x

Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага

Пүрэв гаригийн /2026.03.19/ чуулганы нэгдсэн хуралдаан болсонгүй. Уг хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлсөн томилсон асуудлыг Ерөнхий сайд УИХ-д танилцуулах ёстой байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар чуулганы үйл ажиллагаа дахин тасалдав. Мягмар гаригийн хуралдаанаас АН завсарлага авч, хуралдааныг хаясан бол пүрэв гаригийн нэгдсэн чуулганд МАН-ын бүлгийн тэн хагас нь оролцсонгүй. Уг нь бол МАН дангаараа 68 гишүүнээ цуглуулаад чуулганаа явуулахад ямар ч саад байхгүй. Хуралдаанд оролцоогүй гишүүдийг орон нутаг болон гадаадад томилолтоор явсан гэж ирцэнд мэдүүлсэн боловч энэ нь ихээхэн хуудуутай тайлбар юм. Товчхондоо хаврын чуулган эхлэхийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм”-д оролцохдоо хэлсэн занал бодитоор хэрэгжиж эхэллээ.

Уг ярилцлагын үеэр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүд болон сөрөг хүчний намуудад “парламентын дархлааг хамгаалж, Ерөнхийлөгчийн хуулийн эсрэг нэгдэхийг” ухуулсан, тодорхой хэлбэл өдөөн хатгасан. Гэвч энэ нь ганц хуулийн төсөлтэй холбоотой биш болохыг энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлууд ил тодоор харууллаа.

Юуны өмнө энэ бол Ерөнхий сайд Г.Занданшатарт өгч буй цохилт юм. Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс эхлээд Л.Оюун-Эрдэнийн танхимаас үлдэж ажилласан сайд нар сайн дураараа өргөдлөө өгч эхэллээ. Өргөдлөө өгсөн сайд нарын оронд томилох шинэ сайд нарыг УИХ-д танилцуулахгүйгээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломжгүй. Мөн үүгээр УИХ-ын дарга Н.Учралд давхар цохилт өгч буй хэрэг. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг нь МАН-аас хөөх шийдвэр гаргасны дараа /эсвэл бүр эртнээс/ УИХ дахь МАН-ын бүлгийн тодорхой хэсэг нь Н.Учралыг намын даргаар хүлээн зөвшөөрөхгүй байна аа л гэсэн үг. 

Нөгөө талаас УИХ дахь АН-ын бүлэг “Эрх баригч намын дарга УИХ-ыг удирдах эрхгүй” хэмээн эсэргүүцэж чуулганыг хаясан. Энэ хоёр нэгдвэл УИХ-ын дарга ч суудлаасаа унах, Ерөнхий сайд ч огцрох нигууртай болж байна. Энэ бол МАН-д өгч буй маш том цохилт. Намаасаа хөөгдсөний дээр УИХ-аас эгүүлэн татах асуудал хөндөгдөөд эхэлмэгц Л.Оюун-Эрдэнэ ямар ч хамгаалалтгүй болж, “хорхойтсон баавгай” шиг л улангасч байна. Идэш тэжээлийн хомсдолд орж, ухаан санаа нь балартсан баавгай ичээнээсээ гарч хүн мал руу дайрдаг. Л.Оюун-Эрдэнэ яг л ийм байдалд ороод байна. 

Эцсийн бүлэгт энэ бүхэн өнгөрөгч есдүгээр сард болсон МАН-ын даргын сонгууль, үүнд Ерөнхийлөгчийн институц гар, хөлөө дүрсэнээс үүдэлтэй. Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгосон Бага хурлын шийдвэрийг дүрмийн бус хэмээн үзэж намын Их хурал нь хүчингүй болгосны дараа намын генсек Я.Содбаатар “эвлэрлийн” нэртэй ажлын хэсэг байгуулан хоёулангийнх нь нэрийг татуулсан. Төрийн ордны гурван давхар буюу ҮАБЗ-ийн даргын өрөөнөөс гарч ирсний дараа хоёр нөхөр МАН-ын даргын сонгуулиас нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Харин Н.Учрал бол толгойноосоо улаа хүртэл У.Хүрэлсүхээр тамгалагдчихсан хүн. 2027 оны сонгуулийн дараа намын даргаа У.Хүрэлсүхэд тавьж өгөөд өөрөө УИХ-ын даргаар орж ирнэ гэдгийг нь хэн хүнгүй л мэдэж байгаа. Гэвч энэ ч гэсэн баталгаагүй болж эхэллээ. Н.Учралын хувьд "хаданд хавчуулсан халиуны зулзага" гэдэг л болоод байна.

АН-ын бүлгийнхний хувьд намын дарга УИХ-ын дарга болсноор улс төрд хямрал авчирдаг гэж яриад байна. Яг үнэндээ ялсан намаас Ерөнхийлөгч гарч ирэхээр эргээд заавал намаа хагалдаг. Парламент руу ч орж хагална, гүйцэтгэх засаглал руу ч гар хөлөө дүрнэ. Өнгөрөгч есдүгээр сард болсон МАН-ын даргын сонгуульд ч гэсэн Ерөнхийлөгчийн институц оролцоогүй бол, эсвэл ерөөсөө томилогдсон Ерөнхий сайдаа намын даргаар сонгоод явсан бол өнөөдрийн энэ ужиг байдал үүсэхгүй байлаа. Гэтэл “Намын эв нэгдэл” нэрээр ялтай, ялгүй бүгдийг нь нэг шуудайд хийгээд хүлчихээр ялтай нь ялгүй юм шиг, ялгүй нь ялтай ч юм шиг нөхцөл байдал үүсээд, шударга ба шударга бус, зөв ба буруугийн хэмжүүр алдагдчихаад байна. Гэмтэй нь гэдийгээд, гэмгүй нь гэлбэлзээд явж байна. Үүнийг тойруулж ярилаа гээд АН-д ч гэсэн оноо ирэхгүй л байх.  

Б.СЭМҮҮН

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Eric Donald (195.181.172.237)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
  • Claudia Memphis (212.227.229.217)
    Love is not as easy as people make it look like and in love commitment is key, commitment reveals who is true and who is not, I fell in love with the wrong one who was not committed, who did not to sacrifice for what we had, I was lied to and played on, I was seeing the signs but was not sure what it was until my sister told me about Mac and his team (macprivateinvestigators @ gmail .com) who helped expose my husband and all his secrets on how he was involved with other women, the evidence provided made the divorce case easy for me, now I feel free.
    2026 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.107.65)
    АН-ын дарга Цогтгэрэл Жонхуугийн бөгс долоогч гэдгээ харуулсаар байна. Энэ бүгд жонхуу технологи. АН -ын даргаар УИХ-ын дарга Энхболд ажиллаж байсан түүх бий. Хуулиар хориогүй бол болж л байх ёстой.
    2026 оны 03 сарын 20 | Хариулах
  • ОЮУНЭРДЭНЭ (103.229.122.195)
    МИНИЙ ГАРААС ХААШАА ЗАЙЛАХ ЮМ !!!
    2026 оны 03 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 16 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 11 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 16 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 20 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top