x

Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа

Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд удирдлагуудаас тавьсан цалин нэмэх саналыг хүлээн авахаас татгалзсаны дараа лхагва гарагт сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлах гэж байна.

Орон нутгийн цагаар 11:00 цагт эхлэх 24 цагийн ажил хаялт нь телевиз, радиогийн шууд нэвтрүүлгүүдийн үйл ажиллагааг тасалдуулах төлөвтэй байна.

Энэхүү үйл явдал нь ABC-ийн нийт ажилтнуудын 60 хувь нь гурван жилийн хугацаанд цалинг нийт 10 хувиар (эхний жилд 3.5 хувь, дараагийн хоёр жилд тус бүр 3.25 хувь) нэмэгдүүлэх удирдлагынхаа саналыг няцаасны дараа болж байгаа юм. Австрали улсад өнгөрсөн нэгдүгээр сард жилийн инфляцын түвшин 3.8 хувьтай гарсан байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс уг саналыг хэтэрхий бага байна гэж үзсэн бөгөөд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чөлөө болон хиймэл оюун ухааны ашиглалт зэрэг бусад олон асуудлыг шийдвэрлэж чадаагүй гэж мэдэгджээ.

ABC нь 4500 орчим ажилтантай бөгөөд ням гарагт болсон санал хураалтад тэдний 75 хувь нь оролцсон байна.

Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл болох Хэвлэл мэдээлэл, цэнгээн, урлагийн холбооны (MEAA) төлөөлөгч Майкл Слезак "Бид ажлын нөхцөлийг дордуулсан, цалингийн өсөлт нь инфляцын түвшнээс хоцрогдсон, мөн ABC-ийн сэтгүүлчдийг хиймэл оюун ухаанаар солихгүй гэх баталгааг өгөхөөс татгалзсан гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж хэлэв.

Сэтгүүлч бус ажилтнуудын Нийгэм, төрийн салбарын үйлдвэрчний эвлэлийн (CPSU) төлөөлөгч Жоселин Гамми хэлэхдээ, ABC "шударга санал" тавихгүй л бол үйл ажиллагаа тасалдах нь "зайлшгүй" гэжээ.

"Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хувьд нэвтрүүлэг, үйлчилгээг тасалдуулж, ABC-ийн үнэнч үзэгчдийг хохироох нь хамгийн сүүлд хийхийг хүсэх зүйл боловч хэлэлцээрийн гол шаардлагууд шийдэгдээгүй хэвээр байна" гэж тэрээр нэмж хэлэв.

Гэвч ABC-ийн гүйцэтгэх захирал Хью Маркс хэлэхдээ, энэхүү санал нь "ABC-ийн тогтвортойгоор олгож чадах дээд хэмжээг тусгасан бөгөөд бидний анхаарах ёстой бүх хүчин зүйлийг харгалзан үзсэн тэнцвэртэй шийдвэр" гэжээ. Мөн тэрээр уг саналыг "тогтвортой бөгөөд санхүүгийн хувьд хариуцлагатай" гэж тодотгосон байна.

ABC уг маргааныг шийдвэрлэхэд тусламж хүсэж Австралийн хөдөлмөрийн маргаан таслах байгууллага болох Шударга хөдөлмөрийн хороонд хандах болно.

ABC-ийн ажилтнууд хамгийн сүүлд 2006 онд цалин болон хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийн асуудлаар ажил хаялт зарлаж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top