x

УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж гишүүдийг шахжээ

Жил болгоны хавар улс төр халдаг. Жам маягийн л юм. Гэвчиг сүүлийн үест тэр халуурал алга болсон. Оронд нь аймшигтай улайсалт орж ирсэн. Сүүл рүүгээ хууль ёсны хэмжүүр, хашааг даваад алга боллоо. Тэгснээ ёс зүй ярих...

Уул нь Монгол Улс дэлхийгээс болоод өөрсдөөсөө шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийн өмнө ирээд байгаа. Лав одоо амьд байгаа хүмүүсийн урьд нь үзээгүй их хямралыг бид туулж магадгүй. 100 хувь импортын эдийн засагтай улс учир зарим хүний бодлоор хилээ Хятад, Орос хоёроо муулаад сайнаа үзэхгүй. Зүдэрч ядаж байхад Г.Занданшатар есөн сар Ерөнхий сайд хийхдээ орлогын крантуудаа хаачхаад буусан. Оюутолгойн арбитрын маргаанд унах, зарим компанийн АМНАТ-ийг 200 тэрбумаар хөнгөлсөн зэрэг нь зүдэрсэн эдийн засгийг уламхүү зутраах нь дамжиггүй. Н.Учрал дээр ачаа болж ирж буй. Дэлхийн эдийн засагт чихээ тавьж суух зуур нь шатахуун импортлогчид хэвлэлийнхний аманд мөнгө чихэж байгаад үнээ нэмчихлээ. АНУ Ираны хооронд Ормузын хоолойн дайн болж байгаа. Тэрүүгээр айлгаж байгаад нэмчихнэ лээ.

Статистикийн газраас дөрөвдүгээр сарын 6-нд: Дизель түлш ШТС-уудаар 3980-3990 төгрөг, АИ-80 шатахуун 2315-2370 төгрөгийн үнэтэй байна. АИ-92 шатахуун 2025 оны тавдугаар сарын 19-ний өдөр 2390 төгрөгийн үнэтэй байсан. Тэрнээс хойш 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл тогтмол 2590 төгрөгийн үнэтэй байв. АИ-95-ыг 2026 оны гуравдугаар сарын 16 хүртэл 3610 төгрөгийн үнэтэй байлгаад дөрөвдүгээр сарын 6 гэхэд 4010 төгрөгийн үнэтэй болгосон гэж мэдээлжээ. Одоогоор Ормузын хоолойн хямрал Монголд ирэх болоогүй. Тэр дундаа шатахуун дээр падлийгүй байна. Оростой л учир начраа олоод явахад болно гэдгийг юм мэддэг хүмүүс хэлээд байгаа. Мөнхүү махны үнэ талийсан. Шатахуун өсөхөөр махны үнэ нэмэгдэх нь зүй ёсны тооцоо.

Ийнхүү гаднаас ямар ч орлогогүй, доторх гүйлгээгээ хаах, эсхүл хасах бодлогыг Засгийн газар зарлаж байна. Аргаа барж л буй хэрэг...

Гуравдугаар сарын 16-нд УИХ-ын хаврын чуулган эхэлсэн. Сар боллоо. Шийдсэн юм нэг ч алга. Ганц хууль тойроод салж унатлаа улстөржиж байна. Тэр хууль нь Ерөнхийлөгчөөс гуравдугаар сарын 9-нд УИХ-д өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар гишүүнийг эгүүлэн татах агуулгатай. Ерөнхийлөгчийн төлөөлөгчид: Ард нийт хүсэж байгаа учраас Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнд хариуцлага тооцож эгүүлэн татах хууль санаачилсан гэж мэдэгдсээр байна. Харин УИХ-ын дийлэнх гишүүд: Ерөнхийлөгч парламентын засаглалд халдлаа гэж үзэж байгаа.

Ерөнхийлөгч зүгээс:

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёс зүйн хувьсгал хийе гэж УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилсан.

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр: УИХ-ын гишүүд ёс зүйн дүрмээр зөвхөн цалингийн 20 хувь хүртэлх хувиар торгуулдаг. Энэ бол давхар стандарт. Ард иргэдийн ирүүлж буй гомдол, өргөдөл санал ч бий. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл бол олон зүйлийг шийднэ. Ёс зүйг хэрхэн тодорхойлохыг УИХ-ын гишүүд өөрөө шийднэ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: УИХ-ын гишүүд өөрийгөө эгүүлэн татах хуулийн төслийг оруулж ирэхгүй юм байна гэдгийг бид харлаа. Ард түмний, нийгмийн хүлээж буй энэ төслийг Ерөнхийлөгч л өргөн барих юм байна. Энэ хууль үндэсний аюулгүй байдал, парламентын засаглалтай холбоотой гэсэн байр суурийг хэлцгээсэн.

УИХ талаас:

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Хууль санаачлагч болон уг хуулийг танилцуулж байгаа хүмүүсийн парламентад хандаж байгаа хандлагыг монголчууд харлаа. Үгэнд ор, эсвэл боль гэдэг байдлаар парламентад эзэн суужээ. Ерөнхийлөгчийг дагасан бүх хүн Ерөнхийлөгч болж хувирсан байна. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Ийм агуулгатай хуулийг хэлэлцэх эрх надад ч, УИХ-д ч байхгүй. Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүн болон сонгуулиар олонх болсон намын дарга буюу ердөө аравхан хүний гарт орно.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Энэ хууль парламентын дархлааг бэхжүүлэх ач холбогдолтой, сахилга бат муу байгаа учраас нэр хүнд унаж байгаа гэж асуудлыг нь зөв тодорхойлсон. Гэхдээ шийдэл чинь залхуу байна. Та бүхэн ерөөсөө хүнтэй л зууралдаад байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төрийн эрх баригч байгууллагын эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй. Тэгэхээр энэ төсөл Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн байдалд оруулж байна.

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Олон нийт ёс зүй шаардаж байгаа. Гэхдээ яг үнэндээ хуралдаа сууж байна уу, ямар үг хэлж байна гэдэг асуудал биш. Авлигатай, хулгайчидтай хариуцлага тооц гэж шаардаж байна. Үүнийг дөрөөлж, үгэнд нь орохгүй байгаа, дар гэсэн кнопыг нь дарахгүй байгаа хүмүүсийг нухчин дарж, эргээд гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй намын хэлснийг дагадаг нөхөд бүрдэнэ гэх мэтээр байр сууриа илэрхийлцгээсэн.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг баасан гарагийн өдрийн чуулганы санал хураалтаар шийдэх байв. Тэр үед АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин: АН-ын ҮБХ-ны хурал дуусаагүй тул гишүүдийн ирц хангалттай биш байна. Энэ хууль нь парламентыг хариуцлагатай болгохтой холбоотой, нөгөө талаасаа парламентын ардчиллыг эмзэг байдалд оруулж болзошгүй гэдэг шүүмж өрнөж байгаа. УИХ-ын гишүүдийн ирцийг сайжруулж, байр сууриараа саналаа өгөх боломжийг хангах үүднээс АН-ын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага хүсэж байна гэсэн. Тэгээд энэ долоо хоногийн сүүлч хүртэл хойшлоод байна.

Ингэлээ гээд Ерөнхийлөгчийн хуулийг тойрсон анир дарагдсангүй. Баасан гарагийн дахийн оройноос эхлээд амралтын өдрүүд дамнаад энд тэнд бүрчиг их яригджээ. Хуулийг дэмжүүлэх талаар гишүүдтэй машид идэвхтэй ажиллажээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал хоёр гишүүдийг “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж шахжээ. Гишүүд УИХ-ын даргын шахаанд ихээхэн дургүйцэж эмзэглэсэн байна. Тэд С.Бямбацогт хэт хүч түрж даргалах гэлээ. Ерөнхийлөгчид налж, бидэнд дээрэнгүй хандаж байна. Пүрэв гарагт санал хураалгачих байсан. Гэтэл барьж байгаад нөхцөл бүрдэхийг хүлээлээ. Ерөнхийлөгийн хуулийг дэмж гэж гишүүдэд тулгаж байна гэж өөр зуураа шивнэлдэж. Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал ч: Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихгүй бол МАН муухай харагдах гээд байна хэмээн гишүүддээ үүрэг болгосон гэх мэдээлэл түгсэн.

Хариуд нь: МАН-ын гишүүд бололтой, УИХ-ын даргаар өөр хүнийг томилох нь зөв юм байна гээд гарын үсэг зурах ажлыг эхлүүлсэн мэдээ байна. Мөнхүү: Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах санаачилга АН-ын нэг гишүүн эхлүүлээд гарын үсэг цуглуулаад эхэлж. Гэвчиг Н.Учралтай холбоотой гарын үсэг Ерөнхийлөгчийн хуулиас өмнө эхэлсэн гэж сонстож байна.

Базах нь ээ: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас болоод дахиад л УИХ-ын даргыг, ахиулаад Ерөнхий сайдыг солих процесс өрнөж магадгүй нь дээ…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • эм (150.228.177.0)
    hoer holduu dagznuud samarna daa
    2026 оны 04 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top