x

Чөлөөт бөхийн Азийн аваргаас Э.Даваанасан алт, хоёр бөх хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн медальтнууд өчигдөр тодорлоо. Манай улсаас дээрх таван жингээс гуравт нь медаль хүртэв. Тодруулбал, 55 кг-д залуу мастер О.Ариунзаяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Солонгосын бөхийг ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо. Түүний хувьд ААШТ-д анх удаа оролцохдоо хүрэл медальтан болж байгаа нь энэ. Монголын тамирчдын медалийн салхийг хагалсан түүний араас 59 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа хүрлийн төлөө барилдсан ч Энэтхэгийн бөхөд ялагдсанаар V байр эзлэв.

Тэгвэл ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны домогт бөх, “Бээжин-2008” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Елена Шалыгинаг буулгаж авснаар ээлжит медалиа гардлаа. Түүний хувьд ААШТ-ээс зургаа дахь медалиа гардсан бөгөөд нэг мөнгө, таван хүрэл меадльтай болж байна.

Харин 76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд эзэн орны бөх, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медаль, ААШТ-ий гурван алт, гурван мөнгөн медальт, Азийн наадмын аварга Айпери Медет Кызыг 4:2-оор буулган авснаар Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин болов. Түүнчлэн ААШТ-ээс манай эмэгтэйчүүдийн 11 дэх алтан медалийг эх орондоо авчирлаа. Мөн тэрбээр ААШТ-ээс гурван медальтай болж байна. Өмнө нь 2022, 2023 онд дараалан хүрэл медаль хүртээд байсан юм. Ийнхүү чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Монголын төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа Бишкекийн тэнгэрт гурвантаа мандуулав.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн эмэгтэй тамирчдыг танилцуулъя.

2003 он: Олон улсын хэмжээний мастер Н.Отгонжаргал алт

2004, 2007 он: Гавьяат тамирчин Ц.Энхжаргал алт

2013 он: Гавьяат тамирчин О.Насанбурмаа

2016 он: Гавьяат тамирчин О.Бурмаа

2016 он: Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг

2017 он: Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг

2018 он: Гавьяат тамирчин П.Орхон

2021 он: Олон улсын хэмжээний мастер М.Дөлгөөн

2021 он: Олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг

2026 он: Олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 3 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top