x

ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн зүүн бүсийн иргэдийг эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсний ногоогоор хангах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх ач холбогдол бүхий төслийг дахин сунгасан гэрээний хугацаанд буюу тавдугаар сарын 20 гэхэд дуусгахыг үүрэг болгов.

ХХААХҮ-ийн сад Хэнтий аймагт ажиллаж, Хэрлэн сумын ногоочин, тариаланч, аймаг орон нутгийн удирдлага, Дулааны талын 700 га-гийн услалтын системийн төслийн нэгж, гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзсаныг тус яам мэдээллээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн уулзалтад оролцогчдын мэдээлэлтэй танилцсаны дараа “Жинсийн орой” ХХК-ийн удирдлагад гэрээний хугацааг дахин сунгахгүй гэдгийг сануулав. Цаашид услалтын системийг сум, орон нутаг хариуцаж бүрэн хүчин чадлаар нь ашиглах, орон нутгаас хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, үйлчилгээний төлбөр, ашиглалтын зардлыг журмын дагуу батлуулах, төсөл хэрэгжүүлэх нэгж сум, иргэд тулгарч буй асуудлыг хамтран шийдэж ажиллахыг албаныханд чиглэл болгожээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус төслийн барилга угсралтын явцтай танилцаж, хариуцлагагүй ажиллаж буй гүйцэтгэгч компанид хатуу шаардлага тавьж, хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлж, төслийг яаралтай ашиглалтад оруулахыг үүрэг болгож байв.

Төслийг хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд, Хэнтий аймгийн Засаг дарга нар 2025 оны зургадугаар сард хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 14 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top