x

Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүгээ өсгөж, хүнсэнд тавьсан НӨАТ-өө бууруулж эхэллээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Л.Гангэрэлтэй ирэх жилүүдийн макро эдийн засгийн үзүүлэлт, төлөв байдлын талаар ярилцлаа.

-Шинэ Засгийн газар бүрдэж байгаа энэ үед макро эдийн засгийн бодлогын хамгийн эхний зорилт юу байх ёстой вэ?

-Эхлээд Ираны дайнтай холбоотойгоор дэлхий дахинд юу болоод байгаа талаар товч мэдээлэл өгье. Олон улсын шинжээчдийн хэлж байгаагаар энэ дайн сунжирч мэдэх шинжтэй байна. Иран улс, Ормузын хоолойд болж буй энэхүү дайн зөвхөн түлш, шатахуун гэлтгүй хүнсний үйлдвэрлэлийн гол туслах түүхий эд болсон бордооны нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор зөвхөн түлш, шатахуун гэлтгүй хүнсний үнийн нэмэгдэл явагдаж буй юм. Иймд зарим улс орнуудын хувьд Төв банкны бодлогын хүүгээ өсгөх, хүнсний бүтээгдхүүнд тавьсан НӨАТ-өө бууруулах гэх мэтээр инфляцийг хязгаарлах цогц арга хэмжээнүүдийг авах, түлш шатахууны хэрэглээн дээр улс даяараа хэмнэлт болон хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд эхэллээ.

-Тэгэхээр шинэ Засгийн газар эдийн засгийн ямар бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Шинээр бүрэлдэх Засгийн газрын хувьд миний бодлоор нэн тэргүүнд дараах гурван арга хэмжээг авах хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт, Улаанбаатар хотыг оролцуулаад улсын төсөв, гадаад зээл, тусламжаар хийгдэж буй мега төслүүдээ олон улсын жишгийн дагуу нийгэм, эдийн засгийн үр ашгийн үнэлгээг маш богино хугацаанд хийж зогсоох болон хойшлуулах төслийн жагсаалтаа гаргах.

Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн ид улирал нь эхэлж буй ХАА, экспортын гол салбар болсон уул уурхайн салбараа түлш, шатахуунаар тасралтгүй хангахад онцгой анхаарах. Гуравдугаарт, улс даяар түлш, шатахууны хэмнэлт хязгаарлалтын арга хэмжээг нэн яаралтай авах. Ийм гурван асуудлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай.

-2025 онд эдийн засгийн өсөлт өндөр гарсан ч “суурь нөлөө” давамгайлсан гэж үзэж байна. Энэ өсөлтийг бодит, тогтвортой өсөлт болгохын тулд ямар бодлогын өөрчлөлт шаардлагатай вэ?

-Манай улсын хувьд 2025 онд эдийн засгийн өсөлт төсөөллөөс давж 6.8 хувийн өсөлт үзүүллээ. Энэ өсөлтийн 2.8 хувийг ХАА салбар, 1.4 хувийг уул уурхайн салбар эзэлж байна. ХАА-н салбарын хувьд 2023-2024 онд малын зүй бус хорогдол өмнөх онуудтай харьцуулахад өндөр байгаад малын тоо, толгойн өсөлт голлох нөлөө үзүүллээ. Гэхдээ энэ өсөлтийг харвал ерөөс тогтвортой өсөлтийн шинжийг үзүүлэхгүй байна.

Нийт экспортын 93.0 хувийг уул уурхайн салбар эзэлж, энэ салбар нь нүүрс, зэс гэсэн хоёрхон бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай, худалдан авагч улс нь ганцхан Хятад улс, суурь үнэнд маш том нөлөө үзүүлдэг түлш, шатахууны импортоо 98.0 хувь зөвхөн Орос улсаас авда гэх мэтээр маш олон эдийн засгийн үзүүлэлтийг хараад үзэхээр манай эдийн засаг маш эмзэг, эдийн засгийн өсөлт тогтворгүй байна. Энэ өсөлтийг тогтвортой болгохын тулд нэгд улс төр, хууль хүчний салбарын засаглалын асуудалд реформ хийх, эдийн засаг дахь төрийн оролцоог эрс бууруулах, хувийн хэвшилдээ эдийн засгийн эрх чөлөөг өгөх, төсөв, нийгмийн даатгалын салбартаа цогц реформоо нэн яаралтай хийх, экспортын орлого богино хугацаанд олох боломжтой ХАА, аялал жуулчлалын салбараа бүхий л талаар дэмжих гэсэн бодлогын арга хэмжээнүүдийг нэн яаралтай авмаар байна.

-Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл хурцдаж, БНХАУ-ын өсөлт саарах хандлагатай байгаа нь Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Ойрхи Дорнодын дайнтай холбоотойгоор нефтийн үнэ нэмэгдэж байна. Энэ мэт эрсдэлийг бууруулах бодлогын гарц юу вэ?

-Хэд хэдэн сувгаар дамжиж нөлөө үзүүлэхээр байна. Нэгд, Хятад улс сүүлийн 20 жилд анх удаа эдийн засгийн өсөлтөө 0.5 хувиар бууруулж ирэх жилүүдэд 4.5-5 хувийн өсөлт гаргана гэж төлөвлөж байна. Энэ нь ялангуяа манай гол экспорт болсон нүүрсний экспортод дарамт үзүүлэхээр байна. Хоёрт, Ираны дайн нь өмнө хэлснээр газрын тос болон бордооны үнийг өсгөж дэлхий даяар инфляци явагдах нөхцөл байдлыг үүсгэж байна. Гуравт, цаашид дайн хэдийнэ хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй байна. Энэ бүхэн дунд болон урт хугацааны нарийвчилсан төлөвлөгөө гэхээсээ илүү эрсдэлээ бууруулсан богино хугацааны, маневртай шийдвэрүүдийг гаргах шаардлага тулгарч байна.

Тэгэхээр би дээр хэлсэн эхний ээлжийн гурван арга хэмжээгээ нэн яаралтай авмаар байна. Цаашид дунд хугацаандаа нефть боловсруулах дотоодын үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус, энэ үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт туйлын эргэлзээтэй байгаа өнөө үед түлш, шатахууны гадаад хамаарлаа бууруулахын тулд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, ХАА, уул уурхай болон жирийн иргэдийн хэрэглээнд цахилгаан автомашин, тоног төхөөрөмж, машин механизмыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах шаардлага тулгарч байна.

-Экспортын бүтэц нүүрсээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Зэсийн экспорт нэмэгдэж байгаа эерэг өөрчлөлтийг бодлогын түвшинд хэрхэн дэмжиж, эдийн засгийн бүтэцжилтийг сайжруулах вэ?

-Өнгөрсөн жилийн хувьд зэсээс 5.8 тэрбум ам доллар, нүүрснээс 5.6 тэрбум ам.доллар олж зэсийн экспорт сүүлийн 10 жилд анх удаа нүүрсний экспортыг давж гарлаа. Ер нь ногоон эдийн засаг, технологийн салбарын эрчимтэй хөгжилтэй холбоотойгоор зэсийн салбарын хувьд өсөлтийн мөчлөг гарч эхэлж байна. Энэ мөчлөгийг ашиглан Ашигт малтмалын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Татварын цогц хуулиудаа нэн яаралтай баталж, зэсийн салбараа дэмжиж өгвөл цаашид зэсээс орж ирэх экспортын орлого нэмэгдэх бүрэн боломж байна. Түүнээс гадна чухал ашигт малтмалын жагсаалтаа түргэн баталж, зөвхөн зэс, нүүрс гэлтгүй бусад чухал ашигт малтмалын орд газруудаа эргэлтэд оруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

-Төсвийн зардлын огцом тэлэлт, нэг салбараас хэт хамааралтай орлогын бүтэц нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж байна. Шинэ Засгийн газар төсвийн сахилга батыг хэрхэн сайжруулах ёстой гэж та харж байна?

-Шинэ Ерөнхий сайд томилогдоод хоёр том бодлогын сигналийг өглөө. Нэгд, эдийн засгийн хямрал тохиож болзошгүй үед энэ том мега төслүүдээ эргэж харъя. Хоёрт, татварын багц хуулиа татан авч, бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо илүү уялдуулан дахин УИХ-д оруулж ирэх. Энэ бол маш чухал санал, санаачилга. Саяны татварын багц хуулийн төслийг харахад реформын шинжтэй томоохон заалтууд тухайлбал, Хувь хүний орлогын албан татвар, компани болон хувь ажилтан хоёрт хоёуланд нь том нөлөө үзүүлж буй НДШ төлөлтийн асуудлыг хөндөөгүй.

Иймд татварын багц хуулийг татан авч байгаа нь хуулийг дахин сайжруулж, илүү реформын шинжтэй заалтуудыг оруулж ирэх бололцоог олгоно гэдэгт найдаж байна. Төсвийн сахилга батыг сайжруулах тал дээр төсвийн урсгал зардлыг танаж, төсвийн зардлын ДНБ-д харьцуулсан харьцаагаа 25-27 хувьдаа аваачих, төсвийг цаашид алдагдалгүй батлах чиглэл рүүгээ явах, одоогийн эрх зүйн орчиндоо боломжийн ажиллаж байгаа боловч Үндэсний аудитын газрын бие даасан хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг эрс сайжруулах шаардлага байгаа.

-Өрийн ДНБ-д эзлэх хувь буурч байгаа ч өрийн үйлчилгээний зардал өсөж байна. Энэ нь бодлогын ямар дохио вэ, өрийн удирдлагын стратегид ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ?

-Манай улсын нийт гадаад өр 2025 оны эцсийн байдлаар 40.5 тэрбум ам.доллар, үүнээс Засгийн газрын өр 8.7 тэрбум ам.доллар буюу нийт гадаад өрийн 21.6 хувийг эзэлж байна. Засгийн газрын өр ДНБ-ий харьцаа өнгөрсөн оны эцсээр 39.4 хувь болсон бөгөөд босго хувь болох 60.0 хувиас бага байна. Өрийн үйлчилгээний зардал буюу өрийн хүү 1.25 их наяд буюу төсвийн орлогын 4.2 хувийг эзэлж байна. Энэ нь Засгийн газрын өрийн хэмжээ маш өндөр түвшинд хүрч байсан 2017 оны 14.5 хувьтай харьцуулбал том ахиц гарсан. Гэхдээ өрийн удирдлагад анхаарах хэд хэдэн асуудал байна.

Нэгд, Засгийн газрын өрийн бүтцийг авч үзвэл гадаад өр нийт өрийн 90.0 хувийг эзэлж байна. Энэ нь маш ноцтой асуудал бөгөөд манай Засгийн газрын өр гадаад валютын ханшийн өөрчлөлтөд маш эмзэг байгааг харуулж байна. Хоёрт, улсын хөгжлийн томооохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд гадаад улсуудтай Засгийн газар хоорондын хэлэлцээрээр авахаар тохирсон, гэхдээ төсвийн төрөл бүрийн хязгаарлалтаас үүдэн авч ашиглаж чадахгүй гадаад зээллэгийн хэмжээ их байгаа. Энэ ашиглаагүй үлдэгдэлд Засгийн газраас зөвхөн зээлийн коммитмент хүүнд 2024 онд 44.3 тэрбум, 2025 онд 41.3 тэрбум төгрөгийг тус тус төлсөн байна. Энэ нь манай улсын гадаад зээллэгийн төлөвлөлт, гадаад зээллэгээр хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэл муу байгааг харуулж байна.

Иймд гадаад зээлийг хөгжлийн бодлого төлөвлөлт, дунд болон урт хугацааны төсвийн бодлоготойгоо уялдуулж гадаад зээллэгийг авч байх, түүнчлэн УИХ дээр Засгийн газрын гадаадаас авах зээлийг батлахдаа өндөр шалгуур, процедурыг тавих зайлшгүй шаардлага тулгарч байгааг харуулж байна.

-Ерөнхий сайд том төслүүдээ хойшлуулах хэрэгтэй. Өнөө маргаашаа яая гэж байхад том, том ярих хэрэггүй гэж хэлсэн. Ер нь мега төслүүдийн тухайд эдийн засгийн нөхцөл тодорхой бус үед хойшлуулах нь зөв үү, эсвэл эсрэгээрээ эдийн засгийг дэмжих хөшүүрэг болгон үргэлжлүүлэх нь оновчтой юу?

-Одоогийн манай улсын засаглалын нөхцөл байдлыг аваад үзэхэд хэрэгжүүлэх гэж буй мега төслүүд нь улсын эдийн засгийг урагшлуулах хөшүүрэг гэхээсээ засгийн эрхэд байгаа улстөрчдийн маш гоё уриа лоозонгоор халхавчлан том мөнгөний эрх ашгийн сэдэл болсон байна уу даа гэж ажиглагдаж байна. Энэ нь ч сүүлийн хэдэн жилийн үйл явдлуудаас харагдаж байгаа. Иймд Ерөнхий сайд Н.Учралын том төслүүдээ хойшлуулах хэрэгтэй гэдгийг бүрэн дэмжиж байна.

-Эрчим хүчний салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага өндөр байгаа энэ үед санхүүжилт, тариф, бодлогын уялдаа дээр ямар шийдэл илүү бодитой гэж үзэж байна вэ?

-Энэ салбарын нарийн ширийнийг салбарын хүн нь яривал илүү зүгээр байх. Миний хувьд эдийн засаг талаас нь хэдэн үг хэлье. 2024 оноос хойш Эрчим хүчний салбарыг хариуцаж байсан сайдууд нь эрчим хүчний салбарын хувьчлал, эрчим хүчийг үйлдвэрлэх, түгээх гэх мэт гинжин хэлхээний аль хэсэгт нь төр оролцоод, алин дээр нь хувийн хэвшлээ оруулах, цахилгаан эрчим хүчний үнийн өрсөлдөөнийг яаж бий болгох юм, салбарт нүүрлэсэн том хулгайг яаж засах юм, энэ салбар дахь төрийн өмчит компаниуд дээр ямар засаглалын реформ хийх юм гэх мэт том салбарын цогц бодлогын баримт бичиг огт орж ирсэнгүй. Салбарыг аврахын тулд зөвхөн үнэ нэмэх хэрэгтэй гэсэн ганц л юм ярьж ирлээ. Тэгэхээр цогцоор нь асуудлаа яримаар байна.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тодорхой заалтуудын хүрээнд боловсруулсан 2027–2029 оны макро таамаглалын хоёр хувилбар бодлогын шийдвэр гаргахад ямар ялгаатай дохио өгч байна вэ. Аль хувилбарыг баримтлах нь илүү бодитой бол?

-Манай Зөвлөлөөс Татварын нөлөөг оруулахгүй болон оруулж тооцсон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр хувилбарыг танилцуулсан. Тэгэхээр нэгэнт шинэ Засгийн газар татварын багц хуулиа татаж авч байгаа учир эхний хувилбараар явж таарах байх.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (194.107.160.193)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 25 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top