x

Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа

Гуравдугаар сарын 12–13-ны өдрүүдэд Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал улам хурцдаж, АНУ, Израиль, Иран зэрэг улсын оролцсон цэргийн ажиллагаа, тээвэрлэлтийн саатал, дэлхийн зах зээлд нөлөөлөх үйл явдал зэрэгцэн өрнөв. Бүс нутгийн хурцадмал байдал зөвхөн цэргийн хүрээнд хязгаарлагдахгүй дэлхийн эдийн засаг, эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлж эхэлжээ.

Персийн булан болон Ормузын хоолой орчимд газрын тос тээвэрлэж байсан хэд хэдэн танкер халдлагад өртсөн нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом өсөхөд хүргэлээ. Нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллар давж, эрчим хүчний зах зээлд сүүлийн жилүүдийн томоохон савлагаа үүсэв. Ираны тал Ормузын хоолойг хаах бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн нь нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж буйг харуулж байна. Энэхүү хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг орчим дамждаг стратегийн чухал гарц юм.

Цэргийн хувьд Израилийн тал Ираны цөмийн болон цэргийн байгууламж руу цохилт өгч, АНУ бүс нутгийн цэргийн хүчээ нэмэгдүүлж, агаарын болон далайн хамгаалалтаа чангатгав. Үүний хариуд Иран Америкийн цэргийн баазууд болон дэд бүтцийн байгууламж руу пуужин, дроны довтолгоо хийсэн бөгөөд бусад Персийн булангийн орнуудын боомт, шатахууны агуулах руу ч халдсан талаар мэдээлэл гарсан. Саудын Араб, Бахрейн зэрэг улс агаарын довтолгооны хамгаалалтаа нэмэгдүүлж, пуужин болон дроны халдлагыг таслан зогсоох ажиллагаа явуулсан байна.

Цэргийн үйл ажиллагаа газрын тосны нийлүүлэлтэд шууд нөлөөлж, олон улсын зах зээлд нийлүүлэлтийн тасалдал үүсэв. АНУ газрын тосны стратегийн нөөцөөс 172 сая баррель нефть гаргаж үнийн өсөлтийг сааруулах арга хэмжээ авч, Олон улсын эрчим хүчний агентлагтай зөвшилцөн 400 сая баррель газрын тос гаргах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Зах зээлд үүссэн эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах энэ арга хэмжээ нь ирэх долоо хоногоос 120 хоногийн турш үргэлжлэх юм.

Газрын тосоос гадна Ормузын хоолой хаагдсанаар химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бараа, бусад импорт-экспортын тээвэр саатаж, дэлхийн хангамжийн сүлжээнд нөлөөлж эхэлсэн. Танкерын хөдөлгөөн саатсан нь далайн тээврийн ачааллыг нэмэгдүүлж, хөлөг онгоцны түрээс, даатгалын үнийн өсөлтөд хүргэжээ.

Дэлхийн санхүүгийн зах зээлд мөн савлагаа үүсэж, эрчим хүч импортлогч олон улсын эдийн засагт дарамт нэмэгдэх эрсдэл бий болж болов. Нефтийн үнэ өссөн нь шатахууны үнийг дагуулан үйлдвэрлэл, тээвэр, логистикт нөлөөлөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Үүнтэй холбоотойгоор АНУ цэргийн ажиллагааг үргэлжлүүлж, стратегийн нөөцөөс нефть гаргах бодлого барьж байна. Их Британи, Япон, Өмнөд Солонгос далайн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг чангатгаж, Европын холбоо дипломат арга хэмжээг эрчимжүүлж байна. Хятад, Энэтхэг зэрэг газрын тос их импортлогч орнууд хувийн нөөц, худалдан авалтын стратеги боловсруулж, дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсэх тодорхойгүй байдлыг багасгах арга хэмжээ авч байна.

Ийнхүү гуравдугаар сарын дунд үеийн байдлаар Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн зөвхөн цэргийн хүрээнд бус дэлхийн эрчим хүч, эдийн засаг, тээвэр, санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөөлж буй томоохон геополитикийн хямрал үүсээд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top