x

Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа. Үүний шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Үүнийг зөвхөн нэг яам, нэг хүн ч юмуу, эсвэл нэг Элчин сайдын яамны үйл ажиллагаанаас үүдэлтэй гэх нь учир дутагдалтай л даа. Яагаад гэвэл, визний шалгуурыг чангатгасан асуудал нь АНУ-ын төрийн эрх барьж байгаа байгууллагын зүгээс Монгол Улсын өнөөдрийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд өгч буй үнэлгээ гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл манайхан “Монгол Улсын гадаад бодлого, имиж нь жигтэйхэн сайн явж байгаа” гээд магтаад байгаа шүү дээ. Тэгвэл тэр нь бодит байдал дээр ямар байгааг үүгээр харуулчихлаа. Ер нь визтэй холбоотой шийдвэрийг ганц хүн гаргадаггүй. АНУ-ын ерөнхийлөгч дангаараа юм уу, тус улсын Төрийн департментаас гаргадаг шийдвэр биш. Конгресс нь ярьж байгаад аль, аль улсыг ямар хязгаарт оруулах вэ гэдгийг шийддэг гэсэн үг. Тэд зүгээр ширээ тойрч сууж байгаад ийм шийдэлд хүрчихдэггүй.

Зөвхөн судалгаа, мэдээлэлд үндэслэнэ. Тэгвэл хаанаас мэдээлэл авах вэ гэвэл, Монгол Улсад ажиллаж байгаа хүмүүсийн газар дээрээс нь өгч буй дүгнэллтийг л үндэс болгоно. Тэрнээс манайхны өгч байгаа мэдээлэл буюу “Монгол ийм мундаг ардчилсан улс” гээд мянга яриад нэмэр байхгүй. Мэдээж олон улсад байгаа Монголын талаарх мэдээлэлээс аваад ч тэд дүгнэлт хийхгүй. Хамгийн гол дүгнэлтийг өнөөх монгол дээл хувцас өмсөөд, хуучин монголоор сайхан бичдэг АНУ-ын Элчин сайд нь өгч байгаа шүү дээ. Миний бодлоор Элчин сайдын яаманд дор хаяж 50, 60 хүн цаг, минут тутамд ажиллаж байгаа. Монголын хэвлэл мэдээллээр юу ярьж байна. Сошиал орчинд ямар асуудал явж байна. Хаана ямар жагсаал цуглаан хийгээд байна. Иргэд нь ямар , санал гаргаж байна. Засгийн газар нь ямар хариу үйлдэл үзүүлж байна. Ямар хууль баталж байна, эдийн засгийн бодлого зэргийг маш нарийн судалж байгаа. Эдгээр улсуудыг харахад чөлөөтэй яваад байгаа юм шиг мөртлөө цаг наргүй ажилладаг. Хамгийн чухал зүйлийг манайхан ойлгох хэрэгтэй. Тухайн улсад суугаа Элчин сайд гэдэг зүгээр л интернэтээр гарсан мэдээллийг цуглуулаад төв рүүгээ шидээд сууж байдаг хүнийг хэлэхгүй. Доод түвшинд нь тэр бүх мэдээллийг боловсруулаад, дүгнэлт хийгээд Элчин сайддаа танилцуулна. Элчин сайд энэ бүгдийг нь дүгнэж байгаад “Өнөөдөр Монгол Улсын ардчилал ямар түвшинд байна. Энэ орон ардчилсан сонголт дээрээ хатуу зогсоод явж чадаж байна уу, үгүй юу. Эсвэл ухралтад орж байна уу. Авторитар чиглэл нь давамгайлж байна уу гэдэгт Элчин сайд хүн өөрийнхөө субьектив дүгнэлтийг хийнэ. Тухайлбал, Монгол Улс эргэн тойрон Хятад, Оростой харилцаж байгаа байдлыг харна. Энэ улсын нийгмийн чиглэл нь ийм байна шүү гэх зэргээр улиралд нэг удаа дүгнэлтээ явуулна. Олон удаагийн дүгнэлтээс АНУ-ын конгресс нь “Монгол жаахан эвгүйтээд байгаа юм байна шүү” гэж үзээд шийдвэрээ гаргасан байна.

-Манай улсын иргэд ирэх сараас АНУ руу виз мэдүүлэхдээ 10 мянга хүртэлх ам.долларын барьцаа байршуулдаг болно. Монголчуудыг “Визийн бонд” хөтөлбөрт ангилсан явдлыг Гадаад харилцааны яам муу ажиллаж байгаагийн тод илрэл гэж иргэд дүгнэж байна. ингэж үзэх үндэслэлтэй юу?

-Визний нөхцөл нь 5000 ам.доллараас эхэлж байгаа юм билээ. Ерөнхийдөө бидэнд хатуурхсан гэдэг ч юм уу, хавчсан асуудал тавилаа. Өнөөдөр Зөвлөлтийн орон зайд ижилхэн түвшинд явж байгаа улсуудаас харахад манайх овоо ардчиллын баянбүрд гээд мундаг яригдаж байгаад тэр нь бүдгэрээд байна. Тэгвэл Казахстаны иргэдэд ийм шалгуур тавихгүй. Яагаад гэвэл Казахстаны анхны ерөнхийлөгч Н.Назарбаев 30 орчим жил төрийн эрхийг барихдаа авторитар дэглэм тогтоосныг К.Токаев гэдэг хүн гарч ирээд яаж өөрчлөв. Эндээс харвал тухайн улс орнуудын дотоод бодлого дээр үндэслэж АНУ дүгнэлтээ хийж байгаа. Тэрнээс гадна талд хэчнээн гоё айлчлал хийгээд энэ нь явахгүй юм байна.

АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт Монгол Улс ямар орнуудтай нэг дор байна вэ. Тэр улсуудын нэрийг хар даа. Манай улсыг эдгээр улсуудын хэмжээнд дүгнэж байгаа юм байна гэж үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Гүржид ямар улс төрийн хүчин Засгийн эрхэнд гарчихаад иргэдийнх нь хөдөлгөөн, тэмцэл юу болоод байгааг дэлхий даяар харж байна. Камбож, Этиоп, Гренада, Лесото, Маврики, Мозамбик, Никарагуа зэрэг улсуудтай бид нэг зиндаанд явж байна шүү дээ. Эдгээр улсуудын хэмжээнд Монголыг авч үэж байна. Эдгээр улсыг хараад байхад ардчилал гэхээсээ илүү авторитар, харгис, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан улсуудын зиндаанд манайхыг дүгнэсэн юм байна.Бидний гадаад бодлого гэхээсээ илүү дотроо байгаа байдал л өнөөдөр ийм хоригт ороход хүргэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдийн засагтаа авч хэрэгжүүлж буй бодлого, гадаадын хөрөнгө оруулалтад хандаж байгаа хандлага. Дотоодын эрх зүйн зохицуулалтын хөгжил ямархуу явж байна. Хамгийн гол нь шүүхийн бие даасан байдал буюу шударга шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх гээд. Үндсэн үнэлгээ өгдөг гол, гол зүйл дээрээ бид анхаарах ёстой. Тэрнээс хэн нэгнийг буруутгаад, хүн солиод юунд ч хүрэхгүй. Энэ бол гадаад бодлогын дипломат асуудал гэхээс илүү нийгэм улс төрийн байдал руу чиглэсэн шийдвэр байна.

-Манай иргэд АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлэх, харлах зэрэг асуудал энэ ангилалд ороход нөлөөлөх үү?

-Ер нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндрээд ирэнгүүт Монголоос зугтах улсууд нэмэгдэж байна. Судалгаагаар манай залуусын дийлэнх нь гадагшаа гарч амьдрах юмсан гэдэг байр сууриа илэрхийлж байгаа талаар хэвлэлүүд мэдээлдэг. Энэ хүртэл бас нэг үзүүлэлт шүү дээ. Тэрхүү шийдвэрийг гаргахдаа “Монгол Улсын дотоод нөхцөл байдал муу учраас гадагшаа гарах иргэд нь илүү байх нь ээ. Гарсан улсууд нь тухайн орондоо үлдэх сонирхол түлхүү байх нь” гэж үзэж байна. Энэ бол үндсэн шалтгаан.

-АНУ-ын “визийн бонд” хөтөлбөрт орсон асуудал манай улсын нэр хүндэд яаж нөлөөлөх бол. Хөрөнгө оруулагчдад сөрөг мэдээлэл болно бид дээ?

-Ерөнхий дүгнэлт маань буурах тийшээ яваад байгаа. Нэг жишээ дурдвал авлигын индексээр жил бүр ухраад байгаа шүү дээ. Ерөөсөө зогсоод урагшлах зүйл алга. Үүнийг дагаад бусад үзүүлэлтүүд нь унаж байгаа гэсэн үг. Зөвхөн гадаад бодлого биш, нийгэм эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт шүү гэж хэлмээр байна. Тэр тусмаа гадаад бодлогодоо анхаарах цаг болсон. Дотоод бодлого, гадаад бодлого хоёр зохицож байх ёстой. Дотоод бодлогын илрэл нь гадаад бодлого болж явдаг.

-АНУ-ын “визийн бонд” бодлого манайд хэрэгжсэнээр энгийн иргэд, оюутан, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн ямар дарамт үүсгэх вэ?

-Барууны орнууд Монголыг хамгийн их дэмжиж байгаагийн илэрхийлэл бол өөрсдөө мөнгө гаргаад оюутнуудад сурах боломж олгодог. Орон болгон манай залуусыг зуу, зуугаар нь өөрсдийнхөө мөнгөөр сургаад боловсролтой иргэн бэлдэж өгч байгаа. Хамгийн хүнд цохилт үүн дээр унадаг. Улс нь дотроо ажлууд нь явахгүй, улс төрийн хэрүүл маргаан ихтэй байгаад ирэхээр энэ боломжууд багасч эхэлдэг. Хээл хахуулиар тэр боломжийг дарга, эрх мэдэлд ойр хүмүүс булаадаг. Жирийн иргэд, боловсролтой, чадалтай улсуудын хүртэх ёстой боломжийн тоо багасдаг. Хамгийн ихээр залуучууд л хохирдог.

“Визийн бонд”-ын хамгийн хүнд цохилтыг амсах улсууд бол хар бороор ажил хийх хүмүүс. Гадаадад мэргэжлийн бус, биеийн хүчээр ажил хийгээд амьдралаа өөд нь татдаг нэг хэсэг хүмүүс байна шүү дээ. Тэд тийм их хэмжээний мөнгө цуглуулахад хэцүү. Дээр нь толгой сайтай, санхүүгийн хувьд боломжгүй залууст олддог тэр их том боломж хумигдах шинж рүүгээ явж байна л даа. Манайхан энэ бүхэнд хэн нэгэн буруутан хайгаад явчихдаг. Монгол Улсын сүүлийн арваад жилийн ерөнхий хөгжлийн үр дүн, чиг ханлага энэ АНУ-ын визтэй холбоотой шийдвэрээс харагдаж байна.

-Үүнд монголын төр, тэр дундаа Гадаад харилцааны яамнаас бодлогын ямар хариу арга хэмжээ авах ёстой вэ. Цаашид монгол Улс энэ ангиллаас гарахын тулд ямар үзүүлэлтүүдийг сайжруулах шаардлагатай вэ?

-Энэ ангиллаас гарах боломжтой. “Бид ийм хууль гаргалаа. Авлигын индексээр урагшиллаа, гадаадын хөрөнгө оруулалт дээр тавьсан тээгүүдийг ингэж авч хаялаа” гэдэг ч юм уу иймэрхүү бодлого тавиад, тодорхой хугацаа хэрэгтэй. Тэрнээс нэг хүн гүйж очоод том даргатай нь уулздаг, манайхан шиг биш шүү дээ. Өөрчил гэхээр өөрчилчихгүй. Нэлээд гүн гүнзгий ажиллана,лобби хийнэ. Олон хүнд ойлгуулна. Хамгийн чухал нь бодит ажил хийсэн байх ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • visas (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
  • Eric Donald (195.181.172.237)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 19 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 24 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 28 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 29 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top