x

Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна

"Р.Гончигдорж: Ерөнхийлөгч “Ёс зүйн хувьсгал эхлүүлж байна” гэдэг нь өнгөрсөн зуунд урд хөршид Мао Зэдун соёлын хувьсгал эхлүүлснээ зарлаж байсантай адил сонсогдож байна"

Улсын бага хурал болон Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар ярилцжээ.

-Парламентаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Товчхон хэлбэл, Ерөнхийлөгч ийм хууль санаачлах эрхгүй тул УИХ шууд буцаах ёстой байсан.

-Та үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Хууль санаачлагчдын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоож өгнө гэж 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний дагуу УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлээр энэ хүрээ, хязгаарыг тогтоож өгсөн. Мөн 36.1 дэх заалтаар зөвхөн УИХ-ын гишүүн, зөвхөн Засгийн газрын хууль санаачлах эрхэд хамаарах хүрээг тодорхойлж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол эдгээрээс бусад хууль тогтоомжийг хууль санаачлагч, тухайлбал Ерөнхийлөгч санаачилж болно гэж 63.2-т заасан. Гэвч хууль санаачлах хүрээнээс гадна хязгаарыг энэ 36 дугаар зүйлд зааж өгсөн. Эхнийх нь 36.1.1-д “... бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, УИХ-аар хэлэлцэж батлахдаа дагалдах хэлбэрээр УИХ-ын ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасан байгаа

Гэтэл энэ хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүсэлт гаргах” асуудлын дэгийг журамлаж, улмаар энэ төслийг дагалдан өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөл нь зөвхөн гишүүн хүрээ рүү халтирч, дээр дурдсан хязгаарыг зөрчсөн байгаа юм. Нэмж хэлэхэд “...Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 33.4 дэх хэсгийг баримтална” гэж тогтоосон. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн зохицуулж байгаа гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой эрх мэдэл Үндсэн хуулийн 33.4-өөр тогтоогдсон үндсэн бүрэн эрхэд байхгүй. Ийм болохоор хууль санаачлах эрхийн тогтоосон хязгаараар энэ хуулийн төслийг санаачлах эрх Ерөнхийлөгчид байхгүй гэсэн үг.

-Гэтэл энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн гишүүд буруу, зөрүү бичсэн “Өргөс”-үүдийг нь хэлэцлүүлгийн явцад авч хаяна гэж яриад байгаа. Ингэх боломж бий юу?

-Таны хэлсэнд шууд хариулахад бүх заалт нь “Өргөс” байгаа. Үндсэн хууль зөрчсөн өргөсүүд байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт УИХ-ын бүрэн эрхт байдлыг илэрхийлж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эгүүлэн татах асуудлыг УИХ өөрөө шийдвэрлэхээр заасан. Гэтэл энэ Үндсэн хуулийн бүрэн эрхийг нь ҮХЦ-д шилжүүлсэн. Товчхондоо, УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн гээд л, эсвэл гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргаад УИХ-д танилцуулаад л эгүүлэн татахаар байгаа юм. Мөн УИХ-ын гишүүдийн гишүүний статусыг ялгаварлан тогтоож Үндсэн хууль зөрчсөн байна. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “УИХ нь нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна” гэж байгаа. Харин энэ хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг” гээд эдгээр гишүүдийн бүрэн эрхт байдлыг бусад гишүүдээс ялгаж тогтоосон байна.

Энэ янзаараа сүүлд нь Хэнтийгээс, Архангайгаас сонгогдсон гишүүд гэсэн статусын ялгаатай болчих юм биш биз дээ. Дээрээс нь үүнийгээ “Ёс зүйн хувьсгал” хйинэ гээд ёс зүйн хуулийн хэм хэмжээ бий болгож, дэлхийн түүхэнд оруулсан Монголын “хувь нэмэр” гээд зарлачихгүй байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр “Монгол Улсын түүхэнд ёс зүйтэй холбоотой хариуцлагын асуудлыг дэмжлээ” гэж мэдэгдэл хийсэн. Өмнө нь бас “Ерөнхийлөгч ёс зүйн хувьсгалыг эхлүүлж байна” гэсэн лозон бодож олсон байсан. Энэ бүхэн нь өнгөрсөн зуунд урд хөршид Мао Зэдун соёлын хувьсгал эхлүүлснээ зарлаж байсантай адил сонсогдоод байгаа юм. Мөн чуулганы хуралдааны 30 хувьд суугаагүй, санал хураалтын 30 хувьд оролцоогүй асуудал нь УИХ-ын дотоод сахилгын журмуудаараа зохицуулагдах ёстой. Түүнээс эгүүлэн татах хэмжээнд хүрэх асуудал биш.

Цахимжиж байгаа орчин үед гишүүдийн чуулган, санал хураалтдаа цахим хэлбэрээр оролцох боломжуудыг илүү нээж өгөхөд анхаарах хэрэгтэй.

-Энэ хуулийг дагалдаж бас хэд, хэдэн хууль оруулж ирсэн. Тэдгээрийн талаар та ямар байрь суурьтай байна вэ?

-Дагалдаж оруулж ирсэн УИХ-ын тогтоолын талаар би түрүүн хэлсэн. Ер нь хуулийн бичлэг ойлгомж муутай, Жишээлбэл, “9.1.5-д заасан хүсэлтийг” гэсэн мөртлөө хаана, ямар хүсэлт гэдэг нь огт байхгүй. Тийм болохоор би УИХ-аас Цэцэд гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх, эгүүлэн татах үндэслэлтэй эсэхээр хүсэлт гаргах юм шиг байна л гэж таасан. Гишүүд юу гэж ойлгож, хэлэлцэнэ гэж шийдсэнийг мэдэхгүй байна. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай дагалдах хуулийн төслүүд нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлээр тогтоосон Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд мөн л хамаарахгүй. Тийм болохоор эдгээр хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж болох эсэх нь эргэлзээтэй. Бас оруулж байгаа нэмэлтүүдэд нь УИХ-ын тухай хуульд л байх ёстой “Эгүүлэн татна” гэсэн зохицуулалт бичигдсэн байгаа нь хуулийн зохицуулдаг харилцаанаас хальсан байна лээ.

-Тэгэхээр энэ хуулийг хэлэлцээд, хэлэлцээд үлдэх юмгүй юм биш үү?

-Тийм ээ, угаасаа хэлэлцэх ёсгүй хууль гэдгээрээ дуусах ёстой юм. Өөрөөр хэлбэл, хуулийг хууль санаачлагчид нь буцаах ёстой.

-Та гишүүн байхдаа Халдашгүй байдлын дэд хороонд олон удаа харьяалагдаж, бүр даргаар нь ч ажиллаж байсан хүн байх аа?

-Гишүүний халдашгүй байдлыг УИХ-ын бүрэн эрхт байдалтай нэгтгэж ойлгох ёстой. Мөн сонгогчдын эрхтэй холбож үзэх учиртай. Халдашгүй байдлын дэд хороонд байхад хэд хэдэн удаа прокуророос зарим гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт ирж байсан ч ингэхгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой гэж үзээд дэд хорооны гишүүд хүсэлтийг нь буцааж байсан.

-Сонгогчдын эрх гэснээс Ерөнхийлөгч нийт ард түмнээс гэдгээ нэлээд дурдаж, санаачилсан хуулийнхаа төслийн талаар ширүүн тайлбар мэдэгдлийг саяхан хийсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Гишүүнийг эгүүлэн татна гэдэгт тухайн гишүүнийг өөрт нь болон намд нь өгсөн саналыг хүчингүй болгож байгаа дам утга бий. Тийм учраас гишүүний халдашгүй байдал нь сонгогчийн санал үл эвдэгдэх эрхтэй холбоотой. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн гэж бүрэн эрх байдлыг нь тодорхойлсон. Ард түмэн өөрийн элчээ сонгож илгээсэн саналыг тооцоолбол УИХ-д шингэсэн саналын тоо, Ерөнхийлөгчийнхөөс тав, зургаа дахин их юм шүү. Би л гэхэд зургаан гишүүн, нэг нам гээд нийт долоон саналаа УИХ-д өгсөн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгогдсон хэлбэр нь бус Үндсэн хуулиар “Төрийн тэргүүн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” хэмээн бүрэн эрх байдлыг нь тодорхойлдог.

Иймд Ерөнхийлөгчийн аливаа үйлдэл нь улс төрөөс ангид, хараат бус, ард түмний эв нэгдлийг батжуулан хангахад чиглэсэн байх учиртай. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэсэн хэллэг байдаг бол УИХ бол танхимд багтсан ард түмэн юм. Иймд Ерөнхийлөгч улс төрөөс ангид байж, УИХ-тай, түүний гишүүдтэй харилцах харилцаа нь УИХ-ын тогтвортой байдал, гишүүдийнх нь нэгдмэл байдлыг хангахад чиглэх ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
  • melaniah (173.239.224.42)
    DUNE NECTAR WEB EXPERT facilitated the successful recovery of my cryptocurrency with professionalism and tech-savvy experience. They have active, fast, and responsive customer support, are well updated, and ensure strict business conversations and relationships. The recovery of my assets was successful, ensuring that these scammers can't trace the funds back to me. I recommend DUNE NECTAR WEB EXPERT to anyone seeking reliable, expert assistance in crypto asset recovery. T.me/dunenectarwebexpert
    2026 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.228.177.177)
    үхээнц эргүү гончигоо чи зайлж далд ор
    2026 оны 04 сарын 21 | Хариулах
  • Keith Wilson (45.140.184.73)
    ETHEREUM RECOVERY ASSISTANCE: CAPITAL CRYPTO RECOVER HELPED ME RECOVER $98,000 WORTH OF LOST ETH In cases of cryptocurrency scams, having accurate information and trusted support is essential. I would like to recommend Capital Crypto Recover Service, a professional team that specializes in assisting individuals with the recovery of lost or stolen Bitcoin and Ethereum (ETH). Their experienced experts are dedicated to helping victims of digital asset fraud by carefully analyzing each case, developing strategic recovery plans, Capital Crypto Recover Service knowledgeable team's primary goals are to satisfy clients and offer significant support and working diligently toward fund retrieval. The team is committed to providing reliable assistance and maintaining a high level of client satisfaction. Based on my assessment, their reputation professionalism and a strong commitment to their clients. If you have experienced a cryptocurrency loss, you can contacting them for further assistance Phone (Call/Text): +1 (336) 390-6684 Email: Capitalcryptorecover@zohomail.com Alternate Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.184.108)
    хуцдаг мал!
    2026 оны 04 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 12 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 17 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 21 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 22 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top