x

Иран улс Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцноос татвар авна

Ираны Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хороо Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудаас татвар авахаар шийдвэрлэжээ.

Шинэ журамд зааснаар уг хоолойгоор АНУ, Израил болон Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан орнуудтай холбоотой хөлөг онгоцууд нэвтрэхийг хориглоно. Мөн татварыг риалаар төлөхийг шаардах ажээ.

Өмнө нь Америк-Израилын цэргийн ажиллагаа эхэлсний дараа Иран улс хоолойг хааж, арилжааны хөлөг онгоцууд дронуудын дайралтад удаа дараа өртөж байсан юм. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Орос, Энэтхэг, Ирак, Хятад, Пакистан зэрэг зөвхөн “найрсаг” харилцаатай орнуудын хөлөг онгоцуудыг нэвтрэхийг зөвшөөрсөн байна.

Эргэн сануулахад, гурадугаар сарын 22-ны өдөр Д.Трамп Ормузын хоолойг нээхэд Ираны талд 48 цагийн хугацаа өгсөн юм. Хэрэв тус хоолойг усан тээвэрт зориулан нээхгүй бол АНУ-ын зэвсэгт хүчин тус улсын объектуудад цохилт өгнө гэдгийг тэрбээр анхааруулж байв.

Дэлхийн газрын тосны хэрэглээний 20 хувь нь (өдөрт 20 сая орчим баррель) дамжин өнгөрдөг Ормузын хоолой нь газрын тосны нийлүүлэлтийн хувьд стратегийн онцгой ач холбогдолтой бөгөөд тус хоолойгоор нэвтрэх хөдөлгөөн одоогоор үндсэндээ зогсоод байна.

Гуравдугаар сарын 20-ны өдрөөс өмнө танкеруудад ачигдсан Ираны газрын тосыг борлуулах, тээвэрлэхийг АНУ-ын эрх баригчид гуравдугаар сарын 21-ний өдөр зөвшөөрчээ. Холбогдох шийдвэрийг Гадаад хөрөнгийг хянах газраас нийтэлсэн ерөнхий лицензээр баталгаажуулсан байна.

Ормузын хоолой бол дэлхийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг тээвэрлэдэг стратегийн чухал зам юм. Үүгээр нийт газрын тосны тавны нэг орчим хувийг, мөн Катараас нийлүүлдэг их хэмжээний байгалийн хийг тээвэрлэдэг. Уг хоолойд үүссэн аливаа саатал нь эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэд шууд нөлөөлдөг бөгөөд үүний улмаас экспортлогчид нэмэлт орлого олдог бол инфляцын өсөлт, түлшний үнийн хөөрөгдөл болон эдийн засгийн бусад эрсдэлүүд тулгардаг.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 13 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top