x

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ

"Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл батлагдаж, жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор "Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах дотоодын үйлдвэрийн чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт"-ыг баталсан. Үүний дагуу дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид дэмжиж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулахаар болсон.

Энэ бол төр худалдан авалтаа гадагшаа биш дотоод руу чиглүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийг бодитоор дэмжих, ингэснээр импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх зэрэг эерэг үр дүн дагуулах чухал ач холбогдолтой шийдвэр юм. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар тэргүүн ээлжид дэмжиж ажиллахыг төсвийн захирагч нарт даалгаад буй.

Засгийн газрын дээрх тогтоолоор төрийн байгууллагууд оёмол бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрүүдээсээ худалдаж авах, тэр дундаа цагдаа, цэрэг зэрэг төрийн тусгай албаны дүрэмт хувцас, сурагчдын дүрэмт хувцас зэрэг оёмол бүтээгдэхүүнүүдийг төрийн худалдан авалтын цахим дэлгүүрт байршуулах юм. Энэ бол олон арван оёдлын үйлдвэрийн ашиг орлого нэмэгдэх, мянга мянган хүн ажлын байр, цалин орлоготой байх нөхцөл, боломжийг бүрдүүлж байгаа алсын хараатай шийдвэр. Төр бол хамгийн том худалдан авагч. Цахим дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүнийг төр сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд худалдан авдгаараа давуу талтай. Харин цахим дэлгүүрт бараа, бүтээгдэхүүний байрлуулахад тодорхой шаардлага, шалгуур босго бий. Засгийн газрын тогтоолоор оёдлын үйлдвэрүүд цахим дэлгүүрт орох боломж нээгдэж байгаа тул төрийн байгууллагууд тэндээс шууд бараагаа сонгож авна. Төр ийнхүү эх оронч худалдан авалтыг манлайлах нь.

Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбар нь ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг хамгийн их шингээдэг үйлдвэрлэлийн салбар юм. Нөгөө талаар харьцангуй бага хөрөнгө оруулалтаар олон хүний ажлын байр бий болгодог онцлог, давуу талтай. 15 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа энэ салбарт ажиллагсдын 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Үүгээрээ нийгэм, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Дотоодын үйлдвэрийн оёмол бүтээгдэхүүнийг төр худалдан авна гэдэг нийгмийн зорилтот бүлгийг бодитоор дэмжиж буй хэрэг юм.

Манай улс оёмол бүтээгдэхүүн хэрэглээнийхээ 8 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангадаг. Оёмол бүтээгдэхүүний салбарыг дэмжин, төрийн худалдан авалтын цахим дэлгүүрт оруулсаар дээрх хувь хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Оёдлын үйлдвэрүүд өндөр өртөг шингэсэн пальто, куртик, костюм зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой тоног, төхөөрөмжтэй хэдий ч хүчин чадал ашиглалтын түвшин хангалтгүй байгаа. Энэ орон зайг нөхөхөд ч төрийн эх оронч худалдан авалт нөлөөлнө.

Оёмол бүтээгдэхүүний салбарт гутал үйлдвэрлэл тодорхой байр суурь эзэлдэг. Энэ салбарт 1400 орчим хүн ажиллаж, жилд дунджаар 899.9 мянган хос гутал үйлдвэрлэж байгаа нь зах зээлийн тодорхой хэсгийг хангах чадавх бүрдсэнийг харуулж байна. Гутал үйлдвэрлэгчид голчлон тусгай зориулалтын буюу хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэдэг. Энэ нь нийт үйлдвэрлэлийн 90 орчим хувийг эзэлж байгаа гэсэн статистик байна. Худалдан авагч нь байвал бүтээгдэхүүн нь бэлэн гэсэн үг.

Оёмол бүтээгдэхүүнийг төр худалдан авснаар ямар үр дүн гарах вэ гэдэгт дээрх тоо, баримтууд хариулт болох байх. Төрийн нэг шийдвэр нийгэм, эдийн засагт ингэж нөлөөлдөг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 0 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top