаа хандуулж, яг юу болж байгааг өөрсдөө дүгнэж хараасай гэсэн үүднээс бид энэ талаар мэдээлж, байр сууриа илэрхийлсэн.

-Яагаад заавал гурван удаа цагаатгагдсан хүнийг дахин дахин шүүх процесс үргэлжлэх ёстой юм бэ. Шүүхийн гаргасан шийдвэр бол эцсийн шийдвэр гэдэг. Гэтэл энэ хүн дээр гурван удаа эцсийн шийдвэр гаргачихсан гэж ойлгох уу?

-Тэр тусмаа энэ хэрэг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой, олон нийтийн дунд өндөр рейтингтэй улстөрч дээр тохиож байгаа нь биднийг ийм хардлага төрүүлэхэд хүргэж байгаа юм. Н.Алтанхуяг бол Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, улс төрийн тодорхой туршлагатай, хийж бүтээсэн ажлуудаараа олонд танигдсан хүн. Ийм хүний хувьд гурван удаа цагаатгасан хэргийн шүүх ажиллагаа дахин үргэлжилж байгаа нь зүгээр нэг давхцал уу, эсвэл өөр шалтгаан байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Тийм учраас л бид энэ үйл явц дээр эрх баригч нам нөлөөлж байна уу, Ардчилсан намаас Ерөнхийлөгч сонгогдох боломжийг хаах гэсэн улс төрийн зорилго байна уу гэдгийг хардаж байгаа юм. Мэдээж хүн бүр өөрийн дүгнэлтээ хийх эрхтэй.

-Саяхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн ярилцлага цацагдлаа. Та энэ ярилцлагыг харсан уу. Тэр хүн Монголдоо ирэх хүсэлтэй байгаа ч амь насанд нь халдана гэсэн болгоомжлолоос болоод ирэхгүй байна гэж ярьсан шүү дээ...?

-Ер нь бол зөвхөн Ардчилсан нам гэлтгүй Монгол Ардын намд ч гэсэн тодорхой хэмжээний зөрчил, санал зөрөлдөөн байдаг гэдгийг хүмүүс харж байгаа байх. Өмнө нь Ерөнхий сайд хийж байсан, улс төрийн нөлөө бүхий хүмүүс ч хоорондоо байр суурийн зөрүүтэй байж болно. Өнөөдөр эрх мэдэл, албан тушаалд байгаа хүмүүс ч мөн адил бие биетэйгээ санал зөрөх тохиолдол гарч байна. Улс төрийн намын доторх лидерүүд, улстөрчдийн хоорондын зөрчил, маргаан бол дэлхийн улс төрд нийтлэг үзэгдэл. Аль ч намд, аль ч улсад ийм зүйл байдаг. Тийм учраас улстөрчдийн байр суурийн зөрүүг дан ганц нэг намын асуудал мэтээр харах нь зөв биш. Харин яг одоогийн нөхцөлд тодорхой нэг хүний ярилцлага, эсвэл сошиал орчинд гарч байгаа мэдээлэл дээр шууд дүгнэлт хийх боломж надад алга.

-Тэгвэл Ардчилсан намын дотоод нөхцөл байдал, эв нэгдлийн талаар та юу хэлэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан Ардчилсан намын лидерүүд бүгд өнөөдөр намынхаа хүрээнд идэвхтэй оролцож байгаа. Ардчилсан нам улсын Дээд шүүхэд бүртгэлтэй үндсэн дүрмийнхээ дагуу дотоод сонгуулиа орон даяар зохион байгуулж байна. Энэ үйл явцад намын лидерүүд маань эв эеийг эрхэмлэж, намынхаа нэгдлийг хадгалж оролцоосой гэж бид уриалж байгаа. Ямар нэгэн хувийн эрх ашиг, эсвэл фракц бүлэглэлийн ашиг сонирхлоор бус, илүү өргөн хүрээнд улс орныхоо эрх ашгийг бодох ёстой. Сүүлийн арван жилийн хугацаанд явуулсан бодлогын үр дагавраас болж улс орон нэлээд хүнд байдалд орсон гэж бид үзэж байна. Тиймээс энэ нөхцөлд Ардчилсан намын лидерүүд бодлогоо нэгтгэж, нэгдсэн байр суурьтай ажиллах нь чухал.

-Намын дотоод сонгуультай холбоотойгоор нийслэлд фракц хоорондын зөрчил ширүүссэн гэсэн мэдээлэл гарч байна. Үнэхээр ийм нөхцөл байдал үүссэн үү?

-Яг нийслэлд гэлтгүй Монгол орны өнцөг булан бүрд намын дотоод сонгуультай холбоотой өрсөлдөөн өрнөж байгаа. Энэ бол ямар нэгэн онцгой зүйл биш. Хүн бүрд тодорхой хэмжээний амбиц байдаг. Хэн дарга болох вэ, хэн сонгогдох вэ гэдэг дээр өрсөлдөөн явагдана.Намын дүрэм ч өөрөө ийм зарчимтай. Хоёр хүн нэр дэвшвэл санал хураана, гурван хүн нэр дэвшвэл мөн адил санал хураана. Энэ бол ардчилсан процесс. Сонгууль зохион байгуулж байгаа байгууллагууд дүрмийнхээ дагуу энэ үйл ажиллагааг явуулж байна. Миний хувьд үүнийг эрүүл өрсөлдөөн гэж харж байгаа. Эрүүл өрсөлдөөн байх ёстой. Яг ийм өрсөлдөөний дундаас л намынхаа шинэ лидерүүдийг тодруулж, цаашдын бодлогоо тодорхойлж явдаг.

-Ардчилсан намын дотоод сонгуулийн цахим бүртгэлтэй холбоотойгоор иргэдийн хувийн мэдээлэл ил болж байна гэх гомдол гарч байгаа. Энэ асуудалд та ямар тайлбар өгөх вэ?

-Энэ асуудал дээр өмнө нь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга албан ёсны тайлбар хийсэн. Ардчилсан нам хувь хүний эмзэг мэдээллийг хадгалсан, эсвэл бусдад үзүүлсэн гэх мэт хууль бус үйлдэл огт гаргаагүй гэдгийг тодорхой хэлмээр байна. Цахим бүртгэлийн системд шаардлагатай хамгаалалтын механизмууд байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээлэл задгай ил гарсан, эсвэл намын зүгээс зориудаар тараасан гэх асуудал байхгүй.

-Ерөнхий сайд саяхан ядуурлыг бууруулахтай холбоотойгоор байр суурь илэрхийлсэн. Та энэ бодлогын талаар ямар дүгнэлттэй байна вэ?

-Ерөнхий сайд ядуурлыг бууруулах талаар ярьж байгаа. Зарим тохиолдолд тодорхой нэг айл өрхийг жишээ болгон “ядууралгүй болсон” гэх мэт байдлаар мэдээлэл гарч байна. Гэхдээ бодит байдал дээр Монгол Улсын ядуурлын түвшин сүүлийн жилүүдэд ямар байгааг бид мэднэ. Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Ардын нам эрх барьсан. Энэ хугацаанд ядуурлын түвшин бодитоор авч үзвэл нэг ч хувь, нэг ч пунктээр буураагүй гэж хэлж болно. Ийм нөхцөл байдалтай байж гэнэт ядуурлыг бууруулна гэж ярих нь зарим талаар “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” -тэй адил харагдаж байна. Ядуурлыг бууруулна гэдэг ганц мэдэгдэл хийснээр шийдэгдэх асуудал биш. Ерөнхий сайд хэллээ гээд шууд буурах ч зүйл биш. Энэ бол нийгэм, эдийн засгийн цогц бодлогоор урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх ёстой асуудал. Тиймээс өнгөрсөн арван жилийн хугацаанд эрх баригч нам энэ чиглэлд бодит үр дүн гаргаж чадаагүй гэдгээ тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр болов уу гэж би ойлгож байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 12 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 17 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 21 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 22 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top