x

Хан-Уул дүүргийн цагдаагийн эмэгтэй алба хаагчидтай уулзаж, нийгмийн асуудлыг нь хэлэлцлээ

Хан-Уул дүүрэгт орон сууцны хороолол ихээр баригдаж байгаатай холбоотойгоор хүн амын хэт төвлөрөл үүсэж буй. Энэ хэрээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ихэссэн.

Үүнтэй уялдуулан цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг дэмжих шаардлага үүсэж байна. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар цагдаагийн алба хаагчдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үүрэг гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, тэр дундаа эмэгтэйчүүдийн нийгмийн хангамжийг сайжруулахад шаардлагатай зүйлсийн талаар хэлэлцэж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн энэ үеэр эх орон, иргэдийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж буй шилдэг найман хаагчийг шагнаж урамшуулсан юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр "Өдгөө Хан-Уул дүүрэгт 336 мянга гаруй хүн оршин сууж байна. Суурьшлын бүс тэлж байгаагаас үүдэн тус дүүргийн хүн ам сар бүр 3 мянга орчим хүнээр нэмэгдэж байгаа талаар судалгаа гарсан. Гэмт хэрэг, зөрчлийг бууруулж байж амар тайван Улаанбаатар хотыг цогцлооно. Иймд алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх шаардлагатай" гэв.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газар нь хоёр хэлтэстэй бөгөөд 390 алба хаагч, ажилтантай. Үүнээс 19.5 хувь буюу 76 нь эмэгтэй алба хаагч байна. Тус эмэгтэй алба хаагчдын зүгээс дараах саналыг дэвшүүллээ. Тодруулбал,

Ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах;

Аюулгүй байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор техникийн болон аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх;

Ур чадвар дээшлүүлэх сургалтын боломжийг өргөжүүлэх;

Гудамж, зам талбайн камерын системийг сайжруулах;

Алба хаагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд сэтгэл зүйчийн өрөөний асуудлыг шийдвэрлэх;

Алба хаагчид гэр бүлдээ бага цаг зарцуулдаг тул хүүхдүүд болон өөрсдийнх нь боловсрол, эрүүл мэндэд анхаарах боломжийг дээшлүүлэх;

Нийгмийн баталгааг нэмэгдүүлэх хүрээнд орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэг саналыг дэвшүүлсэн юм.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр алба хаагчдын асуултад хариулж, "Санал, хүсэлтийг хүлээн авч, бүх талаар дэмжиж ажиллана. Мөн нийслэлийн чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжлах болно" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top