x

Д.Трампын амь насанд халдахыг завдсан К.Алленыг шүүх хурал эхэллээ

Ерөнхийлөгч Д.Трамп сэтгүүлчдийн хамт оройн зоог барих үеэр зэвсэгт халдлага үйлдсэн 31 настай Коул Алленыг “АНУ-ын Ерөнхийлөгчийн амь насанд халдахаар завдсан” хэрэгт буруутгаж байгаагаа Вашингтон дахь Холбооны шүүх мэдэгдлээ.

Калифорни муж улсын Торранс хотын оршин суугч тэрбээр гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлэх юм.

Мөн Алленыг “хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэх явцад галт зэвсэг хэрэглэсэн”, “төрийн алба хаагч руу зэвсэгт халдлага үйлдсэн” гэх хоёр зүйл ангиар буруутгасан байна. Шүүхэд болсон эхний сонсголын явцад тэрбээр өөрийгөө гэмт буруутай болохыг хүлээн зөвшөөрөөгүй боловч буруугүй гэж мэдэгдээгүй ажээ.

Прокурор Жоселин Баллантины мэдэгдсэнээр, Аллен халдлага үйлдэхдээ 12 калибрын шахуурган буу, 3 ширхэг хутга хэрэглэсэн байна.

Халдлагын тухайд сануулан дурдахад, энэ сарын 25-ны орой “Вашингтон Хилтон” зочид буудалд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сэтгүүлчдийн хамт зоог барих үеэр 5-8 удаа буун дуу гарсан байна. Халдлага үйлдэгч этгээд зочид буудал руу нэвтрэхийн тулд металл илрүүлэгч төхөөрөмжний ойролцоо зогсож байхдаа гал нээж, нэг сум нууц албаны ажилтныг оносон боловч сум нэвтэрдэггүй хантаазтай байсан тул аврагджээ. К.Алленыг дайллага болж байсан танхимын үүдэнд баривчлан саатуулсан байна. Танхимд байсан Ерөнхийлөгч, тэргүүн хатагтан Меланиа болон засгийн газрын гишүүдийг аюулгүй газарт аваачжээ.

Д.Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээндээ баривчлагдсан этгээдийн гэрэл зургийг нийтэлсэн байна. Сэжигтэн Коул Томас Аллен Калифорнийн Технологийн их сургуулийг механик инженерийн мэргэжлээр 2017 онд төгссөн бөгөөд тэргэнцрийн яаралтай тоормосны загвар зохион бүтээжээ. Мөн тэрбээр C2 Education компанид сургагчаар ажиллаж, 2024 оны 12 дугаар сард “Сарын шилдэг багш”-аар шалгарч байсан гэнэ.

Ням гарагт Ерөнхийлөгч Д.Трамп халдлага үйлдэгчийн талаар хэлэхдээ, “христийн шашны эсрэг үзэл бодолтой, сэтгэцийн хувьд эрүүл биш хүн” гэж тодорхойлжээ. Аллены гэр бүлийнхэн түүний сэтгэцийн асуудлыг мэдэж байсан бөгөөд хууль сахиулах байгууллагуудад гомдол гаргаж байсан тухай Д.Трамп яриад “түүний талаар илүү шийдмэг тодорхой мэдээлэх ёстой байсан юм” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top