x

Д.Жаргалсайхан: Ёс зүйтэй байх нь зөв ч Ерөнхийлөгчийн хууль цаг үеэ олсонгүй

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Чуулган завсарласан хугацаанд та ямар ажлууд амжуулав. Өргөн барихаар төлөвлөж, ажиллаж байгаа хуулийн төсөл юу байна вэ?

-Намрын чуулган завсарласны дараагаар тойрогтоо, орон нутагтаа очиж ажиллалаа. Ард иргэддээ УИХ-аас гарсан тогтоол шийдвэр, хуулийг танилцуулж, төсөвт хийгдэж байгаа ажлуудыг түргэн шуурхай орон нутагтаа зохион байгуулах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудтай ярилцлаа. Орон нутагт бол улирлын чанартай л ажил явдаг шүү дээ. Тендер нь зарлагдаж дуусахгүй байсаар дулааны улирал дуусчихдаг. Эсвэл яг зарлагдаад дуустал төсөв мөнгө нь татагдчихдаг. Ийм байдал орон нутагт маш их гарч байна. Мөн дээрээс нь орон нутгийн иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, төрийн албан хаагчид тэнд очиж ажиллах боломжийг нэмэгдүүлэх тал дээр нэлээд ажил хийж, судалгаануудыг явууллаа.

Тэр ч үүднээсээ Орон сууцжуулалтын тухай хуулийг миний бие санаачлаад ажиллаж байна. Энэ хаврын чуулганаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран өргөн барихаар төлөвлөж байгаа.

-Энэ өдрүүдэд танай намын дотоод сонгууль явагдаж байгаа. Таны хувьд хэрхэн яаж оролцож байна. Дотоод сонгуулиа хэр болж байна гэж бодож байна вэ?

-Манай намын хувьд хүссэн хэн нь ч очоод нэрээ дэвшүүлж оролцох боломжтой байдгаараа онцлог. Тийм ч учраас миний бие намынхаа Үндэсний бодлогын хороонд нэр дэвшин өрсөлдөж байна. Мөн Баянхонгор аймгийнхаа дотоод сонгуулийн Дэд зөвлөлийг удирдаад, намынхаа сонгуулийг зохион байгуулаад явж байна. Өнөөдөр/өчигдөр/-ийн байдлаар сумууд хурлаа хийчихсэн, аймгийн намын хорооны гишүүд тодорчихсон байдалтай байна. Манай аймгийн хувьд одоогоор ямар нэгэн хэрүүл тэмцэл, элдэв маргаан гарсан зүйл алга. Маргааш/өнөөдөр/ намын Үндэсний бодлогын хорооны гишүүнийг сонгох аймгийн намын хороо хуралдана. Мөн аймгийн намын даргыг сонгох сонгууль болно. Улсын хэмжээнд ч намын маань дотоод сонгууль өргөн хүрээнд эмх цэгц, зохион байгуулалт сайтай явагдаж байна гэж харж байгаа.

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байна. Уг хуулийн төсөлтэй бүрэн танилцаж амжсан уу?

-Хуулийн төслийг өргөн барьсан гэж байгаа ч бидэнд танилцуулга байдлаар одоогоор ирээгүй байгаа. Гэсэн ч олон нийт, хүмүүсийн ярьж байгаа мэдээллээс харж байхад ер нь бол ёс зүйтэй байх нь зөв шүү дээ. Харин тэрийг далимдуулж, Их хурлын гишүүний эрхэнд халдаж, дарамт шахалт үзүүлэх байдлаар хандаж болохгүй. Хийх нь зөв ч гэсэн тухайн ажлыг яаж хийх вэ гэдгээс их зүйл шалтгаалдаг. Түүнээс биш ёс зүйгүй байгаад байх нь нөгөө талдаа хэцүү л байна. УИХ-ын гишүүн гэчихээд Төрийн ордондоо согтуу байдаг, эсвэл янз бүрийн үг хэлж байдаг. Энэ нь эргээд нйигэмд маш буруу үлгэр дуурайл болно. Намайг хэн хэлэх вэ, хариуцлага хүлээхгүй юм чинь гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Тэгэхээр ёс зүй талаасаа хууль дүрэмтэй байх шаардлагатай гэж бодож байгаа. Гэвч энэ хууль цаг үеэ арай олсонгүй юу. Хүмүүс буруугаар их ойлгохоор байна уу гэж харж байна. Түүнээс биш энэхүү хуулийн төслийг дэмжихгүй гээд байгаадаа биш.

-Ёс зүй гэдэг их өргөн хүрээтэй ойлголт, юу ч хамруулж болно. Тийм болохоор хуульчлах нь зохисгүй. Хуульчиллаа гэхэд гишүүдийг ямар нэгэн асуудалд зохион байгуулалттайгаар оруулдаг байдал бий болох вий гэсэн болгоомжлол байх шиг байна шүү дээ?

-Харин ийм болгоомжлол хаа хаанаа байгаа учраас энэ цаг үед оруулж ирж байгаа нь цагаа олсонгүй юу л гэж үзээд байгаа юм.

-Цаг үеэ олсонгүй гэдэг нь яг ямар учиртай юм бэ?

-Одоо чинь намуудын хоорондох байдал, элдэв хагаралтай, улстөржилт ихтэй их л тогтворгүй цаг үе байна шүү дээ. Засгийн газар нь солигдчихсон, УИХ-ын даргаа ч шинээр сонгочихсон л сууж байна. Ийм үед энэ хууль орж ирж байгаа нь засаг төрийг улам тогтворгүй болгох, айдаст автуулах, зарим гишүүний бүрэн эрхэд нь халдах асуудал гарах вий л гэж болгоомжлоод байгаа юм.

-Ардчилсан намын хувьд УИХ-ын даргыг ажлаа өгөх ёстой гэсэн шаардлага тавьж, өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд суугаагүй. Чухам ямар учиртай ийм шаардлага тавьж байгаагаа тодорхой тайлбарлаж өгнө үү. Чуулганы хуралдаанд суухгүй байгааг тань нийгэм шүүмжлээд байна шүү дээ?

-Зөвхөн өнөөдөр л Н.Учралын асуудлыг яриад байгаа зүйл биш. Н.Учрал гэдэг хүнийг МАН-ын дарга болохоос өмнө л яригдаж эхэлсэн. Манай Х.Тэмүүжин гишүүн энэ хуулийн төслийг өргөн барина. Нэг намын дарга нь УИХ-ын дарга байх нь зохимжгүй. Бусад намуудаа үгүйсгэсэн, боломжийг нь дутуу олгосон, улстөржүүлсэн байдал бий болно гээд ярьж байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга орон нутагт ажиллаж, ард түмэнтэй уулзалт хийхдээ ер нь л намынхаа үйл ажиллагаа руу орчихдог. Чуулган дээр ч хэлж байгаа үгээрээ Засгийн газрын ажил руу орсон, нэг намын мөрийн хөтөлбөрийг барьсан байдалтай байна. Тийм ч болохоор энэ асуудал дахин хөндөгдөж байгаа юм.

-Нөгөө талдаа түүнийг УИХ-ын даргаар томилоход танай намын 19 гишүүн дэмжиж санал өгсөн. Тэгсэн байж одоо ийм акц хийж байгаа нь зохисгүй гэдэг зүйлийг ярьж байна?

-Гол нь бид хуулийн төслийг л хэлэлцүүлээд байгаа юм шүү дээ. Гэтэл одоо болтол тэр хуулийн төслийг оруулж ирэхгүй байна. Энэ чинь л өөрөө асуудал. Нэг хуулийн төсөл өргөн барихаар оруулж ирдэггүй. Улстөржүүлж, гацаадаг, нэг талыг баримталж байгаа юм. Өмнө нь бид дэмжсэн байж болно. Учир нь энэ засаг төрийг хурдхан шиг эмх цэгцэнд нь оруулъя л гэсэн. Харамсалтай нь түүнээс хойш дээр хэлсэн шиг асуудлуудыг гаргаад байгаа учраас л бид эсэргүүцээд, хуулийн төслийг оруулж ирж хэлэлцүүл гээд байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • visas (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 26 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top