x

Дэлхийн хотуудын ердөө 14 хувь нь аюулгүй агаараар амьсгалж байна

Дэлхийн хотуудын агаарын чанарын талаарх саяхан гаргасан IQAir тайланд дурдсанаар хамгийн их агаарын бохирдолтой хот Энэтхэгт байна.

Агаарын бохирдлын мониторинг хийдэг Швейцарын IQAir компани дэлхийн 143 улсын 9446 хотын агаарын чанарт дүн шинжилгээ хийж, World Air Quality Report 2025 тайлангаа танилцууллаа.

Дэлхийн хотуудын ердөө 14 хувийнх нь оршин суугчид аюулгүй агаараар амьсгалдаг ажээ. Энэ нь өнгөрсөн оныхоос гурван пунктээр доогуур үзүүлэлт юм.

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын чанар муудаж байгааг Швейцарын шинжээчид онцолжээ. Ялангуяа 2025 онд дэгдсэн олон удаагийн ойн түймрийн утаа болон шороон шуурга, ашигт малтмалыг шатааснаас үүдэлтэй утаа нь үүнд хамгийн ихээр нөлөөлжээ.

Агаар нь аюулгүй гэсэн шалгуурт тэнцэх улсууд Европт ердөө гуравхан байгаа нь Андорра, Эстони, Исланд юм. Эдгээр улсад PM2.5 буюу агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ нь ДЭМБ-ын тогтоосон хүлцэх хэмжээнээс даваагүй байна. Казахстаны Алматы хот агаар нь хамгийн ихээр бохирдсон хотуудын жагсаалтын 55 дугаарт бичигдсэн байна.

Тайланд дурдсанаар, дэлхийн ердөө 13 улс ба нутаг дэвсгэрт агаарын чанар аюулгүй түвшинд байсан бөгөөд энэ жагсаалтад дээрх гурван улсаас гадна Австрали, Барбадос, Бермудын арлууд, Францын Полинез, Гренада, Шинэ Каледони, Панам, Пуэрто-Рико, АНУ-ын Реюньон ба Виржинийн арлууд оржээ. Өөрөөр хэлбэл, тайланд дурдагдсан 143 улсаас 130-д нь агаарын бохирдол аюултай түвшинд хүрчээ гэсэн үг. Тодруулбал, хамгийн ихээр агаар нь бохирдсон 5 улсын тоонд Пакистан /нэг шоо метр агаар дахь жижиг нарийн хатуу хэсгүүд 67,3 микрограмм/ Бангладеш /66,1/, Тажикистан /57,3/, Чад /53,6/, БНАрдчилсан Конго улс /50,2/ оржээ

IQAir компани мөн бодит цагийн горимоор агаарын чанарын мониторинг хийж, шуурхай жагсаалтыг нийтэлдэг. Тайланг бэлтгэж байх мөчид дэлхийн хамгийн их бохирдолтой 5 хотын тоонд Парис, Бээжин, Дакка, Ухань, Сөүл орсон бол Лондон хот эхний 10-т бичигдсэн байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top