x

Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийлээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа Ерөнхийлөгчийн түвшинд болсон энэхүү айлчлал нь Казахстан, Монгол хоёр улсын харилцаа стратегийн шинэ чиглэлд шилжих үйл явцын үргэлжлэл боллоо. Эл үйл явц 2024 онд Касым-Жомарт Токаевын Улаанбаатарт хийсэн айлчлалаар эхэлсэн бөгөөд энэ үеэр хүрсэн тохиролцоонуудыг бодит ажил хэрэг болгох эрмэлзлэлд энэхүү айлчлал шинэ эрч хүчийг нэмлээ.  

Худалдааны төлөөлөгчийн газраас цахим платформ хүртэл

Казахстан, Монгол хоёр улсад өнөөдөр улс төрийн шинэчлэл хийх, уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих зэрэг ижил төстэй өөрчлөлтийн үйл явц өрнөж байна. Монголын газар зүйн байршил нь тус улсыг Төв Азийн бүс нутаг дахь чухал тоглогч болгож байгаа бөгөөд өдгөө Казахстан, Хятад төдийгүй Япон, Өмнөд Солонгос, Европ болон АНУ сонирхох болоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа, эдийн засгийн харилцаанд шинэ түлхэц өгөхийн сацуу хамтарсан үйлдвэрлэлийн сүлжээг хөгжүүлэхээс эхлээд соёл, улс төрийн яриа хэлцээг бэхжүүлэх зэрэг хоёр улсын хувьд шинэ боломжуудыг нээх төлөвтэй байна. 

“Манай хоёр улсын ард түмнийг нийтлэг түүх, нэг язгуур холбодог, бид нүүдэлчин соёл иргэншлийн үр сад юм. Казах, монголчууд олон зууны турш ойр хөршүүд байсаар ирсэн. Манай ард түмний амьдралын хэв маяг, уламжлал төстэй. Өнөөдөр ч манай нөхөрлөлийн үндэс нь эдгээр мөнхийн үнэт зүйлс хэвээр байна. Хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн үзэл санаанд тулгуурлан хөгжиж байна. Улс хоорондын, парламент хоорондын болон засгийн газар хоорондын харилцаа бэхжиж байна” гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Ак Ордад хүндэт зочныг угтан авах үеэрээ онцлон тэмдэглэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр талын хэлэлцээ үр дүнтэй болсныг дурдаад, зөвшилцөн хүрсэн тохиролцоонууд хоёр улсын хөгжил, сайн сайханд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр мэдэгдэхдээ, хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэж ахиулахад Касым-Жомарт Токаевын санаачилга, тууштай хүчин чармайлт чухал нөлөө үзүүлж, хоёр талын яриа хэлэлцээг стратегийн чиг баримжаатай, бодит агуулгатай болгосон гэв.

У.Хүрэлсүх найрсаг харилцааг улам бэхжүүлэх, түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг үр дүнтэйгээр өргөжүүлэх нь Монгол Улсын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг мэдэгдлээ. Казахстаны удирдагч 2024 онд Монгол Улсад айлчлах үеэр 10 гаруй баримт бичигт хэдийнэ гарын үсэг зурсныг тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

Харин энэ удаагийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны гол салбаруудыг хамарсан 13 баримт бичигт гарын үсэг зурснаар энэхүү жагсаалт өргөжлөө. Улс төр, дипломат харилцааны хүрээнд Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлсэн бол эдийн засгийн салбарт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичгүүд байгуулсан байна. Эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт талууд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах болон газрын тосны салбарт хамтран ажиллахаар тохиролцсон бол санхүүгийн салбарт Сангийн яамд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болжээ.  Соёл, хүмүүнлэгийн салбарыг 2026-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд, шинжлэх ухааны академи, судалгааны хүрээлэнгүүдийн хооронд байгуулсан санамж бичгүүдэд тусгажээ. Казахстан-Монголын бизнесийн чуулга уулзалтын үеэр талууд дахин 19 арилжааны гэрээ байгуулсан байна. 

“Агуулга талаас нь ярьвал, өнөөдөр Казахстан-Монголын харилцааны гол тулгуур нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болоод байна. Чухам үүнийг талууд түншлэлийн гол суурь бааз гэж үзэж байгаа юм. Үүний зэрэгцээ хамтын ажиллагаа зөвхөн худалдаагаар хязгаарлагдахаа больсон нь чухал ач холбогдолтой. Казахстан, Монгол улсууд хөдөө аж ахуй, тээвэр, логистик, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, шинэ технологи, цахим шилжилт, тэр байтугай сансар судлалын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэж байна. Ийм өргөн хүрээг хамарч байгаа нь хоёр талын харилцаа аажмаар илүү олон талт, прагматик шинжтэй болж байгааг илтгэж байна” хэмээн Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн Ази судлалын хэлтсийн тэргүүлэх шинжээч Бауыржан Аукен ярилаа.

Гурван замыг нэг чиглэлд нэгтгэнэ

Хоёр улсын худалдааны хэмжээ одоогоор төдийлөн их биш байгаа бөгөөд 2025 оны байдлаар 133 орчим сая ам.долларт хүрсэн байна. Гэхдээ талууд үүнийг цаашид 500 сая ам.доллар хүргэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Ийм өөдрөг төсөөлөл нь газар зүйн ойр байдал, эдийн засгийн бие биеэ нөхөх чадвар болон хүнс, түүхий эдийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээтэй холбоотой юм.

Хамтын ажиллагааны гол чиглэл нь хөдөө аж ахуйн цогцолбор болон хүнсний үйлдвэрлэл болж байна. Казахстан улс үр тариа, гурил, тосны ургамлын салбарын бүтээгдэхүүн, цагаан будаа болон чихэр, амттаны экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ хамтын ажиллагааг зөвхөн түүхий эдийн нийлүүлэлтэд бус, харин үйлдвэрлэлийн бүхэл бүтэн сүлжээ бий болгоход чиглүүлэх юм. Тодруулбал, мал аж ахуйгаас мах үйлдвэрлэл, ноос боловсруулалтаас нэхмэл эдлэл, арьс шир боловсруулалтаас бэлэн бүтээгдэхүүн рүү шилжих тухай яригдаж байна. 

"Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилго нь асар том мэт санагдаж байгаа боловч талууд хэд хэдэн чиглэлээр нэгэн зэрэг ажиллаж чадвал зарчмын хувьд хэрэгжих боломжтой. Энэ түвшинд хүргэхийн тулд юуны өмнө харилцан нийлүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хамтарсан төслүүдийг хөгжүүлэх, худалдаа болон захиргааны саад тотгорыг багасгах шаардлагатай. Казахстан улс Монгол руу худалдааны төлөөлөгчдийн багаа илгээх, бизнесийн шууд харилцааг өргөжүүлэх, мөн өөрийн аж үйлдвэр, чөлөөт эдийн засгийн бүсүүдийг хамтын ажиллагааны талбарын хувиар санал болгохоор төлөвлөж байна. Мөн Улаанбаатар, Алматы хотод харилцан худалдааны төлөөлөгчийн газар нээх санаачилга нь онцгой ач холбогдолтой байж болох юм. Энэ бол нэг удаагийн нийлүүлэлтээс бизнесийн харилцааны илүү тогтвортой дэд бүтэц рүү шилжих алхам болно” гэж Бауыржан Аукен ярилаа.

Казахстан, Монгол хоёр улс нь газар нутгаар шууд хиллэдэггүй тул тээврийн хүртээмжийн асуудал харилцааны хамгийн гол асуудал болж байна. Ложистикийн сүлжээ хөгжөөгүй үед бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч чаддаггүй, худалдаа өсөхгүй, эдийн засгийн боломж бүрэн ашиглах боломжгүй хэвээр байдаг.

"Бид хоёр улсыг холбох авто зам барих шаардлагатай гэсэн нэгдсэн ойлголтод хүрлээ. Мэдээж энэ нь бүх талаар нарийвчлан судалж, иж бүрэн дүн шинжилгээ хийхийг шаардсан төвөгтэй төсөл юм. Ирээдүйд Казахстан-Монголын авто зам ашиглалтад орсноор худалдааны харилцаанд хүчтэй түлхэц өгч, хөрш орнуудад ч бодит үр ашгаа өгнө" гэж Касым-Жомарт Токаев уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. 

Хоёр улсын хоорондын агаарын харилцааг сэргээх нь хамтын ажиллагааны тэргүүний зорилт хэвээр байгааг талууд онцоллоо. Одоогоор Алматы-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. Ойрын хугацаанд Астана-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийг сэргээхээр төлөвлөж байгаагийн сацуу, Өскемен-Өлгий чиглэлд агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ийм төрлийн тээврийн сүлжээг хөгжүүлэх нь Төв Азийн орнуудыг Хятадтай холбосон Дунд коридорыг хамтран хөгжүүлэх гол санаачилгын нэг хэсэг болж байна. Монголын хувьд энэ нь уламжлалт зүүн чиглэлээс (Хятад, Өмнөд Солонгос, Япон) хальж, Казахстанаар дамжин Европын Холбоо руу гарах тив дамнасан маршрутад нэгдэх боломжийг нээнэ. Үүний тулд Монголын төмөр замыг Хятадын маршруттай холбож, цаашлаад Хоргос өртөө рүү гарах нь чухал юм.  

Монголын талыг "Дунд коридор"-ын үйл ажиллагаанд оролцуулах бүрэн боломжтой гэж шинжээчид үзэж байна.  

“Монголын талд санал болгож буй уг маршрутыг мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд аюулгүй нийлүүлэх арга зам гэж үзэж байна. Тэгвэл Казахстаны тал транзит тээврийн төлбөрөөс орлого олж, ложистикийн зангилаа төвүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах боломжтой болно. Зам харилцааг хөгжүүлснээр бараа хүргэх хугацаа 13 хоног болж богиносно. Дэлхийн банк Казахстаны төмөр замыг шинэчлэхэд зориулж 846 сая ам.долларын баталгааг хэдийнэ гаргаад байгаа. Шинэчлэлийн төслүүд хэрэгжсэнээр галт тэрэгний зорчих хугацааг богиносгож, хоёр талын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 500 сая ам.долларт хүргэх боломж бүрдэнэ гэж Казахстаны Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Философи, улс төр, шашин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Рустем Мустафин ярилаа.

Ингэснээр Казахстан-Монгол-Хятад гэсэн гурвалжин нь Зүүн Азийн дамжин өнгөрөх коридор болох бол авто замыг  шинэчлэх, транзит ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гол стратегийн нэг хэсэг болно. "Улс орнууд эрсдэл их байгаа хойд эсвэл далайн замуудын оронд аюулгүй хуурай замын маршрут хайж байгаа энэ үед  Казахстан улс түншүүддээ Каспийн тэнгисийг дамнасан маршрутыг санал болгож байна.  Өмнө нь Монгол Улс хөрш Орос, Хятадаар дамжих транзит тээврээс бүрэн хамааралтай байсан. Харин одоо Актау болон Курык боомтууд руу гарах боломжтой болж байна. Эдгээр далайн боомтуудын нийт хүчин чадал нь жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх хэмжээнд хүрээд байгаа. Барааг Европ руу тээвэрлэх зам богиносож, 13-17 хоног зарцуулдаг болно. ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжих авто зам баригдсанаар замын урт 800 км-ээр багасна. Бизнесийн тээврийн зардал 20 хувиар буурна. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагаа нь "уудам" талыг ложистикийн үр дүнтэй хэрэгсэл болгон хувиргаж байна. Астана ийнхүү Евразийн чухал, аюулгүй, найдвартай уулзваруудын нэг болох үүргээ бэхжүүлж байна” гэж шинжээч тайлбарлав.​​​​​​​

Ийм коридор нь зөвхөн бараа бүтээгдэхүүн бус, харин техник технологи, соёлын санаачилгууд ч дамжин урсах нэгэн төрлийн “судас” болон хувирна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан дахь төрийн айлчлал ийнхүү хоёр улсын харилцаанд шинэ чиглэлүүдийг нээлээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 5 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top