x

Япон Улсын Элчин сайдын өргөмжлөлийг гурван эрхэмд гардууллаа

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслол өчигдөр боллоо.

Уг өргөмжлөлийг Монгол, Япон хоёр орны харилцааг бэхжүүлэх, иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог.

Энэ удаагийн өргөмжлөлийг Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор У.Загдцэсэм, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй нарт гардуулав.

Ёслолыг нээж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара хэлэхдээ, “Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон 2022 онд хоёр орны харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгон шат ахиулж, хоёр талт харилцаа, бүхий л салбарт өргөжин хөгжиж ирлээ. Өргөмжлөл хүртэж буй гурван эрхэм хэл шинжлэл, дүрслэх урлаг, япон судлал хэмээх өөр өөрсдийн салбарт хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, Япон Улстай найрамдалт, итгэлцсэн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувиар Япон Улсын Засгийн газрыг төлөөлөн хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүгдэд гүн талархал илэрхийлэхийн хамт энэхүү өргөмжлөл цаашид улам өндөр амжилт гаргахад тань урам зориг өгч, дэмжлэг өгөх аваас туйлын их баяртай байх болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав арьсан урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд 2020 оноос хойш тус галерейн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм. Монголын урлаг, соёлын хөгжлийг сурталчлан таниулахын төлөө өргөн хүрээний олон талт үйл ажиллагаа явуулж иржээ. Тухайлбал, Япон Улсын ЭСЯ-тай хамтран, 2022 онд “МАНГА-ХОКҮСАЙ-МАНГА: Орчин үеийн манга /Японы зурагт ном/-гийн өнцгөөс харсан Хокүсай манга” болон “I Love Sushi” хэмээх Япон сангийн дэлхийг тойрон аялах нүүдлийн хоёр үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан байна. Мөн Японы урлагийн байгууллагуудтай хамтран олон сонирхолтой үзэсгэлэнг тогтмолжуулан зохион байгуулсны зэрэгцээ Монгол арт галерей хоёр орны уран бүтээлчдийг холбох чухал гүүр гэдгээрээ танигдсаныг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара онцлон тэмдэглэв.

Энэ үеэр Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав хэлэхдээ, “2019 оноос хойш Монгол арт галерей Монголын дүрслэх урлагийн салбарт бодитой хувь нэмэр оруулж, гадаад харилцаагаа идэвхтэй өргөжүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Бид Япон Улстай соёл, урлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч, анхны томоохон ажлынхаа нэг болгон Япон Улсын ЭСЯ-тай хамтран “Хокүсэй Манга” олон улсын аяллын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан юм. Дэлхийн олон орноор аялдаг тус үзэсгэлэнгийн  25 дахь орон нь Монгол Улс болж, манай үзэгчдэд хүрсэн нь онцлох үйл явдал байлаа. Цаашлаад япон уран бүтээлчидтэй өргөн хүрээнд хамтран ажиллаж, Японы гэрэл зурагчинтай хамтран “Smile” үзэсгэлэн, Японы арьсан урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчдийг урьж “Нүүдэлчин” фестивалийн үеэр үзэсгэлэн, сургалт зохион байгуулсан. Бид нийт 20 орчим үзэсгэлэнг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ Монголын 60 гаруй зураачийг Япон Улсад танилцуулах, арт аялал зохион байгуулах, Японы галерей, музейн орчинд бүтээлүүдийг нь дэлгэх зэргээр ажиллаж, монгол уран бүтээлчдийг олон улсын түвшинд гаргахад ихээхэн анхаарч байна. Цаашид бид Японы дүрслэх урлагийн онцлог чиглэлүүд, тэр дундаа зураасан зураг, уламжлалт болон орчин үеийн урлагийн урсгалыг гүнзгийрүүлэн судлах, мэргэжилтэн, багш нарыг урьж сургалт, солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэхээр зорьж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор У.Загдцэсэм ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд япон судлалаар мэргэшсэн судлаач юм. Тэрбээр Японы улс төрийн тогтолцоо, ардчиллын түүх, эдийн засгийн бодлого болоод уламжлалт соёлыг судалж, үр дүнг нь монголчуудад танилцуулж иржээ. Тухайлбал, өнгөрсөн онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатны хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхийн өмнө телевизийн нэвтрүүлэгт оролцон, Японы Эзэн хааны ордны түүх болоод энэхүү айлчлалын ач холбогдлын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн нь монголын ард түмэн Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд Хатныг халуун дотноор хүлээн авахад нөлөөлсөн хэмээн үзэж буйгаа өргөмжлөл гардуулах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара тодотгож байв.

Доктор У.Загдцэсэм өнгөрсөн оны 11 дүгээр сард “Монгол Улсын тогтвортой хөгжилд Япон Улс, Монгол-Японы хамтын ажиллагааны нөлөөлөл /1990-2024 он/” сэдвээр олон улс судлалын докторын зэрэг хамгаалжээ.

ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, хэл шинжлэлийн доктор, профессор Ж.Бат-Ирээдүй Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм. Тэрбээр 2008-2011 онд Токиогийн Гадаад судлалын их сургуульд зочин профессороор ажиллахдаа олон япон оюутанд монгол хэл заан сургаж, хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулах боловсон хүчнийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн япон судлалын эрдэмтдийн эрдэм шинжилгээний харилцааг идэвхтэй өрнүүлж, олон тооны хамтарсан судалгаа, хамтын бүтээлийг хэвлэн нийтэлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top