x

БНХАУ болон ОХУ Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаахад хамтран ажиллана

БНХАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд ОХУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Ван И ням гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа мэдэгдсэнийг БНХАУ-ын ГХЯ уламжилсан байна.

Ормузын хоолойн тээврийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх үндсэн арга зам бол талууд нэн даруй гал зогсоох хэлэлцээрт хүрэх явдал гэдгийг Ван И онцлон тэмдэглээд, Хятадын тал бүс нутгийн халуун цэгүүд дэх зөрчил мөргөлдөөнийг яриа хэлэлцээ хийх замаар буюу улс төрийн аргаар шийдвэрлэхийг тууштай дэмжиж ирснийг дурджээ.

Хоёр орны Гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ормузын хоолой болон түүний орчим дахь арилжааны хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах тухай Бахрейны тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураахаас өмнө утсаар ярилаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ван И сайд С.Лавровтой ярилцахдаа, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд Хятад болон Орос улс нь "бодитой, тэнцвэртэй байр суурь баримталж, олон улсын хамтын нийгэмлэгээс илүү их ойлголт, дэмжлэг авахыг эрмэлзэх" ёстой хэмээн хэлжээ.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ, талууд нэн даруй гал зогсоох болон "улс төр-дипломат яриа хэлцээг эхлүүлэх" арга замуудыг хэлэлцсэн гэв. "Мөн дэлхийн тулгамдсан асуудлууд, тэр дундаа Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын "өдөөн хатгасан түрэмгийлэл"-тэй холбоотой асуудлаар хоёр улсын байр суурь нэгдмэл байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн" гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

БНХАУ Ойрх Дорнод болон Персийн булангийн бүс нутагт нэн даруй гал зогсоохыг удаа дараа уриалсаар ирсэн юм. Тус бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд үүний улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойн хөдөлгөөн үндсэндээ зогсоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top