x

Цагаан ордны талбайд Христофор Колумбын хөшөөг байрлуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа тус улсын түүх, соёлын дүр төрхийг шинэчлэх бодлогынхоо хүрээнд Цагаан ордны талбайд Италийн аялагч Христофор Колумбын хөшөөг байрлуулжээ.

Д.Трамп “Америкийн эсрэг” үзэл суртлын эсрэг явуулж буй энэхүү кампанит ажлынхаа хүрээнд боолчлолтой холбоотой үзмэрүүдийг буулгаж, Холбооны улсын үеийн хөшөө дурсгалуудыг сэргээн босгож байгаа юм. Харин иргэний эрхийн төлөө тэмцэгчид "эдгээр алхам нь нийгмийн олон арван жилийн ололт амжилтыг ухрааж болзошгүй" хэмээн үзэж байна.

“Уг хөшөөг Цагаан ордны цогцолбор дахь Эйзенхауэрын нэрэмжит Гүйцэтгэх засаглалын ажлын байрны хойд талд байршуулсан” гэж Ерөнхийлөгч Д.Трамп Америк дахь итали гаралтай иргэдийн холбоонд ням гарагт илгээсэн захидалдаа дурджээ.

Тэрбээр уг хөшөөг Засгийн газарт бэлэглэсэн тус холбооныхонд талархал илэрхийлсэн байна.

2020 онд өнгөт арьст иргэн Жорж Флойд амиа алдсантай холбоотойгоор өрнөсөн “Black Lives Matter” хөдөлгөөний эсэргүүцлийн жагсаалын үеэр АНУ-ын хэд хэдэн хотод Колумбын хөшөөг буулгасан юм. Италийн далайчин Христофор Колумб 1490-ээд оноос эхлэн Испанийн санхүүжилтээр аялж, европчууд Америк тивийг эзлэн авах эхлэлийг тавьсан гэж үздэг. Жорж Флойдын амь насыг хөнөөсөн хэрэг нь колоничлол, боолчлолын үеээс үлдсэн өвийг дэлхий даяар дахин эргэн харахад хүргэсэн. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчид Х.Колумбыг уугуул иргэдтэй харгис хэрцгий харьцаж байсныг бүдэгрүүлэн харуулах, түүнийг баатар мэтээр дүрслэхийг эсэргүүцэж байв.

Д.Трамп захидалдаа Х.Колумбыг “Америкийн жинхэнэ баатар бөгөөд дэлхийн түүхэн дэх хамгийн эрэлхэг, алсын хараатай хүмүүсийн нэг” хэмээн тодорхойлжээ.

Цагаан ордны талбайд байрлуулсан уг хөшөө нь 1984 онд Ерөнхийлөгч асан Рональд Рейган Балтимор хотод нээж байсан хөшөөний шинэчилсэн хувилбар юм. Уг хөшөөг 2020 онд жагсагчид боомтын усан дотор хаяж байсан бөгөөд Д.Трамп захидалдаа тэднийг “Америкийн эсрэг үймээн самуун дэгдээгчид” гэж нэрлэсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Дотоод хэргийн яамнаас Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурсан, боол эзэмшигч асан Цезарь Роднигийн хөшөөг Вашингтонд байрлуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна.

Үүнээс гадна 2020 оны жагсаалын үеэр буулгасан Холбооны улсын генерал Альберт Пайкийн хөшөөг өнгөрсөн онд Вашингтонд дахин босгоод байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top