x

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр алдар гавьяаны түүхт 105 жилийн ойгоо тэмдэглэж буй Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зочилж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

Үндэсний батлан хамгаалах их сургууль нь Батлан хамгаалахын удирдлагын академи, Аюулгүй байдлын сургууль, Эрдмийн сургууль, Цэргийн нэгдсэн сургууль, Батлан хамгаалахын политехник коллеж, Цэргийн хөгжмийн коллеж гэсэн зургаан бүрэлдэхүүн, ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй албаныхан Улсын Их Хурлын дарга Н.Учралыг угтан авч, хүндэтгэл үзүүлсний дараа тус сургуулийн музейг үзэж сонирхохын зэрэгцээ  “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургуулийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 435 дугаар захирамжаар байгуулж, улмаар Засгийн газрын 2023 оны 307 дугаар тогтоолын дагуу Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяанд шилжүүлсэн байна. Нийт 15 бүлэг хичээллэх дөрвөн танхимтай, 150 сурагч байрлах дотуур байртай, номын сан, 250 хүний суудалтай урлаг, спорт заалтай бөгөөд 26 багш, 36 ажилтан, алба хаагчтайгаар сургалт, хичээлийн үйл ажиллагаагаа явуулж байна гэж “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал Д.Энх-Амгалан танилцуулж байлаа.  

Дараа нь Улсын Их Хурлын дарга Н.Учрал тус их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн байраар орж, оюутнуудын нөхцөл байдалтай танилцаж, улс оронд нэн эрэлттэй кибер аюулгүй чиглэлээр суралцаж буй сонсогчдод сурлагын өндөр амжилт хүссэн юм. Үргэлжлүүлэн тэрбээр Үндэсний батлан хамгаалах их сургуулийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга  хэлсэн үгийнхээ эхэнд удахгүй тохиох “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ  улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, батлан хамгаалах салбарын хүний нөөцийг бэлтгэх үүргээ 105 жилийн хугацаанд нэр төртэй гүйцэтгэж ирсэнд бахархаж буйгаа илэрхийлсэн.

Мөн тэрбээр, улс орны гадаад, дотоод аюулгүй байдал нэн эгзэгтэй байсан 1930-аад оны эхэн үе, Халхын гол, Чөлөөлөх дайны хүнд он жилүүдэд Цэргийн ерөнхий сургууль нь Монгол ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүнийг эрчимтэй бэлтгэж, тухайн үеийн нам, засаг болон цэргийн дээд удирдлагын үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Дэлхий нийтээрээ  хоёр туйлт ертөнцөд хуваагдсан хүйтэн дайны ээдрээтэй цаг үед ч цэргийн нэгдсэн дээд сургуулийн төгсөгчид голлох үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг өндрөөр үнэлдэг хэмээв. Түүнчлэн Үндэсний батлан хамгаалахын их сургууль хөгжлийнхөө түүхэн хугацаанд батлан хамгаалах салбарын 90 мянга гаруй албан хаагчийг бэлтгэж, тэдгээрийн дундаас нисгэгч Д. Дэмбэрэл, пулемётын наводчик Ц.Олзвой, улс төрийн ажилтан Л.Гэлэгбаатар, хуягтын жолооч Л.Хаянхирваа, М.Экей, их бууны салааны дарга В.Шарав,  1945 оны Чөлөөлөх дайны удирдах бүрэлдэхүүнд баатарлаг гавьяа байгуулсан дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн, хурандаа Д.Нянтайсүрэн, хурандаа П.Шагдарсүрэн нарын Улсын Баатар, олон арван төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн дээд цолтон, эрдэмтэн судлаач, шинжлэх ухаан, урлаг, спортын алдартнууд төрөн гарсныг баярын энэ өдөр бахархан дурсаж буйд сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дарга тодотгов. Үргэлжлүүлэн, тус их сургуулийн эрдмийн хамт олон харьяа долоон салбар сургуульд мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, олон улсын чанарын менежментийн тогтолцоо, стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгааг сайшаан үнэлж байлаа. Үүний зэрэгцээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөөх 105 жилийн дайчин замналыг бүтээлцэж, олон зуун шилдэг сэхээтэн, мянга мянган мэргэжлийн чадварлаг алба хаагчдыг бэлтгэсэн ахмад үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн буурлуудад чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн юм. Эдүгээ улс орны аюулгүй байдлын гадаад, дотоод орчин эрс өөрчлөгдөж, олон улс, бүс нутгийн цэрэг-улс төр, эдийн засаг, геостратеги, геополитикийн ашиг сонирхлын зөрчил, сөргөлдөөн улам нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллагуудын өмнө шинэ сорилтыг бий болгож буйг  Улсын Их Хурлын дарга тодотгов. Монгол Улс аюулгүй байдлаа хангах, гаднаас учрах эрсдэлийг сөрөн тэсвэрлэхийн тулд гадаад, дотоод бодлого, нийгэм эдийн засгийн өргөн хүрээний асуудлыг цогцоор авч үзэх шаардлагатай болоод байна. Ийм цаг үед Та бүхэн хөгжлийнхөө стратеги, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж, байлдааны шинэ арга тактикт суралцсан төрийн цэргийн байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг албан хаагчдыг бэлтгэх, шинжлэх ухаан, технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бүр бэхжүүлэхэд улам чармайн ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Үүнд төр, засгаас ч онцгой анхаарал хандуулахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Claudia Memphis (134.199.151.88)
    Love is not as easy as people make it look like and in love commitment is key, commitment reveals who is true and who is not, I fell in love with the wrong one who was not committed, who did not to sacrifice for what we had, I was lied to and played on, I was seeing the signs but was not sure what it was until my sister told me about Mac and his team (macprivateinvestigators @ gmail .com) who helped expose my husband and all his secrets on how he was involved with other women, the evidence provided made the divorce case easy for me, now I feel free.
    2026 оны 03 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top