x

Д.Баярбаатар: Өмнөх жилүүдээс хамгийн олон морьдын төвөргөөн нүргэлсэн наадам болно

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар найруулагч Д.Баярбаатарыг Үндэсний их баяр наадмын найруулагчаар сонгосон. Үүнтэй холбогдуулан СУИС-ийн хүндэт профессор, Бүжгийн урлагийн сургуулийн захирал, бүжиг дэглээч, найруулагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатартай ярилцлаа.

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны 80 гаруй хувийн саналаар Үндэсний их баяр наадмын найруулагчаар та сонгогдлоо. Тэр мөчид та юу бодож байв?

-Энэ жилийн онцлог нь тэгш ойн жилүүд тохиож байгаа. Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил,Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталсан. Тиймээс энэ өдрийг Үндэсний их баяр наадамдаа шингээж, уялдуулж өгөхийн тулд өмнөх жилүүдээс хамгийн олон морьдын төвөргөөн нүргэлсэн наадам болно. Морьтон монголчуудын их сүрийг харуулах, морьтойгоо монгол хүн яаж наадамладаг вэ гэдгийг үзүүлэх юм.Эхний гурван үзүүлбэр л гэхэд 81 морьтонтой байна. Хүннү гүрэн болон Их Монгол Улсын цаг үед баатрууд ямар хувцас хэрэглэл хэрэглэдэг байсан. Тэр үед адуундаа ямар тоноглол, чимэглэлтэй байсан зэрэг түүхэн сурвалжууд, олдворуудаас сэдэвлэж хийнэ.

-Бүжиг дэглээч хүний хувьд та хувцаслалт, бүжгийн тал дээр илүү анхаарах байх?

-Хувцаслалтаас эхлээд нүүдэлчин монголчууд биднийг илтгэх олон зүйлс байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид энэ наадмыг үзэхдээ морьдын тоноглол, баатруудын хувцас хэрэглэл, дуу хуурын өвөрмөц онцгой аялгуунууд, бүжгийн өвөрмөц намба төрх онцлогийг харах ёстой юм. Гурван цаг үеийн буюу Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улсын он цагт өмсөж, хэрэглэж байсан хувцас, чимэг зүүлтийг өмсөнө. Жишээбэл, XIII зууны үеийн морьтон баатруудын хуяг, дуулгыг өмсөх гэх мэт. Модун Шаньюйгийн үеийн олдворын морины хуяг, тоноглол гэхэд л үнэхээрийн чамин, ганган байсан.Билэгт гөрөөс, алтан бэрс нь нарыг бэлгэддэг. Ийм зүйлс Хүннү гүрний үед морины гоёл, чимэглэл болдог байсан. Цэргүүдийн хуяг дуулга нь хүртэл гайхам, сайхан.

Мөн талбайн томоохон хайрцаг зураглалыг бүжигчид хийнэ. Иймээс бүжиг дэглээч, найруулагч хүний хувьд бүжгийн зураглалд анхаарч байна. Дээрээс нь харахад илүү тод, бэлгэдэлтэй хийхээр бид зорьж байгаа.

-Таны дэглэсэн “Нүүдэл” бүжгэн жүжиг, “Монголын их хатдын туульс” бүжгэн туульс зэрэг бүтээлүүд их амжилт олсон. Найруулагч хүний хувьд таны онцгойрох зүйл нь эдгээр туршлага, бүжиг дэглэх арга барил тань байх болов уу?

-Би нүүдэлчин аж ахуй дунд бага балчир наснаасаа морь унаж, тэмээ хариулж өссөн хүн. Хөгжим бүжгийн дунд сургуулиас эхлээд СУИС-ийг төгсөж, өнөөг хүртэл энэ салбарт ажиллахдаа уламжлалт аж ахуйн амьдрал хэрхэн монгол бүжигтэй холбогддог вэ гэдгийг судалсан. “Нүүдэл” бүжгэн жүжиг, “Монголын их хатдын туульс”, “Мэргэнд буусан чоно” ардын модерн бүжгэн жүжиг нь бүгдээрээ манай улсын түүхтэй холбоотой. Хүннү гүрэн, Их Монгол Улстай холбоотой. Монголын их хатдын түүх шингэсэн бүтээлүүд юм. Эдгээр нь өвөрмөц ая, дан хөгжимтэй. Хувцаснуудыг нь ч тэр цаг үеийн олдворуудаасаа сэдэвлэгдэн хийгдэнэ.

-Би нэг зүйлийг асуумаар байна. Таны найз найруулагч Д.Ганболдын ярилцлагыг уншсан юм. Тэрбээр “Баярбаатарын бүжгүүдийн 80 хувь нь эмэгтэй хүний тухай байдаг гэж боддог байсан, гэхдээ би буруу боддог байжээ” гэж хэлсэн байдаг. Таны дэглэсэн бүжгүүд үнэхээр эмэгтэй хүний тухай байдаг уу?

-Эмэгтэйчүүд, Монголын их хатдын тухай маш олон бүтээлүүдийг би хийжээ. Яагаад гэвэл Үндэсний урлагийн их театрын бүжигчид хамгийн шилдэг бүжигчид байдаг. Эдгээр бүжигчдийн гоо сайхан, ур чадварыг харуулахын тулд эмэгтэй хүний нарийн нямбай хөдөлгөөнүүдийг харуулахыг зорьдог. Монгол Улсын олон угсаатны ялгаатай байдал, гоо сайхан зэрэг бүх зүйлийг харуулахын тулд эмэгтэйчүүдээр их бүжиг дэглэсэн. “Жороон жороо”, “Их цэнгэл наадаан”, “Төрийн ёслол хүндэтгэлийн бүжиг” зэрэг бүжиг Ерөнхийлөгчийн айлчлалаар толилуулагдаж байна. Мөн манай улсад айлчилж буй төрийн тэргүүн, Ерөнхий сайд, хүндэт зочдод дээрх бүжгүүдийг толилуулдаг. Монгол бүжиг нь ёслол хүндэтгэлтэй, эрч хүч, өвөрмөц намба төрхтэй байхын сацуу сүрлэг бадрангуй, дайчин байж чаддаг. Мөн миний найруулсан ихэнх бүжгэн жүжгүүд түүхийн сэдэвтэй байдаг юм.

-Амьдрал, ахуйгаас аливаа уламжлалт соёл, бүжиг гарал үүсэлтэй. Уламжлалт соёл, урлаг, бүжиг нь төрийн айлчлалуудад толилуулагдаж байгаа нь манай улсын ондоошил, тусгаар тогтнол, бие даасан байдлын тамга гэлтэй?

-Бид үндэснийхээ уламжлалаа хадгалах, уламжлуулах, түүндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Үндэсний уламжлалаа мартсан улс орон үндэсгүй мод шиг мөхнө. Тэр тусмаа түүхийн хуудаснаас арчигдана хэмээн Хаадын бошго зарлигт дурдсан байдаг. Иймд уламжлалт соёл, хувцас, морин хуур, хөөмий, аман хуур, хусан хуур, уран нугаралт зэрэг цогц бүтээл, үзүүлбэрүүд байна.

-Увс аймгийн 100 жилийн ойг зохион байгуулах нь хэр том сорилт байв. Мөн та Говь-Алтай аймгийн 100 жилийг найруулсан байх аа?

-Уржнан жил Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн ерөнхий найруулагчаар ажилласан. Өндөр их алтай нутгийн ёс, зан заншлыг харуулах, дуу хуур, бүжиг наадмыг үзүүлэх чухал асуудал байлаа. Гоё наадъя гэвэл Говь-Алтайнхан шиг наад гэдэг үг ч гарсан. 2025 онд мөн “Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар ажилласан. Сайхан ч болсон. Увс аймгийн 100 жилийн ой үнэхээр өргөн дэлгэр болсон. Увс аймагт бүр түгжрэл үүссэн (инээв). Тус аймагт баяд, дөрвөд, хотон, халх гэсэн дөрвөн угсаатан байна. Дөрвөн угсаатны намба төрхийг бүгдийг нь зэрэг харуулна гэдэг том сорилт байсан. Гэвч Увс аймгийнхан үнэхээрийн хөдөлмөрч. Уул, ус, хангай дэлхий нь хүртэл ээлээ өгсөн. Ардын язгуур урлагийн охь дээжийг гаргаж чадсан наадам болсон. Мөн түүхч, баруун монгол судлаач На.Сүхбаатартай гар нийлж наадмын зохиол дээр ажилласан. Мөн 400 гаруй хүүхэд оролцуулж бүжгийн хайрцаг зураглал хийсэн, гол дүрүүд бүгд морьтой зохион байгуулсан. Миний ажиллах арга барилын онцлог нь үзүүлбэртээ морь их оролцуулдагт байдаг. Тэр нь ч хүмүүсийн сэтгэлд их хүрсэн байх.

-Наадам телевизээр шууд цацагддаг. Тайзан дээрээс болон цэнхэр дэлгэцээр зэрэг гоё, сайхан харагдаж үзэгдэж байх шаардлага бий. Энэ нь найруулагч хүнд хэр том сорилт болдог вэ?

-Наадмын тайзанд оёдол үйлдвэрлэлийн баг, тайзны ажилчид, бүжиг дэглэчийн баг, хөгжмийн зохиолчийн баг, найруулагчийн баг гэх мэт олон баг гарч, аравтын системээр их цэгцтэй хийх төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн гол нь телевиз дамжуулалт. Үүнийг дэлхий даяар байгаа бүх монголчууд үзнэ. Гадны жуулчид үзнэ. Тиймээс морины гоёл чимэглэл, тоноглол болон баатруудын хувцас хэрэглэлийг ойроос тодоор харуулах. Бүжгийн хайрцаг зураглалыг дээрээс дроноор харуулах гэх мэт олон зүйлийг хэрхэн хийх тал дээр телевизийн найруулагч, багтайгаа эхний өдрөөс л нягт ажиллана. Дэлхийн хаанаас ч үзсэн найруулагчийн илэрхийлэх гэсэн санааг тольдон харах боломжтой байх хэрэгтэй. Үүнийг дагаж маш том хариуцлага, судалгаа шинжилгээ, инноваци шаардлагатай. Манай ард түмэн бол соргог үзэгчид байдаг.

-Та Хүннү гүрний үеийн түүхээс найруулгадаа эш татна гэсэн. Энэ тухай тодруулбал?

-Хүннү гүрний үеэс бидэнд уламжлагдан ирсэн нар, сар, гал гэсэн үндсэн гурван тотемыг ашиглана. Манайх шиг ийм олон зуун жилийн дараа ч төрийн тугандаа үндсэн гурван бэлгэдлээ хадгалж буй улс орон дэлхийд байхгүй. Нэг нууцыг задлахад, наадмын тайз нар, сар, гал гурвыг дүрсэлсэн байх болно. Тэнгэр рүү тэмүүлж буй буга хөшөө шиг байна. Энэ нь мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд мандан бадрах Монголыг бэлгэдэж буй. Саран хэлбэр нь ертөнцийг бэлэгддэг гэж үздэг. Дүрсийг нь сайн ажиглах юм бол Чингис хааны тамгыг олж харах боломжтой байхаар хийнэ. Тайз 50-60 хувийн автомат төхөөрөмжөөр шинэчлэгдэж, гэрэл гэрэлтүүлэг нь ч өөр байх болно. Мөн дроны үзүүлбэр бэлтгэгдэх ч төлөвтэй байна. Морьтой үзүүлбэр олон үзүүлнэ гэж ойлгож болно. Богд хаант Монгол Улсын үеэс сэдэвчилсэн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлэхийг зорьж байна.

-Найруулагч хүн бүрд Үндэсний их баяр наадмыг найруулах хувь заяа тохиохгүй. Том хариуцлага, том ачаа шиг санагдаж байна уу?

-Энэ жил олон найруулагч сонгон шалгаруулалтад өрсөлдлөө. Найруулагч бүр Үндэсний их баяр наадмаа сайн сайхан хийхийг л хичээдэг. Ард түмнийхээ сэтгэлд хүрсэн, дэлхийн олон орны үзэгчдийн оюун санааг нээсэн наадмыг найруулахыг эрмэлзэж байна. Мөн үндэснийхээ түүх, соёл, хувцас, хэрэглэл, хөгжим, бүжиг, намба төрхийн ялгааг илүү тод харуулах зорилготой байна. Тиймээс аль болох түүхээр шигтгэн чимэглэж, орчин үетэй хослуулна. Мундаг баг миний ард зогсож байгаад баяртай байна. Мэргэжлийн үндэсний хөгжмийн зохиолчийн баг, орчин үеийн хөгжмийн зохиолчийн баг, Монголын бүх алдартай бүжиг дэглээч нар ажиллана. Мөн алдартай зохиолчид зөвлөх хийнэ. Хэт орчин үеийнх болгож, уран сайхны үзүүлбэр үзүүлэхээс илүү морины соёл, түүхэн цаг үеийн дуу хуур, бүжиг наадмын үзүүлбэрүүд байх юм. Уламжлал, шинэчлэлийг хослуулна. Бүжгийн зураглал ихтэй мэт мөртлөө уран сайхны хэлбэр, түүх хоёр хосолно. Оройн шоунуудад бол орчин цагийн техник технологи, гэрэлтлүүлэг, дронуудыг ашиглана. Тусдаа зохиол, хөгжим дээр дроны үзүүлбэрээ маш сонирхолтой хиймээр байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 16 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 11 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 15 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 20 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top