x

Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна

Нийгмийн сүлжээний хэт их хэрэглээ нь залуу үе, тэр дундаа англи хэлээр ярьдаг зарим орны охидын сайн сайхан амьдралд сөргөөр нөлөөлж байгаа тухай пүрэв гарагт танилцуулсан "Дэлхийн аз жаргалын тайлан"-д дурджээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Австрали 16-гаас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ хэрэглэхийг хуулиар хориглосон дэлхийн анхны улс болсны дараа олон улс оронд хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлах арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Жил бүр танилцуулдаг "Дэлхийн аз жаргалын тайлан"-гийн энэ удаагийн судалгааг АНУ-ын судалгааны байгууллага болох "Gallup"-ын өгөгдөл болон Английн Оксфордын их сургуулийн удирдсан олон улсын багийн хийсэн бусад судалгаанд тулгуурлан гаргажээ.

Судлаачид "Gallup"-ын судалгаа болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын сурлагын амжилтын олон улсын үнэлгээний мэдээлэл, бусад судалгааг нэгтгэн шинжлээд нийгмийн сүлжээг хэт их хэрэглэх нь аз жаргалын түвшнийг бууруулдаг гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

"Бид нийгмийн сүлжээнд хүмүүс хоорондын харилцааг эргүүлэн авчрахыг хичээх ёстой гэдгийг энэхүү судалгаа харуулж байна" хэмээн Дэлхийн аз жаргалын тайлангийн редакторуудын нэг, Оксфордын их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Ян-Эммануэль де Нев ярилаа.

Алгоритмаар санал болгодог инфлүүнсерүүдийн контентыг тогтмол үзэж, дагах нь хүмүүс хоорондын харилцааг дэмждэг платформоос илүү сөрөг нөлөөтэй гэж тэрбээр тайлбарласан байна.

Судалгааны нэгтгэсэн мэдээллээс үзэхэд, өдөрт таваас дээш цагийг нийгмийн сүлжээнд зарцуулдаг 15 настай охидын амьдралын сэтгэл ханамж нийгмийн сүлжээг харьцангуй бага хэрэглэдэг үе тэнгийнхэнтэй нь харьцангуй доогуур байгааг харуулжээ.

"Gallup"-ын судалгаагаар АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудын 25 хүртэлх насны залуусын амьдралын чанарын үнэлгээ буюу амьдралдаа сэтгэл хангалуун байгаа эсэхийг үнэлдэг үзүүлэлт 0-10 онооны шатлалаар сүүлийн арван жилийн хугацаанд бараг нэг оноогоор огцом буурсан байна. Харин дэлхийн бусад орнын залуусын амьдралын сэтгэл ханамжийн хувийн үнэлгээ дунджаар энэ хугацаанд нэмэгджээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top