x

Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Ираны дайн болон эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцэхээр “Долоогийн бүлэг”-ийн (G7) орнуудын удирдагчидтай өнөөдөр утсаар ярихаар товлосон талаар Елисейн ордноос мэдээлжээ.

Иранд явуулж буй АНУ, Израилын цэргийн ажиллагаанаас үүдэн газрын тосны үнэ огцом өссөнтэй холбогдуулан “G7”-гийн орнуудын засгийн газрууд хэрхэн хариу арга хэмжээ авах талаар зөвшилцөж буй үед тэрбээр утсаар ярилцах гэж байна.

“G7”-гийн Эрчим хүчний сайд нар өчигдөр утсаар ярилцах үеэрээ стратегийн газрын тосны нөөцийг ашиглах асуудлаар нэгдсэн шийдэлд хүрээгүй бөгөөд үүний оронд Олон улсын эрчим хүчний агентлагт (ОУЭХА) хандан аливаа арга хэмжээ авахаасаа өмнө нөхцөл байдлыг үнэлэхийг хүсжээ.

Газрын тосны үнэ даваа гарагт сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд түвшинд хүрээд байсан боловч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнод дахь дайн удахгүй дуусна гэж мэдэгдсэний дараа мягмар гарагт 11 хувиар огцом буурсан байна.

АНУ-ын албан тушаалтнууд мөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны тээвэрлэлтэд тасалдал үүсгэхгүйн тулд худалдааны хөлөг онгоцуудад тэнгисийн цэргийн хамгаалалт гаргах, нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудад дайны эрсдэлийн даатгалын баталгаа гаргах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Вашингтон дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт тасалдахаас сэргийлэх, мөн тээвэрлэгчдийн аюулгүй байдлыг хангахыг зорьж байгаа юм.

“G7”-ийн бүлэгт АНУ, Канад, Япон, Итали, Их Британи, Герман, Франц улсууд багтдаг бөгөөд одоогоор Франц тус бүлгийг даргалж байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top