x

Сар шинээр томууны тархалт нэмэгдэх эрсдэлтэй

ЭМЯ, ДЭМБ-аас хамтран Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл "Томуу, томуу төст өвчин нэгдүгээр сарын 3-наас дэгдэлт гарч, орон нутгаар алаг цоог байдлаар гараад байна.

Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээний 40 гаруй хувийг эзлэж байна. Үүнд томуугийн А хүрээний вирус зонхилж байгаа. 

Эмнэлгийн орны ачаалал нийслэлд нэлээн өндөр байна. Эмнэлгийн даацаас 50 гаруй хувиар хэтэрсэн байдалтай байна. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн эмнэлэг дээр нэмэлтээр тасаг гаргахаар болоод ажиллаж байна.

ЭМЯ-ний зүгээс эмнэлгүүд дээр тулгарч байгаа асуудлуудыг цаг тухай бүрд нь шийдэхэд анхаарч, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Гэсэн хэдий ч Цагаан сарын үеэр улсыг хамарсан дэгдэлт гарах эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Цагаан сарын үеэр нөхцөл байдал нэлээн хүндэрч магадгүй гэсэн төлөвтэй байгаа учраас шаардлагатай бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тиймээс бага насны хүүхдээ дагуулан гадуур гарахгүй, нэг нэгнээ тэвэрч үнсэхгүй байя гэж уриалж байгаа. Шинэ жилийн баярын дараа эмнэлгүүдийн ачаалал огцом нэмэгдсэн. Тэгэхээр Цагаан сарын үеэр болон дараа нь ачаалал нэмэгдэх эрсдэл бий.

Он гарснаас хойш хоёр аймагт амьсгалын цочмог халдварын улмаас хоёр хүүхэд нас барсан" гэв.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан О.Ариунтуяа "ДЭМБ-аас томуугийн цар тахлын бэлэн байдлыг хангах, тандалтын ажлыг 1970 оноос хийж байгаа. 

Улирлын томуугийн улмаас дэлхий даяар жил бүр нэг тэрбум хүн өвчилдгийн гурван сая орчим нь нэлээн хүндээр өвддөг. Улирлын томуугаас сэргийлэх хамгийн үр үнтэй арга нь дархлаажуулалт гэдгийг хэлмээр байна. 

Хүнд хэлбэрийн өвчтөнүүдэд ДЭМБ-аас 1,880 тун Тамифлю эмийг нийлүүлж байгаа" гэлээ.

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн эмч У.Цэвэгмэд "Томуугийн улмаас хүндэрсэн хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Манайх нэг тасгийг хаагаад ор дэлгэж хүнд хүүхдүүдээ авч байгаа. Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүдийн амьсгалын дээд зам өвчилж, гуурсан хоолойн агшилт бий болж, хүүхэд амьсгалын дуталд орох тохиолдол их байна. 

Тиймээс хүүхэд халуурах томуугийн шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ эрт хандах, халуун чанартай хүнс хэрэглүүлэх, шингэн зүйл өгснөөр заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй. 

Эмнэлгийн ачаалал их, эмч сувилагчийн хүрэлцээ муутай байна. Бидний зүгээс тэтгэвэрт гарсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг түр хугацаагаар ажиллуулах шаардлага тулгарлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 41 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top