x

Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү?

Улс төрд нь юу ч болж, улс орноороо юунд анхаарч байхаас үл хамааран урсгал амьдрал явдгаараа л явдаг...гэж нэгэн уншигч маань над руу бичжээ. Иймэрхүү наана цаадхаа мэдэхгүй сүрэн паран үг хэлэхэд угаасаа нэг их ухаан шаардагдахгүй л дээ. Ядаж хөгжлийн маань фундамент зөв тавигдсан, системүүд маань эрүүл саруул өрөгдсөн, эдийн засаг нь өөрөө өөрийгөө сэлгэхүйц том, иргэд нь ухаалаг улс оронд бол иймэрхүү үг шидчихээд тайван амгалан хэсэгтээ явж бололгүй яахав. Харин бидэнд одоо байгаагаасаа илүү мунхаглах боломж үгүй байна.

Хаврын тариалалт эхлэх гэж байдаг. Болсон болоогүй хэдэн үр газарт булах л байх. Гэхдээ мөнгө хэрэг болно. Зээл өгнө гэсэн юмсан. Тэрийгээ ар өврийн хаалгагүй, амьтан ах дүүсээрээ хуваагаад авчихалгүй хурдан шиг тараагаасай билээ...Тариаланчдын амнаас ийм гутранги үгс унаж байхыг үзээгүй. Тэд бол хэдэн арван жилээр атаршаад хаягдчихсан байсан тариан талбайнуудыг сэрээж чадсан арми шүү дээ. Хичээж байж өндийлгөж ирсэн салбарт нь зорилтот зээл тусламж тэгш хүртээмжтэй ирдэггүй. Дэлхий дахинд нэвтэрч байгаа технологийн дэвшлүүдээс нэвтрүүлж чадахгүй байгаа зэрэг урагшгүй байдлууд тэднийг ийнхүү гуниглуулж байна. Засгийн газраас 2026 оны хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөн ажиллаж байгаа ч тариаланчид энэ мөнгийг эрх баригчдын ээлжит тоглоом болоод өнгөрнө гэж үзэж байна.

Дэлхий дайн байлдаантай байна. Нефтийн үүдэн дээр энэ дайн болж байгаагаараа онцлог. Ормузын хоолой хаагдахад л бүх юм дуусах хорвоод амьдарч байгаагаа манайхан сая л анзаарч байна. Гэсэн ч Ормуз ямар хамаатай юм гээд орондоо орох завгүй хэмлэлдэн тэмцэлдэж байна. Тариаланчдын амьжиргааны гол хэрэгсэл болох дизель түлш дор хаяж одоо байгаа үнэ дээрээ 800-1000 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай гэсэн яриа тариаланчдыг түгшээж эхлээд байна шүү дээ. Энэ хүндрэлийг дийлээд явах компаниуд хэр олон билээ. Тэгээд ар дээр нь хүнсний ногооны үнэ хэд хүрэх вэ. Алт шиг үнэтэй гурил идэх цаг тулж ирчихээд байна.

Хэрэв шатахуун ийм өндөр үнэтэй болчихвол яаж ажиллах вэ гэдгээ тариаланчид бодож тунгаах хэрэгтэй. Нэгдэж нийлж ажлаа явуулах, бага газраас их ургац авах технологи руу орох, хаврын тариалалтынхаа мөнгө төгрөгийг босгох гээд хуучнаасаа арай өөр арга ухаанаар ажиллах хэрэгтэй болох шиг боллоо. Төр засаг нь энэ хэддээ олгох зээлээ түргэн гаргах, гаргасан хэдээ дундын хулгайч түшмэдүүдийн заль мэхээс холуур явуулах гээд ажил мундахгүй их байна. Ямар ч байсан хуучнаараа яваад байж болохгүй бололтой. Ард түмнээ өлсгөчихгүй шиг, энэ хүнд ээдрээтэй цаг хугацааг давж гарах хариуцлагатай үе ирлээ. Гэтэл бид ээлжит хэрүүл тэмцлээ зохиож аваад хоорондоо л үзэлцэж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • base dase (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
  • Eric Donald (195.181.172.237)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 10 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 15 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 19 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 20 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top