x

Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна

Болгарчууд өнөөдөр сүүлийн таван жилийн хугацаанд найм дахь удаагаа болж буй парламентын сонгуульд саналаа өгч байна.

Энэ удаагийн сонгуульд Оросыг дэмжигч ерөнхийлөгч асан Румен Радев ялах магадлал өндөр байгаа бөгөөд тэрбээр сул дорой, богино настай засгийн газрууд ээлж дараалан байгуулагдаж байгаа явдлыг зогсоож, газар авсан авилгатай тэмцэнэ гэж амлажээ.

Европын холбоонд шүүмжлэлтэй ханддаг, сөнөөгч онгоцны нисгэгч асан Р.Радев нь Оростой хийж буй дайнд Украинд цэргийн дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцдэг бөгөөд тэрбээр сонгуульд нэр дэвшихийн тулд нэгдүгээр сард ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон байна. Энэ удаагийн ээлжит бус сонгууль өнгөрсөн оны 12 дугаар сард олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын улмаас өмнөх засгийн газар огцорсны дараа болж байгаа юм.

Нийгмийн сүлжээн дэх чадварлаг сурталчилгаа, их хэмжээний санхүүжилт болон тогтвортой байдлыг амласан нь 6.5 сая орчим хүн амтай Балканы энэ улсад Р.Радевын дэмжлэгийн түвшнийг нэмэгдүүлжээ. Болгарын сонгогчид ойр ойрхон болж буй ээлжит бус сонгуулиудаас, мөн авилгад идэгдсэн гэж үзэж буй хэсэг бүлэг хуучин улстөрчдөөс залхсан байна.

Тус улс нэгдүгээр сараас еврог үндэсний мөнгөн тэмдэгтээ болгон хэрэглэж эхэлснээс хойш амьжиргааны өртөг гол асуудал болоод байна. Өмнөх засгийн газар татварыг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхийг тусгасан төсвийг эсэргүүцсэн жагсаалын улмаас унасан юм. 

Энэ нь сонгогчдын хувьд Москватай харилцаагаа сайжруулах эсвэл Оросын нефть, хийн нийлүүлэлтийг Европ руу сэргээх тухай Радевын уриалгуудаас илүү чухал асуудал болж байгаа бололтой. “Би улс төрд шинээр гарч ирж буй энэ генералыг дэмжинэ. Шинэ зүйл байвал бид туршиж үзэх хэрэгтэй” гэж өсөн нэмэгдэж буй амьжаргааны өртөгт санаа зовж буй 37 настай төрийн албан хаагч Георги Божков хэллээ.

Баасан гаригт явуулсан санал асуулгаар Радевын “Прогрессив Болгар” нам 35 орчим хувийн дэмжлэг авсан нь сарын өмнөхөөс өсжээ. Хэрэв сонгуулийн дүн ингэж гарвал нэг нам сүүлийн жилүүдэд үзүүлж байгаагүй хамгийн өндөр амжилтуудын нэг болох ч парламентад олонхыг бүрдүүлж чадахгүй юм.

 

 

 

Энэ удаагийн сонгуулиар парламентын 240 суудлын төлөө 14 улс төрийн нам болон 10 эвслийн төлөөлөгчид өрсөлдөж байна. Сонгуулийн төв комиссоос мэдээлснээр, нийт 4 786 нэр дэвшигч парламентын гишүүний суудлын төлөө өрсөлдөж байгаа аж.

 Reuters 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top