x

"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц хүний өмч болох гэж байна

Үлгэр ингэж эхэлдэг. “Эрт урьд цагт долоон бор оготно амьдарч байжээ, ах дүү долуулаа юмсанжээ. Алгын чинээ газартай байжээ, алгын чинээ газар дээр нь атгын чинээ цас оржээ. Атгын чинээ цасаа цэвэрлэж байгаад хуруун чинээ шар тос олжээ” гэж...

Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Зүүн салааны хуучин эцэст байрлах “Цэвэр хөрсний шим” Дундын хоршооны агуулах буюу дамжуулан ачих зоорийн үйл ажиллагаатай танилцав. Таван айлын газар дээр баригдсан 600м2 агуулахад 1200 тонн төмс, хүнсний ногоог нэг дор хүлээн авах чадалтай, хоёр корпустай агуулах ажиллаж байна. Салхиар ажилладаг автоматжуулсан хөргөлтийн системтэй. Энд Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан уул, Завхан аймгийн 13 суманд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог татаж, экологийн цэвэр орчинд тарьж ургуулсан эрүүл, чанартай хүнсээр нийслэлчүүдэд үйлчилдэг. Агуулахын үүдэнд 2-3 ачааны машин эгнээд зогсчихсон залуус ногоо буулгаж байхад дотор талд ажлын хормогчтой бүсгүйчүүд цэвэрлэгээ, савлагаан дээр амсхийх завгүй.

Дундын хоршооны ажлын алба буюу гүйцэтгэх багийн 30 орчим ажилтан өдөр тутмын үйл ажиллагаагаа авч явдаг. Агуулахын ажилтан, савлагаа цех, хагас боловсруулах цех, борлуулалт, түгээлт, санхүүгийн хэлтэс, удирдлагын багийнхан эрвийхээрээ ажиллаж,  угааж цэвэрлэсэн шинэхэн ногоог өдөрт нь савлаад өглөө бүр нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж байна. Өнөөдөр “Цэвэр хөрсний шим” хоршоогоор овоглосон шинэхэн ногоо, монгол төмс, байцаа, шүүслэг лууван, Завханы улаан хальст сармисыг амтлаагүй хүн нийслэлд цөөхөн байх. Хүнсний бүх том сүлжээ дэлгүүрүүд, жижиглэн борлуулагчид нийлээд 100 гаруй цэгээр борлуулагдаж байна.  

Газар тариалан эрхлэгчдийн хувьд ургуулсан ногоогоо хадгалах, зах зээлд борлуулах нь хамгийн том сорилт болдог. Тариаланчдын олонхи нь 3 хүрэхгүй га-д бага хэмжээгээр тариалдаг учраас дан дангаараа тээвэрлэлт хийх, зах зээлд хүрэх боломж хомс. Тиймээс сайн дураараа нэгдээд, хөрөнгө хүчээ нийлүүлээд дундын хоршоо хэлбэрээр ажилладаг болж. “Цэвэр хөрсний шим” хоршоог 2018 онд есөн гишүүнтэй байгуулжээ. Анхан шатны долоон хоршоо, орон нутгийн нэг компани, нэг төрийн бус байгууллага. Одоо бол 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, хувь тариаланчид нийлсэн 100 гаруй гишүүнтэй том айл. Дундын өмч хөрөнгөтэй, хамтын удирдлагатай, хяналттай.

Хоршоо нь гишүүдийнхээ ургуулсан төмс, хүнсний ногоог нийслэлд худалдан борлуулах, агуулах саваар хангах ажлыг хариуцдаг. Эхний жилдээ 450 мянган тонн төмс, хүнсний ногоо худалдан борлуулж байсан бол өнөөдөр борлуулалтын хэмжээ болон харилцагчдын тоо 10 дахин нэмэгдсэн байна. Бүтээгдэхүүний үнэ, үйл ажиллагааны зардлаа хасаад жил бүр ноогдол орлого хуваарилдаг. Сүүлийн жилд 400 гаруй сая төгрөгийн орлого хуримтлуулж, гишүүддээ хуваарилсан гэж ярьж байна. Үйл ажиллагаа явуулаад долоон жил болоход Нийслэлийн тэргүүний хоршоо, ХХААХҮЯ-ны шилдэг хоршоогоор дараа өргөмжлөгдөж, 2025 онд “Улсын тэргүүний хоршоо”-гоор шалгарчээ. Дотооддоо шилэгдээд зогсохгүй хилийн дээс ч алхаж, Зүүн өмнөд Азийн орнуудын хоршоологчдын байгууллагаас зохион байгуулдаг шалгаруулалтад оролцсон 300 хоршооноос шилдэг хоёр хоршооны нэгээр шалгарч, Монголын хоршоологчдыг төлөөлөн Тайланд улсад өөрсдийн туршлагыг танилцуулжээ.

Шагайн чинээ шар тос нь хэний аманд орчихов?

Хоршооны үйл ажиллагаа амжилттай явсны үр дүнд Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Монгол ногоо” хөтөлбөрт хамрагджээ. Төслийн санхүүжилтийг дундын хоршооны үйл ажиллагаа, чадавхыг сайжруулахад зарцуулахаар олгож, төслийн зохицуулагчаар “Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо” ТББ ажилласан юм байна.

Ингээд 2019 онд “Цэвэр хөрсний шим дундын хоршоо, “Жаргалант арвин ургац” хоршоо, “Нямбайгаль даваа” ХХК, “Элит үр” ХХК, “Ньюкроп” ХХК зэрэг таван ААН дундаасаа хөрөнгөө нийлүүлж, өмнө нь түрээсээр ашиглаж байсан агуулахынхаа байрыг таван айлын хашааны газартай хамт /3296м2 газартай 600м2 талбай бүхий агуулах/ иргэн Б.Амарсанаа, Б.Уянга, Б.Оюун-Эрдэнэ, Б.Батзориг нараас 280 сая төгрөгөөр худалдан авч, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Агуулахын барилгыг хүчитгэн засварлах, үйлдвэрлэлийн цех байгуулах, оффисийн хэсгийг шинээр барихад 200 гаруй сая төгрөгийн хөрөнгийг хоршооны гишүүд нэмж оруулсан байна.

Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбооны тэргүүн Т.Төрмандах

2023 онд төсөл хэрэгжиж дуусаад Швейцарийн нөхөд буцсаны дараа хоршооныхон төслийн үр дүнгээр бий болсон хоршооны хөрөнгийг шилжүүлж авах хүсэлтээ Фермерүүдийн холбоонд тавьсан ч энэ ажил хийгдэлгүй өнөөдрийг хүрчээ. Холбооны зүгээс “Хандивлагчтай байгуулсан гэрээний дагуу 2028 он хүртэл эзэмшигчийг солихгүй” хэмээн хойшлуулсаар ирсэн ч хоёр талаас байгуулсан гэрээ, санамж бичигт “2028 оныг дуустал үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй” гэж тусгасан байдаг. Харин үнэн хэрэгтээ өнгөрсөн хугацаанд агуулахыг барилгыг Фермерүүдийн Холбооны, доорх газрыг нь холбооны тэргүүн Т.Төрмандахын өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсныг хожим олж мэджээ.

Агуулахын барилгыг газрын хамт худалдан авах гэрээнд /2019.09.25/ хоршоологчдыг төлөөлж холбооны гүйцэтгэх захирал Т.Төрмандах гарын үсэг зурсан бөгөөд үүнээс хойш жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2020 оны тавдугаар сард СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригтой хуйвалдан доорх газрыг нь өөрийн нэр дээр  шилжүүлж, эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Ингээд хоршооны гишүүдийн бүтэн долоон жил хөдөлмөрлөсөн үр дүн, өгөөж нь хоршоологчдод биш, харин “төсөл хэрэгжүүлэгч” нэртэй тендерчдийн гараар ороод явчихсан байна.

Энэ тухай “Цэвэр хөрсний шим” Дундын хоршооны тэргүүн Г.Галбаатар:

-“Зөвхөн ганц манай хоршоон дээр ийм зүйл болоод байгаа юм биш. Орхон сум, Борнуур сумын тариаланчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, техникийн тусламж үзүүлэхээр байгуулсан extension төвүүдийн доорх газруудыг бүгдийг нь Т.Төрмандах  гэдэг хүн өөрийн нэр дээр авчихсан байна. Төсөл дуусангуут төслийг хэрэгжүүлэгч нэртэй мэдээлэлд ойр хүмүүс завшаад дуусдаг жишиг байна. Газар байхгүй бол бид яаж үйл ажиллагаагаа явуулах юм бэ? Нэг л өдөр “Та нар наад агуулахаа буулгаад ачаад яв, газар дээрээ би өөрийнхөө юмыг барина аа” гэх нь байна шүү дээ.

Ийм үйл ажиллагаа болж байна шүү гэдгийг бид хоршооныхоо гишүүдэд, бусад хоршоологчиддоо ч гэсэн сэрэмжлүүлж, мэдээллийг хүргээд явж байгаа. Энэ сарын 15-нд бүх гишүүдийнхээ хурлаар хэлэлцүүлнэ.

Гэтэл нөгөө талаас хоршоон дотор орж ирээд үймүүлэх, хоршооны удирдлагыг гартаа авах гэсэн оролдлого тасрахгүй байна. Бизнесийн хамтрагчид, ангийн найзууд, дүү нараа хоршоонд оруулж ирээд, дундаас хутгаад, үймүүлээд байна. Хоршооны удирдлагыг унагана, гартаа авна гэсэн бодлого явуулж байна. Энэ хүмүүст хоршооны ирээдүй, гишүүдийн эрх ашиг ямар ч хамаагүй байна. Ямар нэг төсөл, хөтөлбөрийн ард дандаа тэрийг хэрэгжүүлж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүсийн хувийн ашиг сонирхол түрүүлж явдаг юм байна. Бид энэ хүмүүсийн эрх ашгийг хангах гэж хөдөлмөрлөөгүй биз дээ. Хоршоологчид ажлаа хийгээд борви бохисхийх завгүй явахад араар нь ийм л юм болдог юм байна. Хоршооны гишүүд, хоршоологчдод үр өгөөж нь наалдахгүй байна” хэмээн ярив.

Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ. /Хоршооны тухай хуулийн 3.1/ Гэтэл “Цэвэр хөрсний шим” дундын хоршооны Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоотой байгуулсан гэрээнд “Энэхүү гэрээ нь “Монгол ногоо” төслөөс дундын хоршоогоор дамжуулан ногоочдыг сургалтанд хамруулах, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, стандарт нэвтрүүлэх, харилцагч байгууллагуудад зориулсан маркетингийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” гэсэн байна. Түүнээс биш төслөөс ашиг хүртэгч нь Фермерүүдийн холбоо биш, хоршооны гишүүд.

Гэтэл хоршооны гишүүдийн мэдээлэлгүй байдлыг ашиглаж хоршооны гишүүн, ашиг хүртэгч болоод, эцэст нь хөрөнгийг нь булаан авахдаа тулаад явж байна гэдэг нэгдүгээрт ашиг сонирхлын маш том зөрчил. Хоёрдугаарт гэвэл гэмт хэрэг. Т.Төрмандах гэдэг хүн “Монголын Хөдөөг Дэмжих Фермерүүдийн холбоо” ТББ-ыг 2016 онд анх улсын бүртгэлд бүртгүүлж, найман гишүүнтэй, “00” төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулсан юм байна. Гэтэл үүнээс хойш ХХААҮЯ-наас зарласан бүх тендерт ялдаг, тэгээд хэрэгжүүлсэн төслүүд нь бүгд ардаа асуудалтай явж ирж. Үүнийг Т.Төрмандах гэдэг хүн ганцаараа, дангаараа хийнэ гэж байх уу? Салбарын яам, агентлагуудийн дарга нар ард нь зогсож байдаг юм биш биз. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 (149.22.85.83)
    Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 Caluaine Muelear Oxidize is one of the most demanded products in the metal or chemical processing sector, This product is used for crushing and processing precious metals and semi-precious stones. It is used for processing precious and semi-precious stones, crushing metals in the chemical industry. this makes it easier to break nails with bare hands after 10-20 seconds of immersion. Heavy water changes the properties of the metal, making it brittle. But at the moment of evaporation of heavy water, the rock returns to its previous state. Caluanie Muelear oxidize, made in America. our company has an exclusive contract for the supply of Caluanie in USA and Worldwide. -Type: caluanie muelear oxidize -Density: 1600 g / l and 1.944 g -Weight: 1650 g / l 1900 g -Manufacturer: USA, -Expiry date: no expiration date -Characteristics: Embrittlement of metals does not interact with other chemical components -Do not burn your hands -Designed for reusable use -Shipping: Worldwide Delivery CONTACT IF INETERESTED We supply other chemicals as well such as SSD, MECURY, Mercury metal (from latin hydrargyrum = liquid silver) is shiny and silvery and the only metal that is liquid at room temperature. Mercury metal is known since ancient times, when it was believed to be something magical and also a cure for everything. More recently Mercury metal was and still is used in thermometers and barometers and in amalgams as filling for our teeth. Elemental mercury and many of its compounds are very toxic, so it should be avoided and not be used, if there are alternatives. Mercury metal can be sold only in small quantities and perfectly sealed for laboratory or display use. CONTACT IF INTERESTED Contact Information Telegram: @Ranko3222 WhatsApp : +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/
    2026 оны 04 сарын 14 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (105.119.38.217)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (105.119.38.217)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 15 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 10 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 14 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 18 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top