x

Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга хэцүү, хойт эхийн нударга хэцүү” гэдэг л болж байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдөр АН-ын 36 жилийн ой тохиож байна. Мөн намын Их хурал болно. Их хурлаараа ямар асуудлууд хэлэлцэх бол, мөн Их хуралд хэчнээн хүн сонгогдсон бэ?

-Ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэд, АН-ын үе үеийн, мянга мянган гишүүд, дэмжигчид, та бүхэнд Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны түүхт 36 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Намын Их хуралд 1800 орчим төлөөлөгч сонгогдсон гэсэн мэдээлэл байна. Ямар асуудал хэлэлцэх нь Их хурлын үеэр шийдэгдэх асуудал болов уу гэж бодож байгаа. Тухай бүрд нь асуудлуудаа хэлэлцээд шийдээд явах болов уу.

-Төр, засгийн удирдлага, кабинет шинээр бүрдлээ. Энэ шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн харж байна вэ?

-УИХ-ын дарга, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний хувьд цаг алдалгүй улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Хамгийн ойрын хугацаанд анхаарч, шийдвэрлэх ёстой асуудалд үнийн өсөлт, гадаад орчноос ирж буй шокоос иргэдийн амьжиргаа, эдийн засгаа хамгаалах асуудал орно. Харин дунд хугацаанд эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулж, цаашид нүүрс, зэсээс хэт хамааралтай байдлыг бууруулах, эдийн засгийг төрөлжүүлж, авлига, засаглалын хямрал үүсч буй тогтолцооны асуудлыг цэгцлэхэд энэ Засгийн газар, УИХ анхаарах ёстой. Одоо сандал ширээ, улс төрийн хэрүүл хийх цаг биш, асуудлуудтайгаа нүүр тулж, шийдэл гаргах цаг үе. Шийдэлгүй улс төр, талцал хуваагдал, популизм Монгол төрийн нэр хүндийг унагаж, иргэдийн төрдөө итгэх итгэлийг бөхөөхөөс гадна геополитик, эдийн засгийн энэ ээдрээтэй үед Монгол Улсад асар их хохирол учруулах болно.

-Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ирэх хугацаанд тулгарах эдийн засгийн хүндрэлүүд үнэхээр бодитой гэж харж байна уу?

-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл “Хавар цагийн шуурга хэцүү, хойд эхийн нударга хэцүү” гэдэг шиг л байна.

Өөрөөр хэлбэл, иргэд нэг талаасаа өрийн дарамт, нөгөө талаасаа үнийн өсөлтөд дарлуулсан энэ үед Ойрхи-Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалж нефтийн үнийн өсөлтийн асар том шок орж ирж байна. Тухайлбал, иргэдийн цалин, тэтгэврийн зээл гээд нийт иргэдийн зээл 26.8 их наяд төгрөгт хүрч, гурван жилийн өмнөхөөсөө 2.2 дахин нэмэгдсэн байна. Энэ юуг илэрхийлж байна вэ гэвэл иргэдийн орлого амьжиргаанд нь хүрэхгүй, зээлээс зээлийн хооронд явж байна гэсэн үг. Үүн дээр сүүлийн саруудад үнийн өсөлт асар хүнд дарамтыг бий болголоо. Хэдийгээр инфляци 6.5 хувь байгаа боловч өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ маш их нэмэгдлээ. Иргэдийн санхүү ингэж хүндэрсэн үед Ойрхи-Дорнодод болж буй дайнаас шалтгаалж хамгийн түрүүнд түлш, шатахууны үнэ өсч, дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл бий болж байгааг би “Хавар цагийн шуурга хэцүү, хойд эхийн нударга хэцүү” гэдэгтэй адилтгаад хэлээд байгаа юм. Энэ үед Засгийн газраас иргэдийн амьжиргааг хамгаалах, түлш, шатахууны асуудлаас үүссэн үнийн өсөлтөөс ирэх дарамтыг бууруулах чиглэлд яаралтай анхаарч ажиллах шаардлагатай.

-Энэ хаврын чуулганаар танай байнгын хороо ямар эрх зүйн өөрчлөлтүүдийг хэлэлцэх вэ?

-Нэн тэргүүнд Засгийн газраас Ойрхи-Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотой авах арга хэмжээний төслийг УИХ-д оруулж ирэх болов уу гэж харж байна. Үүнийг манай байнгын хороо маш яаралтай, нягт, мэргэжлийн түвшинд хэлэлцэх шаардлагатай. Мөн татварын орчныг илүү боловсронгуй болгох, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн эдийн засаг дахь оролцоогч бууруулах чиглэлийн хуулийн төслүүд дээр бид ажиллана. УИХ, Засгийн газар байнга гал унтраах байдалтай явсаар ирсний уршиг нь өнөөдрийн нөхцөл байдал. Бид нэг түүхий эд, нэг зах зээлээс хэт хамааралтай болж, аливаа эрсдэлд өртөмтгий, эмзэг болсон байна. Иймд зөвхөн өнөөдөр тулгарч буй асуудлаас гадна цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал юм.

-Өнгөрсөн долоо хоногт танай байнгын хороогоор онгоцны түлш нийлүүлэх асуудлыг хэлэлцсэн. Энэ хэлэлцээрийг хийж байж ОХУ манайх руу тогтвортой бензин, түлш нийлүүлэх суурь болно гэдэг үнэн үү?

-Өнөөдөр түлш шатахууны үнийн өсөлтөөс гадна нийлүүлэлтийн найдвартай байдал чухлаар тавигдаж байна. Ойрхи-Дорнодын нөхцөл байдлаас үүссэн хүндрэлд Азийн орнууд илүү өртөж байгаа. Тухайлбал, Ойрхи-Дорнодын нефтийн бүтээгдэхүүнээс Хятадын хэрэглээний гуравны нэг орчим, Японы 90 орчим хувь, Солонгосын 70 орчим хувь хамааралтай гэсэн тоо баримт байна. Үүнээс болж БНХАУ гэхэд өнгөрсөн сард бензин, шатахууны экспортоо хориглож, Солонгос онгоцны түлшний экспортдоо мөн хориг тавилаа. Бензин, шатахуун тасарвал эдийн засаг зогсолтод хүрэх аюултай. Иймд бид шатахуун нөөцлөх, нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахад анхаарах ёстой. Тэгэхдээ бид энэ онгоцны түлш нийлүүлэх гэрээг хэлэлцэхдээ бензин, шатахууны үнэ, нийлүүлэлтээс гадна дотоодын зах зээл, өрсөлдөөн, аюулгүй байдлаа давхар анхаарах хэрэгтэй юм.

-Хаврын ноолуурын үнэ ямар байх бол гэж санаа зовнисон малчид их байна. Нөгөөтэйгүүр мах, ноолуураас бусад нь үнэгүй болсон малчдын хувьд амьжиргаагаа залгуулахад хүнд боллоо гэдэг. Уг асуудалд та орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд ямар бодлого, шийдэлтэй байдаг вэ?

-Сүүлийн үеийн судалгааг харахад малчдын малаасаа олж байгаа орлогын 50 орчим хувийг мах, 40 орчим хувийг ноолуурын орлого эзэлж байгаа юм. Мах, ноолуураас бусдаар малаас олж болох сүү, цагаан идээ, арьс ширний орлого бараг байхгүй шахуу байна. Энэ нь зах зээлийн дэд бүтэц, хүн хүч, технологи, боловсруулах үйлдвэрлэл хөгжөөгүй байгаагийн шинж. Та бодоод үз, дээхнэ үед малчид үхэр, хонь, ямаагаа бүгдийг нь саадаг байлаа. Гэтэл өнөөдөр цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж сүүний гарц буурсан байна. Дээрээс хөдөөд залуучууд байхгүй болж, малчдын бүл цөөрч, сааль авах зэрэг хүн бүл шаардсан ажилд хөдөөд ажиллах хүнгүй боллоо. Иймд уламжлалт мал аж ахуйг илүү технологид суурилсан, нэмүү өртгийн сүлжээг шийдсэн байдлаар хөгжүүлэхээс өөр гарц алга. Иймд малаас гарах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, нэмүү өртгийг сайжруулах чиглэлээр Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамдуудтай хамтарч ажиллан, уламжлалт мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах ёстой гэж үзэж байгаа.

-Ноолуурын хувьд...?

-Ноолуурын хувьд Цагаан алт хөтөлбөрийн дагуу угаасан ноолуурын экспортыг зогсоож, ноолуурыг самнаж гаргадаг болсноор өнгөрсөн жил самнасан ноолуурын экспорт 4.8 дахин өссөн эерэг үр дүн гарсан. Тэгэхдээ өнгөрсөн жил энэ хөтөлбөр эхлэхэд малчдын гар дээрээс авах ноолуурын үнэ огцом буурч, малчдад хүндрэл үүсч байсан. Энэ жилийн хувьд цагаан ноолуурын үнэ Сүхбаатар, Хэнтий гээд зүүн аймгуудаас эхлэн 170 мянган төгрөг орчмоос эхэлж байгаа нь үнэ ханш сайн байгаагийн шинж.

-Үнийн нэмэгдлийн эсрэг төр, Монголбанк, Засгийн газар ямар бодлого барьж ажиллах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-АНУ, Израиль болон Ираны дайнаас шалтгаалж дайн эхлэхийн өмнө баррель нь 70 орчим ам.доллар байсан нефтийн үнэ одоо 109 ам.доллар болсон байна. Энэ бол нефтийн үнэ 60 орчим хувь өссөн гэсэн үг. Үүнийг дагаад манай ОХУ-аас импортолдог бензин, түлшний үнэ нэмэгдэх болж байна. Бензин түлшний үнэ бол бүх үйлдвэрлэл, үйлчилгээний суурь өртөгт нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, ямар нэг барааг нэг газраас нөгөөд зөөхөөс эхлээд та өнөөдөр гэрээсээ гарч наашаа ирэх гэх мэт эдийн засгийн бүх үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр бензин, түлшний өртөг шингэсэн байдаг. 60 хувийн өсөлт гэдэг бол өнөөдрийн нөхцөлд, ялангуяа иргэдийн амьжиргаа ийм байгаа үед том шок. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж, эдийн засгийн идэвхжил сулрах, банкны салбарын зээлийн чанар муудах зэрэг олон хүндрэл бий болно. Тэгэхээр Засгийн газраас Монголбанктай хамтарч энэ огцом өсөлтийг зөөллөх чиглэлд анхаарч ажиллах ёстой. Юун түрүүнд мэдээж шатахууны нийлүүлэлт тасалдахгүй байхад анхаарах, үүний дараа огцом өсөлтийг аажмаар эдийн засагт хохирол багатайгаар, иргэдийн амьжиргаанд томоохон дарамт бий болгохгүйгээр зохицуулах нь чухал.

-Ер нь Н.Учралын Засгийн газар байгуулагдах үеэр олон гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Таны хувьд эрх баригч намын хагарал ямар эрх ашгаар нэгдмэл болсон гэж харж байна вэ?

-Сүүлийн бараг нэг жилийн хугацаанд эрх баригч МАН-ын дотоод зөрчлөөс болж төрийн олон ажил саатаж, иргэдийн төрд итгэх итгэл саарлаа. Энэ асуудлаар АН-ын бүлэг тодорхой байр суурьтай байгаа. Юу гэвэл эрх баригчид Монгол төрийн нэр хүнд, төрийн хүнд байж болшгүй энэ олон асуудлуудаа бүгдийг нь хуулийн дагуу шалгуулж нэг мөр болгох хэрэгтэй. Ийм л байр суурьтай байна.

-Цаашид энэ Засгийн газар дахиад унах, эрх баригчид шинээр төр засгаа байгуулах гэдэг ч юм уу ийм өрнөл улс төрд явагдвал эдийн засгийн хувьд ямар хүндрэл бий болох бол. Төр, Засгийн тогтвортой байдлыг хангахад аль талын үүрэг чухал юм бэ?

-Сүүлийн 35 жилийн хугацаанд Засгийн газрын дундаж нас 1.7 жил байсан гэж ярьдаг. Хэт улстөржилт, попролтоос болж Монголчууд бид хөгжлийн боломжоо алдаж байна. Өнөөдөр манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7300 орчим ам.доллар байна. Гэтэл хөрш ОХУ, БНХАУ болон Казахстан улсуудынх 14 мянга орчим ам.доллар буюу биднээс хоёр дахин өндөр байгаа. Солонгос, Японых гэхэд тав дахин өндөр байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл монголчуудын амьдралын чанар эдгээр орнуудаас энэ хэмжээгээр бага байна гэсэн үг. Хүн нэг л удаа амьдардаг. Ганц олдсон амьдралаа сайхан өнгөрүүлэхийг хүн бүхэн хүсдэг. Монголчууд аа, залуучууд аа бид аль болох эрт, залуу байгаа дээр нь улс орноо хөгжүүлж, хангалуун сайхан амьдруулах ёстой. Тэгэхийн тулд энэ хэт улс төржилтөө хойш нь тавьж, бодлогын мэтгэлцээн өрнүүлэн, эрүүлээр асуудлуудыг харж, урагшаа алхах хэрэгтэй байна. Бид улс орны хөгжлийн гол асуудлуудаа нам харгалзахгүй нухацтай судалж, шийдвэрлэх ёстой. Энэ бол Монгол хүн бүрийн үүрэг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (105.113.19.154)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 5 цаг 4 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top