x

Газрын тосны үнэ огцом өсөж, дэлхийн хөрөнгийн зах зээл уналаа

Даваа гаргийн арилжаа эхлэхэд Японы Nikkei 225, Өмнөд Солонгосын Kospi индекс тус бүр 6 гаруй хувиар буурснаар Ази, Номхон далайн бүс зах зээлд огцом уналт боллоо. Үүнд газрын тосны үнэ 2022 оноос хойш анх удаа баррель тутамдаа 100 ам.доллароос давсан нь нөлөөлсөн байна.

Японы Nikkei 225 индекс 6.05 хувиар буурч, хоёрдугаар сарын 6-наас хойш анх удаа 53 000 нэгжийн босгоос доошиллоо. Харин Topix индекс 5.27 хувиар унав.

Японы "SoftBank Group" корпорацын хувьцааны ханш 10 хувиар буурч, Nikkei 225 индексийн хувьцаа нь хамгийн их хувиар унасан компаниудын нэг боллоо. Мөн бичил чип үйлдвэрлэгч "Advantest", "Lasertec" компаниудын хувьцаа 10 ба 9 орчим хувиар тус тус унажээ.

Өмнөд Солонгосын Kospi индекс 6.5 хувиар унасны дараа Kospi 200 фьючерсийн арилжааг түр хугацаанд зогсоожээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт тус индекс 12 гаруй хувиар унаж, нэг өдөр хамгийн их хувиар унасны дараа “circuit breaker” буюу арилжааг түр хугацаанд зогсоох арга хэмжээ авсан юм.

Технологийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох "Samsung Electronics"-ийн хувьцаа 8.4 хувиар, "SK Hynix" компанийн хувьцааны ханш 9.2 хувиар тус тус унасан байна.

Австралийн "S&P/ASX 200" индекс арилжаа эхлэхэд 3.68 хувиар буурлаа.

Газрын тосны зах зээлд Brent маркийн газрын тосны фьючерс үнэ 16.1 хувиар огцом өсөж, баррель нь 107.61 ам.долларт хүрчээ. Харин АНУ-ын West Texas Intermediate (WTI) маркийн газрын тосны фьючерс үнэ 17.7 хувиар өсөж, баррель нь 107.02 ам.доллар болж нэмэгдсэн байна.

Ойрх Дорнодын томоохон нефть олборлогч орнууд болох Кувейт, Иран болон Нэгдсэн Арабын Эмирт Улс Ормузын хоолой хаагдсаны дараа газрын тосны олборлолтоо бууруулсан нь үнэ өсөхөд нөлөөлжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social цахим хуудсаар дамжуулан мэдэгдэхдээ “газрын тосны үнэ түр зуур өссөн нь Иранаас учирч буй цөмийн аюулыг устгасны төлөө төлөх маш бага үнэ. Үүнийг тэнэгүүд л өөрөөр ойлгоно” гэсэн байна.

Хонконгийн Hang Seng индексийн фьючерс ханш 25.328 нэгжид хүрч, өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийн 25.757.29 нэгжээс доошиллоо.

Мөн газрын тосны үнийн өсөлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд буурчээ. "Dow Jones Industrial Average" индек 800 гаруй нэгж буюу 1.75 хувиар унасан бол "S&P 500" индекс 1.59 хувиар, "Nasdaq-100" индекс 1.6 хувиар тус тус буурсан байна.

Эх сурвалж: CNBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top