x

УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Ерөнхий сайд,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын төлөөлөгчдийн дээд байгууллага-УИХ-ын даргын хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн сонгосон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улсын Их Хурлын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх эрхээр баталгаажсан парламентат ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй байр суурийг баримтлан, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн сахиулахад оршино.

УИХ бол улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн. Гэвч энэ нь УИХ-ын үйл ажиллагаа, цаашлаад төрийн үйл ажиллагаа, ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй. Монгол Улс олон намын тогтолцоотой, олон намын оролцоотой парламенттай. Тиймээс бодлого, шийдлийн ялгаа байх нь зүйн хэрэг. Харин тэрхүү ялгаатай байр суурийг хуулийн гадуур шийдэх тоглолт хийх ёсгүй. Энэ бол парламентат ёсны мөн чанарт нийцэхгүй. Тиймээс хууль ёсыг чанд сахих, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллах болно гэдгээ энэхүү индэрээс илэрхийлье. Энэ ташрамд миний бие УИХ-ын даргын суудлыг дараагийн албан тушаалд хүрэх шат гишгүүр болгож ашиглахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

УИХ-ын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй үүрэг хариуцлага. Та бидний хэлсэн үг, гаргасан авир өдөр бүр монгол айл өрхийн хойморт урилгагүй нэвтэрч, төрдөө итгэх итгэлийнх нь галыг бадрааж, эсхүл унтрааж, урмыг нь хугалж байдгийг байнга санаж байгууштай. Өнөөдөр монголын ард түмэн УИХ-ын гишүүдээсээ өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгаа нь зүй ёсны хэрэг. Би түмнийхээ төлөө зүтгэнэ гэж төрдөө тангараг өргөсөн аавын хүүхдүүдийг үзэл бодол, итгэл үнэмшил, нам, эвслээр нь алагчилж үзэхгүй. Ард түмнийхээ итгэлийг дааж, монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөж, хүлээсэн үүрэг, үүрсэн ачаандаа эзэн болж, ажлаа хариуцлагатай сайн хийж байгаа төрийн түшээдээ түшиж, дэмжиж ажиллах болно. Харин УИХ-ын гишүүний ажлаа хийдэггүй, хууль тогтоох ажилдаа хайхрамжгүй хандаж, хурлаа тасалдаг, ёс зүйгүй авирладаг гишүүдийн толгойг илэхгүй гэдгээ ч хэлье. Парламентат ёс, парламентын ардчилал бол Монголын ард түмний Үндсэн хуулиараа хийсэн сонголт. Энэ сонголтыг бид ямагт хүндэтгэх, бататгах, хамгаалах, парламентын дархлааг бэхжүүлэх үүрэгтэй.

Эрхэм хүндэт гишүүд ээ,

Монгол Улсад тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэх оновчтой, зөв арга бол хувь улс төрчдийн хүсэл зоригийг хуулиар хязгаарлах, улс орныг хуулиар удирдах, гагцхүү хууль засаглах, хууль хэрэгждэг байх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Харамсалтай нь өнөөдөр хариуцлага нэхдэг дэг журам төрийн бүх шатанд суларсан байна. Хууль батлаад, мартдаг явдал одоо бараг зуршил болжээ. “Монголын хууль гурав хоног” гэсэн өөр цаг үед, өөр утгаар үүссэн муухай хэллэг өдгөө бидний бодит байдал болж байгаад Та бид дүгнэлт хийх цаг болсон байна. Бид олон жил хүн засаглахгүй, хууль засаглах ёстой гэж хоосон ярилаа. Гэтэл хууль засаглахын нэг чухал эх үндэс болсон хууль өөрөө хэрэгжихүйц байх ёсыг тогтоож чадаагүй байна. Хуулийн хэрэгжилт муу байгаагийн нэг ноцтой шалтгаан Та бидний баталж байгаа хуульд өөрт нь байна гэсэн үг. Хүмүүсийн эрхийг хамгаалсан хуулийг хүмүүс хэрэгжүүлэх төдийгүй хамгаалалтандаа авдаг учраас хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлахдаа хүний эрх, эрх чөлөөнөөс эх үндсээ авсан эсэхийг нягтлан шалгах, улс орны нийтлэг эрх ашгийг чухалчлах, ард түмний өмнө тулгарсан асуудлыг оновчтой, шуурхай шийдвэрлэхэд УИХ-ын үйл ажиллагаа чиглэх ёстой.

Эрхэм хүндэт гишүүд ээ,

Дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтууд манай улсын нийгэм, эдийн засагт нөлөөлж эхлээд байна. Ийм эгзэгтэй үед үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлж, урьтаж мэдэх, тосож бэлдэх, тэсэж давах стратегийг цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч байна. Ийм цаг үед төрийн гадаад, дотоодын бодлогын үндсийг тодорхойлдог Монгол Улсын төлөөлөгчдийн дээд байгууллага болох УИХ-ын үүрэг, хариуцлага онцгой өндөр байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Эрхэм гишүүд ээ,

Миний бие олон монголчуудынхаа адил эгэл боргил амьдралд өсөж, хагацал зовлонд хат сууж, хайр энэрэлд хүмүүжин бойжиж хүн болсон эгэл нэгэн. Хар залуу наснаасаа хувийн хэвшилд хүчин зүтгэж, ар гэрээ засаж, ажил бизнесээ босгож, монгол хүн хичээвээс хийж бүтээж чаддаг гэдгийг эрчим хүч, авто замын салбарт бүтээн байгуулалт хийж явахдаа яс махандаа тултал ойлгож, ухаарсан мянга мянган монгол хүний нэг. Тийм ч учраас эгэл амьдрал, хувийн хэвшлээс төрд орж ирсэн хүний хувьд амьдралын төлөө хичээн зүтгэж буй ард олныхоо, ажлын байр бий болгож, татвар төлж, баялаг бүтээж буй хувийн хэвшлийнхний өмнө тулгамдаж буй асуудал, тулгарч буй зовлон, жаргалыг хэнээс ч дутахгүй мэдэх учраас татвар төлөгчдөө, ажлын байр бий болгон, баялаг бүтээж байгаа бүтээлч иргэдээ байнга дэмжин ажиллах болно.

Энэ цаг үед малчид маань мал сүргээ мэнд хаваржуулж, төл бүрэн хүлээн авахаар идэх хоол, унтах нойроо умартан зүтгэж байна. Тариаланчид “Хаврын нэг өдөр намрын арван өдөртэй тэнцдэг” хэмээх үгийг санаж, удахгүй эхлэх хаврын тариалалтын бэлтгэлээ базаан цаг завгүй хөдөлмөрлөж байна. Улс орныхоо эдийн засгийг нуруундаа тээж яваа баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн маань гадаад орчин нөхцөл, геополитикийн байдалд санаа зовнин, ажил бизнест нь хүндрэл бэрхшээл тулгарах вий хэмээн сэтгэл түгшин суугаа. Ийм үед иргэд, аж ахуйн нэгжүүдэдээ ээлтэй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн эрх чөлөө олгож, хүнд суртлын хүлээс дарамтаас тэднийг чөлөөлж, төр улсаа цэгцлэж, засгийн бодлогоо зөв залж, иргэд сонгогчдоо төлөөлсөн шиг төлөөлж, түмэн олноо түшиж ажиллах нь Та бидний өргөсөн тангарагаараа хүлээсэн үүрэг, үүрэх ёстой ачаа гэдгийг цохон тэмдэглэж хэлье.

Эрхэм гишүүд ээ,

Энэ хаврын чуулганаар монгол хүн баялгийнхаа эзэн байх эрх зүйн шинэтгэлийг хийж, баялгийн өгөөжийг ард түмэндээ ахиу хүртээх бодитой шийдлийг хуульчлан баталгаажуулах их ажил хүлээгдэж байна. Олон улсын байдал, гадаад орчин нөхцөлөөс шалтгаалан импортын зарим бараа бүтээгдэхүүн, тэр дундаа шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй эрсдэлийг хязгаарлахад Улсын Их Хурал, Засгийн газрын хурдтай хамтын ажиллагаа нэн чухал байгааг анхаарч ажиллавал зохино. Манай улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, сүү, гурил, төмс, өндөгнийхөө хэрэгцээг дотоодоос зуун хувь бүрэн хангадаг болсон нь сайшаалтай.

Гэхдээ энэ хавар төв суурин газар махны үнэ өдрөөс өдөрт өсөж, иргэдийн амьжиргаа, инфляцын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бодитой нүүрлээд байна. Энэ бүх сорилт бэрхшээлд хурдтай, зөв шийдэл гаргаж, асуудлыг бага дээр нь алгуурлалгүй шийдэх нь чухал гэдгийг дахин сануулья. Татварын ачааллыг бууруулж, засаг төрийн гар харахгүй ажил амьдралаа авч яваа хүмүүсээ дэмжиж, төрийн оролцоог багасгаж, зах зээл дэх шударга өрсөлдөөнийг тэлэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс гэдгийг дор бүрнээ санаж хичээн зүтгэхийг уриалж байна.

Эрхэм хүндэт гишүүд ээ,

Ард түмэн хаана байна тэнд УИХ байх ёстой. Ард түмнээ төлөөлөн хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, сахилга дэг журамтай, Үндсэн хуулиа дээдлэн ажиллахыг Та бүхнээс хүсье. Энэ цаг үед Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаас үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэн, улс төрийн тогтвортой байдал, өндөр ёс зүй, ажлын хариуцлага, эв эеийг байнга сануулан шаардаж байгаа монгол төрийн тэргүүн, Ерөнхийлөгчдөө баярлалаа. Төр засгийн хүнд суртлын чөдөр тушааг тасчиж, иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг бодит утгаар нь олгохын төлөө “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлэн, хурдтай ажиллахыг эрмэлзэж буй Ерөнхий сайдаа дэмжин ажиллах болно. Иргэд олон нийтийн дуу хоолой, ард түмэн засаглах ардчилсан нийгмийн индэр болсон Улсын Их Хурлын гишүүдэдээ дахин талархал илэрхийлье.

Бид Монгол гэсэн нэг л эх оронтой. Монголын төлөө цохилох халуун зүрхтэй ард түмэн. Саруул ухаан, гэгээн оюунаар монгол хүний нэр төрийг дэлхий дахинд өргөж, өнөөгийн Монголоо ирээдүйн сайханд хөтлөн дагуулж яваа монгол түмэндээ эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ цагийн түүчээ, хүчирхэг Монголыг цогцлоох зүтгэх хүч нь болсон монгол хүний суу алдар бадрах болтугай" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top