x

Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна

Өмнийн говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй учраас Оюу толгой үйлдвэр усыг хариуцлагатай, ариг гамтай ашиглах ёстойг ухамсарладаг. Бид сүүлийн арав гаруй жил ус дахин ашиглалтын түвшинг тасралтгүй 80 хувиас дээш хадгалж, дэлхийн уул уурхайн шилдэг туршлагын нэг болоод байна.

2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ус дахин ашиглалтын түвшин 86.7%-д хүрч, нэг тонн хүдэр боловсруулахад 0.4м³ ус ашиглаж байгаа нь дэлхийн дунджаас даруй гурав дахин бага үзүүлэлт юм. Оюу толгой үйлдвэр усыг баяжуулах үйлдвэр, дулааны станцын хөргөлт, тоос дарах, зам барилга, ногоон байгууламж зэрэг олон зориулалтаар дахин ашигладаг.

Мөн орон нутгийн усны эх үүсвэрүүдийг хамгаалснаар уул уурхай, байгаль орчин, орон нутгийн иргэд хамтдаа тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна. Бид уурхайн усны хэрэгцээгээ малчдын ашигладаг эх үүсвэрээс бус, 150–400 метрийн гүнд орших Гүний хоолойн газрын доорх усны ордоос хангаж байна.

2026 оны Дэлхийн усны өдөр “Ус ба жендэр” сэдвийн дор тохиож байгаа билээ. Цэвэр ус, ариун цэврийн байгууламж нь хүн бүрийн суурь эрх бөгөөд тэгш хүртээмжтэй байх нь жендэрийн тэгш байдлын чухал нөхцөл юм. Ус хүрэлцээтэй, найдвартай орчинд хүмүүсийн амьдралын чанар сайжирч, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн боломжууд тэлдэг. Иймээс Оюу толгой орон нутгийн иргэдийн усны хүртээмжийг сайжруулахад бодит хөрөнгө оруулалт хийсээр байна. Тухайлбал, 13,000 хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай Ханбогд сумын төвийн ус хангамжийн цогцолборыг 6.9 сая ам.долларын хөрөнгөөр байгуулсан. Мөн бэлчээрийн усжуулалтыг сайжруулах хүрээнд 2011 оноос хойш 161 гар худгийг сэргээн засварлаж, гүн өрөмдлөгийн болон технологийн зориулалттай нийт 50 худагт нарны толь суурилуулж, 12 худгийн байгууламжийг шинээр барьж, сайжруулснаар орон нутгийн малчдын ундны усны хүртээмжийг нэмэгдүүлсэн.

Цаашид усыг ууршилтаас хамгаалж, газрын дор хуримтлуулах “Газрын доорх усыг арвижуулах туршилтын” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн мэдлэг чадварыг дэмжих хүрээнд 2024–2025 оны хичээлийн жилд Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөр гидрогеологи (газрын доорх усны судалгаа) чиглэлээр суралцаж буй дөрвөн оюутанд сургалтын иж бүрэн тэтгэлэг олгосон юм.

Оюу толгой үйлдвэр усны хариуцлагатай хэрэглээгээг эрхэмлэж, орон нутгийн иргэдтэй хамтран тогтвортой ирээдүйг бүтээхийг зорьж байна.

Дэлхийн ур чадварын байгууллага Оюу толгой үйлдвэрт “Хүндэт гэрчилгээ” гардууллаа

“Монгол ур чадвар 2026 ” үндэсний аварга шалгаруулах арга хэмжээний үеэр

Уул уурхайн салбарын өсөн нэмэгдэж буй ажиллах хүчний хэрэгцээг хангахад инженерүүдээс гадна засварчин, гагнуурчин, цахилгаанчин, нарийн хэмжүүрийн техникч зэрэг техникийн ур чадвартай мэргэжилтнүүд онцгой үүрэгтэй байдаг. Оюу толгой үйлдвэр эдгээр мэргэжлээр иргэд, оюутан залуусыг сургах, чадавхжуулах, мэргэжил олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн билээ. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна.

Энэ хүрээнд Дэлхийн ур чадварын байгууллагаас Оюу толгой үйлдвэрийн мэргэжлийн ур чадварыг дэмжих, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, “Хүндэт гэрчилгээ” (Certificate of Merit) олголоо.

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Дэлхийн ур чадварын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулдаг “Монгол ур чадвар” үндэсний аварга шалгаруулах арга хэмжээний үеэр энэхүү гэрчилгээг гардуулсан юм. “Монгол ур чадвар” уралдаан нь мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид суралцаж буй залуучуудын ур чадварыг дээшлүүлж, харилцан суралцах боломжийг өргөжүүлэх замаар чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой.

Оюу толгой үйлдвэр 2015 оноос хойш Монголын шигшээ багийг Дэлхийн ур чадварын тэмцээнд гагнуурын төрөлд оролцоход мэргэжлийн болоод санхүүгийн дэмжлэг тууштай үзүүлж ирсэн. Үүний үр дүнд Монголын оролцогчид олон улсын түвшинд амжилттай өрсөлдөж, 2017, 2019, 2024 онд тус тус гагнуурын төрөлд тусгай байрын шагнал хүртэн, ур чадвараа таниулсан юм.

Ханбогдчууд ноосоор нэмүү өртөг шингэсэн, байгальд ээлтэй бордоо үйлдвэрлэнэ

“Ноосон бордоо бэлтгэх” төслийн нээлтийн үеэр

Оюу толгой үйлдвэрийн санхүүжилтээр, Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн шийдвэрийн дагуу тус суманд “Ноосон бордоо бэлтгэх” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийг “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо хэрэгжүүлнэ.

Энэхүү төсөл нь малчдын оролцоонд түшиглэн өмнө нь ихэвчлэн ашиглагдахгүй үлддэг эсвэл хямд үнээр зарагддаг байсан ноосыг цуглуулж, боловсруулан, бордоо болгон ашиглах замаар үнэ цэн шингээж, орлогын эх үүсвэр болгон хувиргах зорилготой юм. Өөрөөр хэлбэл, ноосыг хаягдал биш, ашиг авчрах бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм. Ингэснээр байгальд ээлтэй, нэмүү өртөг шингэсэн бордоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Мөн Оюу толгой үйлдвэрийн санхүүжилтээр өрхийн орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг сайжруулах зорилготой “Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаан саалтуураар бэлтгэх” төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ.

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн тухай:  

2015 онд байгуулагдсан тус зөвлөл нь орон нутгийн захиргаа, малчид, Оюу толгой үйлдвэр тус бүрээс ижил тооны гишүүдээс бүрдсэн, шийдвэр гаргах механизм юм. Гурван талт зөвлөлийн оролцогч талууд 2017 онд Малчдын гомдол барагдуулах чиглэлээр хоёр багц гэрээ байгуулсан  юм. Эдгээр гэрээний хүрээнд бэлчээр, ус, нөхөн олговор, Ундайн гол зэрэг нийт зургаан дэд чиглэлд хамаарах 64 асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон. Уг асуудлуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Оюу толгой үйлдвэр бүрэн хариуцах бөгөөд орон нутаг, малчдын эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхэд чиглэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top