x

Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир

УИХ дахь МАН-ын бүлгээс Төрийн Байгуулалтын Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрийг дэвшүүлж буйг тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь УИХ-ын гишүүн Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо... гэсэн мэдээллийг та бүгд уншиж сонсоо байлгүй.

Ингээд Б.Жавхлан ТББХ дарга болов. Улс төрд бүх юм тооцоотой, нарийн учиртай байдаг. Санамсаргүй томилгоо гэж бараг байдаггүй. Учир нь улс төр, улс удирдана гэдэг бол бодож төлөвлөж хийдэг ажил. Харамсалтай нь МАН энэ бүхнийг зөвхөн өөрсдийн нэрлэдэг “улс төр” гэдэгтээ л ашигладаг. Тэрнээс улс орны аж ахуй, цаашдын төлөвлөлт, ирээдүйн шийдвэрт энэ бодлого гээч нь сууж байх ёстой юм. Даанч тэр талаар МАН огт санаа зовдоггүй нь энэ олон жилийн төр барьж байхад нь харагдаж байна. Тэдэнд энэ “улны” Монгол огт хамаагүй бөгөөд өөрсдөө л дарга болох нь хамгийн их хамаатай чухал ажил нь юм.

За Б.Жавхлан яагаад ТББХ-ны дарга болж байгаа вэ. Энэ байнгын хороо бол бүх хуулийн аман дээр сууж байдаг чухал газар юм. Ялангуяа улс төр, төрийн талаарх бүх хууль журам энэ байнгын хороогоор орж байж цааш явна. Байнгын хорооны санал дүгнэлт ч их чухал. Ялангуяа ерөнхийлөгч, УИХ хоёр хоорондоо толхилцоонтой байгаа цагт ерөнхийлөгчийн итгэлтэй хүн тус байнгын хороог даргалах нь ямар чухал вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. “Эгүүлэн татах” хуулийг хэлж байна. Бусад хуулиуд ч орно, бас Цэцийн маргаан, шийдвэр зэрэг зөвхөн энэ байнгын хороогоор явна. Эхний удаа эгүүлэн татах хууль Ерөнхийлөгчид чухал, яагаад гэвэл УИХ-ыг дийлэх эсэхээ үзэж байгаа гэсэн үг. Б.Жавхлан бол Ерөнхийлөгчийн итгэлт хүн нь мөн билээ.

Тэр хоёр, бүр гурван ч нутагтай хүн. Сүхбаатар, Говь-Алтай аймгийг өөрийн нутгаа гэдэг. Сүхбаатар аймгаар татан Ерөнхийлөгчтэй нэг зүгийнх гэдгээрээ, бас садан төрлийн хамааралтай ч гэдэг яриа бий. Эдгээр аймгуудад ч нэр хүндтэй.Гурав дахь нь Увс аймагтай холбогддог. Удам судар нь энэ аймгаас гаралтай. Тэгэхлээр “увс” фракцаар дамжин цаашаа Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвших бүрэн магадлалтай гэсэн яриа ч бий. Энэ бол дэл сул яриа биш, сайтар төлөвлөсөн үйлдэл байх бүрэн магадлалтай.

Бид одоо ямар мэдэхгүй биш, "увс" фракц бол нам хамаардаггүй ажилладаг, тэдэнд зөвхөн нутгийн хүчин зүйл л үйлчилдэг гэдгийг. Энэ удаа дээрх фракц өөрийн зүгээс ерөнхийлөгч гаргана гэж их дээрээс ярьж, тэмцэж байгаа. Тэд бол төлөвлөсөн л бол хийж чаддаг хүмүүс. Ийм, ийм учиртайгаар Б.Жавхланг ТББХ-ны даргаар тавьж байгаа гэж улс төр судлаачид үзэж байгаа аж. Үнэн эсэхийг цаг хугацаа гэдэг юм харуулдаг нь сайхан даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top