x

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн ажлын хэсэг хуралдлаа

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хуралдлаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, С.Зулпхар, Б.Баярбаатар, Б.Хэрлэн нарын ирцтэйгээр эхлүүллээ.

Хуралдааны эхэнд 2017-2025 онд Удирдлагын академиас хийсэн судалгааны тайланг бүлэглэж гаргасан "Асуудал- үр дагавар- шийдэл"-ийн талаарх саналыг тус академийн захирал Д.Байгал танилцуулав. Тэрбээр, засаглал, төрийн байгууллага, төрийн албаны хүний нөөцийн бодлого, удирдлагын талаар болон төрийн албаны үнэт зүйлс, ёс зүй, эдийн засаг, төсвийн асуудал, нутгийн удирдлага, нийгмийн бодлогын хүрээнд тулгамдсан асуудал, үр дагавар, шийдлийн талаар дурдлаа.

Тухайлбал, парламентын хяналт бодит бус болж, сайд нар хууль тогтоох болон гүйцэтгэх үүргийг давхарлан хэрэгжүүлснээр ашиг сонирхлын зөрчил, бодлогын тогтворгүй байдал үүсдэг гэв. Иймд Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах хүрээг хуулиар хатуу хязгаарлах шаардлагагаас гадна засгийн газар ойр ойрхон өөрчлөгдөж, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого тасалдах, салбар, яамд хоорондын уялдаа алдагддаг гэлээ.

Төрийн байгууллагын тухайд үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт оновчтой биш, ажлын гүйцэтгэлийн тайлан нь ажил болж хэрэгжихгүй, гүйцэтгэлд суурилсан хариуцлага ба урамшуулал бодитой хэрэгждэггүй тул гүйцэтгэлийн удирдлагын эрх зүйн орчныг шинэчилж, байгууллага нэгж, албан хаагчийн төлөвлөгөөг нэг логикоор уялдуулах, хэмжигдэхүйц KPI-ийн стандарт гаргах, улирал тутмын ажлын эргэх холбоо, сайжруулалтын төлөвлөгөөг заавал хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн тэрбээр, ёс зүйн зөрчлийг зөвхөн шийтгэлээр ойлгодог, урьдчилан сэргийлэлт, зөвлөгөө, дэмжлэгийн механизм сул байгаа нь жижиг зөрчил системийн том асуудал болж хуримтлагдсан гэв. Иймд шүгэл үлээгчийн хамгаалалт, дотоод зөвлөгөө өгөх сувгийг нэвтрүүлж, ажилд орох, гарах үед ёс зүйн зааварчилгаа өгөх, салбар бүрийн эрсдэлд тохирсон урьдчилан сэргийлэх гарын авлага, богино хугацааны сургалт хийх зэрэг шийдэл байгааг тэмдэглэв.

Үүний дараа Улсын Их Хурлын даргын зөвлөх С.Тэнгис төрийн бүтээмжийн чиглэлээр мэдээлэл өгсөн бөгөөд яриандаа төрийн алба, төрийн чиг үүрэг, засаглал, хяналтын тогтолцоо, цахим шилжилтийн асуудлаар хийсэн судалгаагаа танилцуулав. Тэрбээр, төрийн бүтээмж нь төрөөс зарцуулсан нөөцийг иргэдэд бодит үр дүн, үйлчилгээ болгон хувиргах үр ашиг, үр нөлөөг илэрхийлнэ хэмээн тодотгож, олон улсын жишгийн талаар харьцуулсан дүнг үзүүллээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улсын төрийн үр ашиг нь ижил төстэй эдийн засагтай орнууд болон хөрш орнуудтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгааг дурдсан. Мөн тогтолцооны хувьд Төрийн албаны хууль 2019 онд хэрэгжиж эхэлснээс хойш 47 дүрэм журам дагалдаж гарсан, төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг салбарын 34 хуулиар нэмж зохицуулдаг, томилгоонд 86 хоног зарцуулдаг, Засгийн газрын төлөвлөгөөний хэрэгжилт болон албан хаагчийн гүйцэтгэл 59 хувийн зөрүүтэй байдаг нь тулгамдаж буй асуудал болж байгааг тэрбээр онцоллоо.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг процессийн дахин инженерчлэлийн судалгааны чиглэлээр танилцуулсан. Хүн төвтэй байх, процессыг бүхэлд нь шинжлэх, үр ашиг, бүтээмжийг дээд хэмжээнд хүргэх, цахим шилжилт, технологийг үр ашигтай, ухаалгаар ашиглах, хамтын ажиллагааг сайжруулах, тасралтгүй сайжруулалт ба хяналтыг тогтомол хэрэгжүүлж хэвших, удирдлагын манлайлал ба өөрчлөлтийн удирдлагаар хангах үндсэн зарчмыг баримталсан байна. Энэ хүрээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийн шинжилгээ хийсэн байна. Үүнд 636 байгууллагын батлагдсан орон тоо 39,269 бөгөөд нийт 36859 төрийн албан хаагч ажиллаж байгааг дурдлаа. Мөн тэрбээр, процессын дахин инженерчлэлийг төрийн шинэчлэлийн бодлогын түвшинд тусгаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн байгууллагын процессын удирдлагын нэгдсэн тогтолцоо, үндэсний чадавхийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааг өгөгдөлд суурилсан удирдлагад шилжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад процессын шинэчлэлийг чиглүүлэх зэрэг саналыг хэллээ.

Дээрх танилцуулгуудын дагуу гишүүд асуулт асууж, цаашид төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top