x

ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ

ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн энэ сарын 19-нд нээлтээ хийжээ.

Энэхүү үзэсгэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины “Ард түмний эв нэгдлийн жил” хэмээн 2026 оныг зарласан үйл ажиллагааны хүрээнд Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулан гаргаж буй томоохон үзэсгэлэн юм. Мөн ОХУ-д Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэсэн анхны албан ёсны үзэсгэлэн гэдгийг "Чингис хаан" үндэсний музей мэдээлэв.

Тус үзэсгэлэнг нээж, Кремлийн музейн ерөнхий захирал Елина Гагарин хэлсэн үгэндээ, "Чингис хаан түүний удмынхан ба Орос орны түүхэн харилцаа, тэдгээрийн олон талт түүхийн агуулгыг шингээсэн тус үзэсгэлэн ОХУ-ын томоохон музей, номын сан, хувь цуглуулагчдад хадгалж буй хосгүй үнэт ховор 150 гаруй дурсгалаас бүрдсэн” гэв.

Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, Чингис хаан түүний угсааны эзэнт гүрэн Евразийн уудам тал нутагт өөрийн ертөнц, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, цэргийн урлагийн их солилцоог буй болгож, өнөөгийн ертөнцийг үндэслэгч хэмээн дэлхийн олон түүхч, эрдэмтэн нэгэнтээ зөвшөөрч байна. Тэд өрнө дорнын олон улс оронд эрхшээлээ тогтоохдоо байлдан дагуулагч бус өөрийн өв, өндөр статус, нөлөөг өргөн хүрээнд буй болгож чадахдаа тэдгээр улс орны ард түмний шашин шүтлэг, уламжлалт ахуй соёл, амьдралын онцлог, үнэт зүйлийг хүндэтгэж байсныг түүхэн дурсгал, бичгийн эх сурвалж илтгэн харуулна. Байлдан дагуулалд сүйтгэл, түйвээн, эрх мэдлийн тогтолцоо үйлчлэх нь тухайн цаг үеийн дэлхийн дэг журам гэж ойлгогддог. Чингис хаан, түүний угсааныхны үлдээсэн өв, нөлөө, их солилцоо дэлхийн олон оронд ул мөр болон үлдэж тэдгээр улс орны дараа дараагийн хувь заяанд нөлөө үзүүлсэн. Москвагийн Кремлийн музейнүүд Оросын Соёлын яамны дэмжлэгтэй XV-XVII зууны Оросын хаант улсын Чингис хааны үр удмынханд зориулсан томоохон үзэсгэлэнг анх удаа танилцуулж байна. Энэ нь Оросын ард түмний түүх төдийгүй монголчуудын түүхийн судалгаанд ч нэн чухал, сонирхолтой, шинэ боломж нээж өгч буй юм. Монголын эзэнт гүрэн болон Алтан Ордын өв уламжлал, Орос-Татар улсуудын холбоо, соёлын нөлөө, хаад ноёдын гэрлэлт, ордны ёслолын хүрээнд тэдний түүхийг судалж харилцааны цоо шинэ түүхийг тодруулах боломж олгож байна” гэдгийг тодотгов.

Үзэсгэлэнд Москвагийн Кремлийн музей, Улсын Эрмитаж, Улсын түүхийн музей, Ш.Маржанигийн соёлын сан, Санкт-Петербург дэх Үндэсний Номын сан, Оросын музей зэрэг оросын түүх соёлын 10 гаруй байгууллагад хадгалж буй Монголын эзэнт гүрэн, Алтан Орд улсын түүхэнд холбогдох 150 гаруй шилмэл үзмэрийг дэлгэжээ. Мөн өнөөгийн Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай шууд холбогдох түүхэн өв дурсгал гэж баттай хэлж болох олон үзмэр анх удаа үзэгчдийн хүртээл болж байгаа аж.

Тус үзэсгэлэн Оросын түүх бичлэг дэх Монголын эзэнт улс, Чингис хааны удмынханы Оросын түүхэн дэх үүрэг байр суурь, тэдний харилцааны асуудлыг цоо шинээр авч үзэх боломж олгож байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм.

Москвагийн Кремлийн музейд долоодугаар сарын 19-ний өдрийг хүртэл дэлгэх тус үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд зориулсан лекц, тайлбарт аялал, боловсролын хөтөлбөр зэрэг цуврал ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • base dase (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 38 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 43 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 47 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 48 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 32 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 59 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 23 цаг 7 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 24 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 25 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top