x

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Одоогийн мөрдөж буй нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд даатгуулагч шимтгэл төлсөн жил, авч байсан цалин хөлстэйгөө уялдсан тэтгэвэр авах буюу нэг эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байна гэж заасан. Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудаас харахад дан ганц улсын тэтгэврийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй байгаа юм. Олон улсын түвшинд ихэнх улс орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг. Мөн хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд байдаг байна. 2023 оны байдлаар дэлхийн хөрөнгө оруулагчдын нийт хөрөнгийн 46 хувь нь зөвхөн тэтгэврийн сангуудын хөрөнгө байна. Түүнчлэн Олон улсын валютын сангаас 2025 онд хийсэн "Тэтгэврийн шинэчлэл ба хөрөнгийн зах зээлийн хөгжил" судалгаанаас харахад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх тэтгэврийн сангийн хөрөнгийн 1.0 хувийн өсөлт нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийг 1.9-2.1 хувиар нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн сангийн хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэмэгдэх тусам хөрөнгийн зах зээлийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Нэг талаас хүн амын насжилтаас үүдэлтэй дундаж наслалтын өсөлт, тэтгэвэр авах хугацаа уртсаж байгаатай холбогдуулан зайлшгүй нэмэгдэж байгаа тэтгэврийн зардлыг хуваалцах, тэтгэврийн хэмжээ буурахаас сэргийлэх, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох нь төрийн өмнө тавигдаж байгаа асуудал бол нөгөө талаас иргэд хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд сайн дураар хамрагдаж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэнээр өргөн мэдүүлж байгаа аж.

Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх бөгөөд үйл ажиллагаа, засаглал нь ил тод байх, санхүүгийн бие даасан, найдвартай байх, өвлөгдөх зарчимд суурилах юм байна. Хуулийн төсөл нь Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагч олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурласан сайн дурын, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Түүнчлэн даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, даатгагчийн болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, чиг үүргийг тодорхойлох, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг тогтоох, тэтгэвэр олгох, маргаан шийдвэрлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хамгаалах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлж, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй урт хугацаанд дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэж, санхүүгийн зах зээлийг дэмжих нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэж, хуримтлалаасаа сонгож, нэг удаа, тодорхой хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэлээ. Мөн иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх боломжтой болох юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top