x

Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалын томоохон ордууд илрүүллээ

Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг нээн илрүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Сычуань мужийн Мяньнин гацааны нутаг дахь Маонюпин ордод газрын ховор элементийн ислүүдийн 9,7 сая тн нэмэлт нөөцийг илрүүлэн баталгаажуулжээ. Ингэснээр уг ордын батлагдсан нөөцийн хэмжээ 10,4 сая тн-д хүрч байна. Газрын ховор элементүүдийн зэрэгцээ аж үйлдвэрт өргөн ашигладаг эрдсүүд болох флюоритын 27,1 сая тн нөөц, баритын 37,2 сая тн нөөцийг нээн илрүүлжээ. Эдгээр ордыг “хэт том” ангилалд оруулсан нь нийлүүлэлтийн сүлжээн дэх стратегийн ач холбогдлыг нь илтгэн харуулж байна.

Газрын ховор элементүүд гэдэг нь гар утас, цахилгаан автомашин болон орчин үеийн зэвсэг техник, сансрын техник зэргийг үйлдвэрлэхэд шаардлагатай 17 металлыг хэлж байгаа юм. Шинээр эдгээр элементийг илрүүлсэн нь дэлхийн зах зээл дэх Хятад улсын давамгайллыг улам бататгаж байна.

Гэхдээ флюорит ба баритын шинээр илрүүлсэн нөөц нь газрын ховор металлуудынхаас хамаагүй илүү байгаа юм. Хятадын Геологийн академийн Эрдсийн нөөцийн хүрээлэнгийн захирал Ван Дэнхоны ярьснаар, флюорит, барит хоёр бол "жинхэнэ гайхамшигтай олдворууд" ажээ. Флюоритыг хагас дамжуулагч, лити-ионы цэнэг хуримтлуулагч үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг бол өрмийн цамхгийг тогтворжуулахын тулд баритыг ашигладаг байна. Барит байхгүй бол занарын ордуудыг ашиглах бараг боломжгүй юм.

Үүнээс гадна Ганьсу мужийн Таньчан гацаанд 51 455 тонн сурьмагийн нөөцийг нээн илрүүлсэн тухай мэдээлжээ. Ингэснээр тус бүс нутаг дахь сурьмагийн батлагдсан нөөцийн хэмжээ 50 гаруй хувиар нэмэгдлээ.

Газрын ховор элементүүдийн дэлхийн зах зээлд давамгайлдаг Хятад улс өөрийн нөөцийг АНУ-тай хийж буй худалдааны дайнд зэвсэг болгон ашиглаж байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлчээр Хятадын тал 7 төрлийн газрын ховор металлын экспортод хязгаарлалт тогтоосон нь Д.Трампын засаг захиргаанаас Хятадын бараанд ногдуулсан нэмэлт татварын эсрэг хариу арга хэмжээ юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top