x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Увс аймагт ажиллалаа. Ерөнхийлөгчийг Улаангом хотноо хүрэлцэн ирэхэд Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд аймгийн удирдлагууд, Улаангом цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч “Ойрад” хөгжимт драмын театрт ард иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэллээ. Үүнд Увс аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Цаашид улсын хэмжээнд төрийн албаны бүх байгууллагын ажилтан, албан хаагчид ёс зүйг эрхэмлэн, сахилга хариуцлагатай байж, иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай үйлчлэх нь чухал байгааг онцоллоо.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлага хэллээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд илэрхийллээ.

Увс аймгийн 140-өөд аж ахуйн нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлд хамрагдаж, хүчин чадлаа өргөтгөн, ажлын байр бий болгожээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Увс аймгийнх юм. Тэдний нэг болох О.Дээшинбаяр Энэтхэг Улсад мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж төгсөөд, одоо аймгийнхаа Эрүүл мэндийн газарт мэргэжлээрээ ажиллаж байна.

Увс аймаг бүтээн байгуулалтын хүрээнд 1 дүгээр сургууль, Нэгдсэн эмнэлэг, Төв цэвэрлэх байгууламжаа өртгөж, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам, Увс нуур-Улаангом, Баруун тойруугийн хатуу хучилттай авто замаа шинэчилсэн байна.

Увс-Ховд аймаг чиглэлийн 163 км авто замын бүтээн байгуулалт эхэлсэн. Цаашид аймгийн төвийг 6 сумтай холбосон 164 км, Улаангом-Хандгайтын замаас Сагил сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, үр тариа хадгалах агуулах, Бөхмөрөн, Өндөрхангай сумын сургуулийн барилгын ажил эхэлнэ.

Увс аймаг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хил орчмын худалдаа, сэргээгдэх эрчим хүчний салбараа улам хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхүү анхаарч байна.

Цаашид эдийн засгаа төрөлжүүлэх, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал салбараа хөгжүүлж, иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлнэ гэдгээ Засаг дарга Э.Насанбат хэллээ.

Мөн эдийн засгийн гол хөшүүрэг болсон мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адууг өсгөн үржүүлдэг.

Мөн жамц давс, чацаргана жимс зэрэг брэндээ дотоод, гадаадын зах зээлд тогтвортой нийлүүлж байна.

Увс аймгийн иргэд бүс нутаг төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, ялангуяа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаад Ерөнхийлөгч У.Ххүрэлсүх талархал илэрхийллээ.

Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдтэй уулзах үеэр 1 дүгээр сургуулийн захирал Гомбосүрэнгийн Цэрэндуламд Гавьяат багш, Тээврийн удирдах газрын ахмад ажилтан Санжийн Батбандид Гавьяат тээвэрчин, “Хөдөлмөрийн шим хоршоо”-ны үүсгэн байгуулагч, Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын ахмад ажилтан Баяны Төвсанаад Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top